“Уур амьсгалын өөрчлөлт ба цаг агаарын эрс тэс үзэгдэл” сэдэвт сургалт, уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2019.11.25-нд нийтлэгдсэн

“Уур амьсгалын өөрчлөлт ба цаг агаарын эрс тэс үзэгдэл” сэдэвт сургалт, уулзалт боллоо

Санхүүгийн зохицуулах хорооноос ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Хүртээмжтэй даатгалын асуудлаарх Азийн орнуудын мэдлэг туршлага солилцох сүлжээ  (MEFIN)-тэй хамтран  "Уур амьсгалын өөрчлөлт ба цаг агаарын эрс тэс үзэгдэл: Монгол орны жишээ" сэдэвт сургалт, уулзалтыг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгууллаа.

Сургалт, уулзалт нь  уур амьсгал ба гамшгийн эрсдэлийн даатгал Азийн орнуудад, Гамшгийн эрсдэлийн даатгалыг Монгол Улсад хөгжүүлэх боломж зэрэг сэдвийн хүрээнд явагдсан бөгөөд олон улсын зөвлөх Магдалена Сегре удирдан явууллаа.

Дээрх арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хороо, Онцгой байдлын ерөнхий газар болон даатгалын байгууллагуудын  ажилтнууд хамрагдлаа.

Эх сурвалж: СЗХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж