“Монгол төрт ёсон ба бичиг соёлын өв” үзэсгэлэн нээлтээ хийлээ | News.MN

“Монгол төрт ёсон ба бичиг соёлын өв” үзэсгэлэн нээлтээ хийлээ

“Монгол төрт ёсон ба бичиг соёлын өв” үзэсгэлэн нээлтээ хийлээ

“Монгол төрт ёсон ба бичиг соёлын өв” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Үндэсний номын санд өнөөдөр /2019.11.25/ Эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой, өндөр гэгээн Занабазарын Соёмбо үсэг зохиосны 333 жил наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойн хүрээнд “Монгол төрт ёсон ба бичиг соёлын өв” үзэсгэлэнг 2019 оны арваннэгдүгээр сарын өдрүүдэд үнэт ховор номын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулж байгаа аж.

Уг үзэсгэлэнд тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх түүхт ёс, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж хойч үедээ өвлүүлэх түүх соёлоо сурталчлах зорилгоор өөрийн алтан сан хөмрөгтөө хадгалж буй сурвалж бичгүүд түүхийн баримт бичгүүд соёмбо үсгийн дурсгал бүтээл туурвил болон цуглуулагчдын ховор нандин өвийг дэлгэн үзүүлэх юм.

Нээлтийн арга хэмжээнд Үндэсний номын сангаас эрхлэн “Богдын буман зарлиг” Монголын сүүлчийн хаан Богд Жавзандамбын төвөд хэлээр туурвисан сүнбум зохиолыг уншигч, судлаачдад зориулан хэвлэн гаргаж буй номын нээлт, “Монголын эзэнт гүрэн” номын нээлтийн ёслол боллоо.

 

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж