Нохой нэг цагийн турш машин жолооджээ

Хуучирсан мэдээ: 2019.11.25-нд нийтлэгдсэн

Нохой нэг цагийн турш машин жолооджээ

Нохой нэг цагийн турш машин жолооджээ

АНУ-ын Флорида мужид өнгөрсөн долоо хоногт нэгэн нохой нэг цагийн турш жолоо барьсан хачирхалтай үйл явдал болжээ. Тодруулбал, 2003 оны мөнгөлөг өнгөтэй “Mercury Sable” маркийн автомашинд нэгэн нохой түгжигдэн машинтайгаа нэг газартаа олон удаа эргэлдэж байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

Порт-Сент-Луси хотын цагдаагийн газар дуудлага хүлээн авсан даруйдаа очтол лабрадор үүлдрийн хар өнгөтэй нохой жолооны ард байсан гэнэ. Дуудлагыг өгсөн эмэгтэй эхэндээ жолооны ард хэн байгааг мэдээгүй бөгөөд машин нэг газраа эргэлдээд байхаар нь гараад хартал машин дотор нохой байсан аж.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр нохойны эзэн нохойгоо машиндаа түр орхиод явах үеэр ийм зүйл болсон байна. Макс нэртэй нохой санаандгүй машины арааг солиод нэг цагийн турш машинтайгаа тэр газартаа эргэлджээ. Ингэх явцдаа хөрш айлынхаа шуудангийн хайрцаг, хогийн савыг мөргөснөөс өөр хохирол учруулаагүй байна.

Эх сурвалж:CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
8
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж