Наркологийн эмнэлгийн 20 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлын шилдэг илтгэлүүд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2019.11.25-нд нийтлэгдсэн

Наркологийн эмнэлгийн 20 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлын шилдэг илтгэлүүд шалгарлаа

Наркологийн эмнэлгийн 20 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлын шилдэг илтгэлүүд шалгарлаа

НЭМГ-ын харьяа Наркологийн эмнэлгийн 20 жилийн ойд зориулсан “Аддиктологийн тусламж, үйлчилгээг сайжруулах нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа.

Хурлын ерөнхий шүүгчээр ЭМЯ-ны хордлогын салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн, АУ-ны доктор, профессор, Монгол Улсын хүний гавьяат эмч С.Юндэн, АШУҮИС-ийн харьяа Эмзүйн сургуулийн багш, АУ-ны доктор, профессор Д.Энхжаргал, Монос ЭЗШҮИС-ийн ахлах багш н.Алтанхуяг нар оролцлоо.

Хүндэт зочноор “Этүгэн их сургуулийн реактор, Монгол Улсын хүний гавьяат эмч Б.Бат-Сэрээдэнэ, АШУҮИС-АУС-СЭМ-ийн эрхлэгч, АУ-ны доктор, профессор З.Хишигсүрэн, АШУҮИС-АУС-СЭМ-ийн багш, АУ-ны доктор Д.Оюунсүрэн нар уригдсан юм.

Тус эрдэм шинжилгээний хуралд Наркологийн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд болон ШШГЕГ-ын төлөөлөл, СЭМҮТ-ийн ДСК-ийн эмч нар, дүүргийн Эрүүл мэндийн төвийн наркологийн эмч нар, хувийн наркологийн эмнэлгийн төлөөлөл, донтох эмгэгийн чиглэлээр ажиллаж буй ТББ-ын төлөөлөл, анагаахын их дээд сургуулийн оюутнууд оролцсон байна.

Нийт 22 судалгааны ажлаас таван илтгэлийг хэлэлцүүлж, шагналт байрын эздийг шалгарууллаа.

ТЭРГҮҮН БАЙРТ:

Наркологийн эмнэлгийн “Сайн санаа, сайхан сэтгэл 4С” хөтөлбөрийн эмчилгээнд хамрагдсан үйлчлүүлэгчдийн эмчилгээний явцын үр дүнг үнэлэх нь сэдвээр их эмч, АУ-ны магистр Д.Оюунчимэг

ХОЁРДУГААР БАЙРТ:

Архины цагаан солио өвчний эмнэлзүйн онцлог, нөлөөлөх зарим хүчин зүйлс сэдвээр "Боржигоны оточ” эмнэлгийн ерөнхий эмч, АУ-ны магистр, докторант Б.Пүрэвжаргал

“Элэгний фиброзын үеийн цус бүлэгнэлтийн тогтолцооны хямралыг судалсан дүн” сэдвээр УГТЭ-ийн ХБЭС-ийн эрхлэгч, АУ-ны доктор Д.Бадамсүрэн нар шалгарлаа.

ГУРАВДУГААР БАЙРТ:

“Архины шалтгаант элэгний хатуурлын хэт авиан үзүүлэлт” сэдвээр “Эрдэмтний хөгжлийн академи”, “Цэцжин” эмнэлгийн ерөнхий эмч, АУ-ны доктор Ж.Цэцгээ

“Олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй өвчтөнүүдийн архины хэрэглээ ба сүрьеэгийн эмийн эмчилгээний дэглэм баримтлалт” сэдвээр ХӨСҮТ-ийн сүрьеэгийн тандалт судалгааны албаны их эмч, АУ-ны магистр Д.Доржмаа нар шалгарсан байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж