“Ази-Номхон далайн орнуудын ойн салбарын 7 хоног” БНСУ-д боллоо

Хуучирсан мэдээ: 2019.06.23-нд нийтлэгдсэн

“Ази-Номхон далайн орнуудын ойн салбарын 7 хоног” БНСУ-д боллоо

“Ази-Номхон далайн орнуудын ойн салбарын 7 хоног” БНСУ-д боллоо

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Н.Батбаяр, Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа нар БНСУ-ын Инчеон хотноо 2019 оны 6-р сарын 17-21-ний өдрүүдэд “Ази-Номхон далайн орнуудын ойн салбарын 7 хоног” болон “Ази-Номхон далайн орнуудын ойн салбарын комиссын 28-р хурал” арга хэмжээнд оролцлоо.

Энэ удаагийн хуралд  бүс нутгийн ойн салбарын эрдэмтэн, судлаачид, төр, хувийн хэвшлийн 1200 гаруй төлөөлөл оролцож  5 үндсэн чиглэлээр хэлэлцлээ. Тодруулбал хуралдаан  ойн салбарын нийгэм, эдийн засаг, экологи, бүс нутгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, анхаарах асуудал зэрэг өргөн сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан юм.

Арга хэмжээний үеэр БОАЖ-ын дэд сайд Н.Батбаяр БНСУ-ын Ойн яамны сайд Ким Жэй Хунтай уулзаж, Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн явц, цаашид хоёр  орны ойн салбарт хамтран ажиллах чиглэлүүдээр санал солилцож байр сууриа илэрхийллээ.

Түүнчлэн Монгол Улс гишүүнээр элсэхээр зэхэж буй Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагын ерөнхийлөгч Ченчо Норбу-тай уулзлаа. Тус байгууллагын зүгээс манай орны ойн салбарын мэргэжилтнүүдийг мэргэжил дээшлүүлэх урт болон богино хугацааны сургалтад тасралтгүй хамруулсаар ирсэнд талархаж буйгаа дэд сайд Ц.Батбаяр энэ үеэр хэлж байлаа.

Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагад Монгол улс элсэн  албан ёсны  гишүүн орон болсноор ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн томоохон төсөл, хөтөлбөрүүдэд санхүүжэлт авах боломж бүрдэх юм.

Манай улсын зүгээс Ази-Номхон далайн орнуудын ойн салбарын комиссын 29-р хуралдааныг 2021 онд Монгол улсад зохион байгуулах саналаа илэрхийллээ.

Эх сурвалж: БОАЖЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж