“Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Б.Шарав агсны “Хоёрдугаар симфони” алтан пянзыг Төрийн түүхийн музейд хадгалууллаа | News.MN

“Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Б.Шарав агсны “Хоёрдугаар симфони” алтан пянзыг Төрийн түүхийн музейд хадгалууллаа

“Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Б.Шарав агсны “Хоёрдугаар симфони” алтан пянзыг Төрийн түүхийн музейд хадгалууллаа

“Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Б.Шарав агсны “Хоёрдугаар симфони” алтан пянзыг Төрийн түүхийн музейд хадгалууллаа

“Монгол бахархлын өдөр”, Их эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ойн хүрээнд “Чингис хаан” одонт,  Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав агсны “Хоёрдугаар симфони” алтан пянзны тусгай загварыг Төрийн түүхийн музейд залах ёслол өнөөдөр боллоо.

Б.Шарав агсны “Хоёрдугаар симфони” бүтээл олон улсын тайзнаа эгшиглэсний 30 жилийн ой тохиож буйтай холбогдуулан 300 ширхэг хос алтан пянзыг Английн The Vinyl Factory үйлдвэрт хэвлүүлж, энэ оны тавдугаар сарын 22-ны өдөр нээлтийг нь хийсэн байна. Хос алтан пянзны тусгай загвар болох алтан бүрмэл 9 пянзны “03/09” дугаартай пянзыг Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулсныг Төрийн түүхийн музейн сан хөмрөгт хадгалуулахаар болсон билээ.

Хөгжмийн зохиолч Б.Шарав агсны “Хоёрдугаар симфони” алтан пянзанд “Монгол орон бадартугай”, “Зуурдын орон”, “Трио”, “Эхийн сэтгэл шиг” зэрэг шилмэл бүтээлүүд багтжээ.

ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ТЭНГЭР БӨӨ 2019-11-25 103.240.241.110

Б.Лхагвасүрэн Шарав нарыг энэ цаг үе дүгнэхгүй ээ?40жилийн дараа зохиол бүтээлээс шигшигдээд цөөхөн юм үлдэнэ, ИХ ЗОХИОЛЧ ГЭГДЭХ НАЦАГДОРЖ, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР 100ЭРХЭМ БӨХИЙН БААСТЫН ЗОХИОЛООС ОДООНЫ ЗАЛУУСАС АСУУХААР БҮР1-ГЧ МЭДЭХГҮЙ ЮМ БИЛЭЭ

Avatar

ааа 2019-11-25 212.139.94.250

Шарав гуайн 2-р синфонийг мэддэг монгол хүн байнуу? Жанцанноров гуай л сайн мэдэх байх. Хөгжим бичдэг Балхжав нарын цөөн хүн мэддэг байх. За яахав дээ, мал хариулж, хөршөө дээрэмдэн тонож байснаас өөр түүхгүй монголчууд өөрсний хэдэн х.зохиолчидтой, тэднээсээ ганц нэгийг нь шагнаастай байхгүй бол болохгүй ш дээ, улс л юм чинь. Түүнээс биш, жинхэнэ сонгодог хөгжмийг европт бичсэн юм, Бах, Моцарт, Бийтховн, Шопаныг хүмүүс мэднэ. Монголын Шарав, вьетнамын Нгуэн г.м хүмүүс улс бүрт байх хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж