Их түмэн голын санаачилга хөтөлбөрийн аялал жуулчлалын удирдах зөвлөлийн хуралдаан болж байна

Хуучирсан мэдээ: 2019.06.21-нд нийтлэгдсэн

Их түмэн голын санаачилга хөтөлбөрийн аялал жуулчлалын удирдах зөвлөлийн хуралдаан болж байна

Их түмэн голын санаачилга хөтөлбөрийн аялал жуулчлалын удирдах зөвлөлийн хуралдаан болж байна

Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хамтарсан Их Түмэн голын санаачилга (Greater Tumen Initiative) төслийн Аялал жуулчлалын удирдах зөвлөлийн 12 дугаар хуралдаан, Их Түмэн голын бүс нутгийн аялал жуулчлалын брэнд хөгжүүлэлт сэдэвт семинар 2019 оны 06 сарын 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна.

Анх 1995 онд, ИТС-ийн гишүүн орнуудын засгийн газар нь энэ бүс нутийн эдийн засаг, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны механизмыг байгууллахаар харилцан тохиролцож гарын үсэг зурсан байдаг. Ялангуяа тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, байгаль орчин зэрэг салбарыг тэргүүлэх чиглэл болгон анхаарч ирсэн.

Энэ удаагийн удирдах зөвлөлийн хуралд ОХУ, БНХАУ, БНСУ, МУ-ын төлөөлөл,  НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, олон улсын Камелион стратежис компаний төлөөөлөл оролцож  гишүүн орнуудын аялал жуулчлалын төлөв байдал, чиг хандлага, хөгжүүлэлтийн талаар харилцан санал солилцож байна.

Манай улсын хувьд аялал жуулчлалын салбар жил ирэх тусам хөгжиж буй бөгөөд 2020 онд манай улс сая жуулчин хүлээн авахаар  ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор аялал жуулчлалын чиглэлээр төрөөс баримтлах бодлого,  түүний хэрэгжилт дээр ихээхэн анхаарал хандуулж буй юм.

Түүнчлэн Монгол Улс  аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь манай улсыг олон улсад сурталчилах, жуулчдыг татах томоохон алхам болно гэж үзэж буй юм.

Эх сурвалж: БОАЖЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж