“Toshiba” хорт хавдрыг хоёр цагийн дотор илрүүлэх тест бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2019.11.25-нд нийтлэгдсэн

“Toshiba” хорт хавдрыг хоёр цагийн дотор илрүүлэх тест бүтээжээ

“Toshiba” хорт хавдрыг хоёр цагийн дотор илрүүлэх тест бүтээжээ

Японы автомашин, цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч “Toshiba” компани хорт хавдрыг ердөө хоёрхон цагийн дотор 99 хувийн магадлалтайгаар илрүүлэх цусны тест зохион бүтээсэн тухай NHK мэдээлжээ. Тус компани нь уг төсөл дээр Токиогийн анагаах ухааны их сургууль, Үндэсний хаврын төвтэй хамтран ажилласан байна.

Энэхүү тест нь хорт хавдрын эсээс ялгардаг микро РНХ молекулын концентрацийг хэмжих замаар хорт хавдрыг илрүүлдэг бөгөөд нойр булчирхай, ходоод, хөхний хорт хавдар зэрэг 13 төрлийн хавдрыг эрт үед нь илрүүлэх боломжтой аж.

“Toshiba” компанийн уг бүтээгдэхүүн нь хорт хавдрын илрүүлгийн олон шат дамжлагыг хөнгөвчилж, зардлыг бууруулж чадна гэж найдаж байгаа ба ойрын хэдэн жилийн хугацаанд хэрэглэгчдийн гарт хүргэхээр зорьж байгаа тухайгаа мэдэгджээ.

Эх сурвалж:NHK

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж