БНХАУ хэрхэн тархи угаадаг вэ? | News.MN

БНХАУ хэрхэн тархи угаадаг вэ?

БНХАУ хэрхэн тархи угаадаг вэ?

БНХАУ хэрхэн тархи угаадаг вэ?

Сүүлийн үед олон нийтэд ил болсон бичиг баримтууд анх удаа БНХАУ зуу зуу, мянга мянган муслимчуудыг өндөр хамгаалалттай шоронд хорин, хэрхэн тархийг нь угааж буй системийг нарийвчилж харах боломжийг нээж байна.

БНХАУ-ын Засгийн газрын зүгээс баруун хязгаар Шиньжяны нутаг дахь хуарангууд нь нутгийн иргэдэд боловсрол эзэмшүүлэхээр сайн дурын сургалт зохион байгуулдаг хэмээн мэдэгдсэн.

Гэвч BBC panaroma БНХАУ нутгийн иргэдийг хорьж, дэглэж, шийтгэж байгааг албан ёсоор мэдээлсэн.

Тэд The Guardian сонин тэргүүтэй 17 хэвлэл мэдээллийн түншүүдтэйгээ хамтран Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Олон Улсын Консорциумаараа дээрх мэдээллийг боловсруулжээ.

Харин Англи дахь БНХАУ-ын Элчин сайд дээрх баримтыг хуурамч мэдээлэл хэмээн няцаасан.

Бээжин сүүлийн гурван жилийн хугацаанд Шиньжяны нутагт баригдсан хорих лагерууд нь хэт даврагч үзэлтэй тэмцэж, дахин боловсрол олгох сайн дурын сургалт явуулах зорилготой байгуулагдсан хэмээн тайлбарласаар байна.

Тэдгээр хорих лагеруудад лалын шашинт Уйгурчууд голдуу сая орчим хүнийг шүүх хурал хийлгүйгээр хорьсон хэмээн таамаглаж байна.

"Би Хятадын хуаранд там шиг долоо хоногийг өнгөрүүлсэн" хэмээн Хятадад алга болсон Уйгурын нэрт газарзүйч хэлж байжээ. Эрэн сурвалжлах Сэтгүүлчдийн Олон Улсын Консорциум "Хятадын кабел" хэмээн ангилсан БНХАУ-н Засгийн газрын нууц баримт бичигт 2017 онд Шиньжяны коммунист намын нарийн бичгийн даргын орлогч, бүс нутгийн аюулгүй байдлын дээд албан тушаалтан Жу Хайлун нарын хуаранг удирдагчдад явуулсан есөн хуудас санамж бичиг багтжээ. Уг санамж бичиг нь хуаранг хэрхэн хатуу сахилга баттай, чанга дэглэмтэй, оргох боломжгүй өндөр хамгаалалттай хорих анги болгон ажиллуулах зааврууд байжээ.

Мөн:

Оргох нь хэзээ ч байж болохгүй зүйл

Зан үйл хийсэн хүнд тооцох зөрчлийн сахилга бат, шийтгэлийг нэмэгдүүлэх

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, наманчлах үйлд уриалах

Нэн тэргүүнд Мандарин хэлийг сургах

Хүмүүжигчдийг жинхэнэ өөрчлөлтөд уриалах

Анги, дотуур байр гээд бүх газрыг, бүх хүнийг камераар хянах зэрэг заалтууд оржээ.

Цаашлаад хоригдож буй хүмүүсийн амьдралыг бүх талаар хэрхэн хянах тухай заажээ. Жишээ нь: хүмүүжигчид заасан газарт унтна, заасан суудалд сууна, заасан газарт өөрийн ур чадварын дагуу ажиллана. Мөн эдгээрийг өөрчлөх нь хориотой хэмээн тусгасан байна. Түүнчлэн босох, дуудлага хийх, угаал үйлдэх, ариун цэврийн өрөө орох, гэрийн ажил хийх, идэх, суралцах, унтах, хаалга нээж хаахыг хүртэл тусгай шаардлагын дагуу заасан байна.

Мөн өөр олон баримт бичгүүд ил болсны дунд 2017 онд нэг долоо хоногийн дотор 15 мянган хүнийг албадан хорьсон талаар мэдээлэл бий.

Хүний эрхийг хамгаалах байгууллагын Хятад дахь захирал Софи Ричардсон дээрх материалыг прокурорууд ашиглах хэрэгтэйг сануулан "Энэ бол хүний эрхийн ноцтой зөрчлийг баримтжуулахад өндөр ач холбогдолтой баримтууд. Хоригдож байгаа бүх хүмүүсийг ядаж л сэтгэлзүйгээр асар их хохироож байна гэж үзэж болно. Учир нь тэд хэзээ суллагдахаа ч мэдэхгүй байгаа" хэмээжээ.

Хоригдлууд биеэ "зөв" авч явахад суралцаж, итгэл үнэмшлээ өөрчлөн, Мандарин хэлээр ярьдаг болсноо батлан харуулсан цагт л суллагдна гэнэ.

Хүмүүжигчдийг өнгөрсөн амьдралынх нь хууль бус, эрүүгийн шинж чанартай үйлдлүүд дээр нь тулгуурлан "сургах" ба ойлгомжгүй, сөрөг, эсэргүүцсэн хандлага гаргасан хүмүүжигчдэд сургалтын аргыг өөрчилнө гэж заажээ.

Хүний эрхийн нэрт хуульч дэлхийн Уйгурын конгрессийн зөвлөх Бен Эммерсон БНХАУ-ын хорих лагерууд хүмүүсийн нэр төрд хэрцгийгээр халдаж байгааг онцлоод "Бүхэл бүтэн угсаатны бүлгийг ийнхүү тархийг нь угааж буй үйл явдлыг харгис хэрцгий хэрэг биш хэмээн үзэх боломжгүй. Энэ бол Шиньжяны лалын шашинт Уйгурууд төдийгүй ижил соёлт ард түмнийг дэлхийн хөрснөөс арчихыг санаархаж буй гэмт үйлдэл" хэмээн ярьжээ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: bbc.com

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Билгүүн 2019-11-25 66.181.161.21

Энэ хятадыг өмөөрөөд байгаа гаруудыг ерөөсөө ойлгохгүй юм. Хүний эрх цаашаа. Үндсээр нь уусгаж устгаж байгаа шүү дээ. Өвөр Монгол манай газар нутаг байсан. Тэр үед хүмүүсийг нь яаж зовоож газар нутаг болгоныг яаж хордуулж байсан гэж бодож үздэгүй юмуу. Одоо х***а эд хэрэглэлээс бүгд татгалзах хэрэгтэй. Сайн юм унш түүхээ судал.

Avatar

gg 2019-11-25 66.181.188.159

manai china ah muslimuudiig bolgood ughuu mrdeh blgui ddd ho.

Avatar

Зочин 2019-11-25 192.82.68.227

Хэт даварч террор хийж vндэсийг ингэж л байж таслана. еер ямарч аргагvй гэдэг нь нэгэнт батлагдсан болохоор яалтай билээ. Манай баруун талаас хэдхэн шийдсэн эрчvvд ороод ирэхэд л манай улс гараа ергене ш дээ!! Америк еерее яаж хvний эрхийг уландаа гишгэдэг билээ?! Бусад орныг яаж тvрэмгийлэн эзлэдэг билээ?! Америкын гуцаж улих яршиг л бн!!

Avatar

Зочин 2019-11-25 66.181.161.34

Хятадын эдийн засаг, цэрэг арми хүчирхэг болсон учраас Америк тэргүүтэй барууныхан элдэв хориг, татвар ноогдуулах мөн Хятадын одоогоор хамгийн эмзэг цэг болох зүүн Туркменистаны муслман нөхдүүдийг эрх яамба зэргээр нь хөөргөж бослого үймээн гаргах гэж хичээж байгаа юм. Бүс нутгийн тогтвортой байдал юу юунаас илүү Монголчуудад хэрэгтэй шүү. Энэ Шиньжян уйгорын нутаг манайхтай хил залгаа, тэгээд ч наад муслманууд чинь дээхэн үеийн казак Оспаны дээрэмчид л гэсэн үг. Энэ зүйл дээр л чимээгүй байя!!

Avatar

Зочин 2019-11-25 202.9.42.196

Bangagiin zugnuluur Hyatad uls delhiid aguu gvvren bolno. Daraa n Islam shashin hvchirhegjij Hyatad gvren svirne gj bichsen gsn. Ted ternees bolj zuwhun hyatadd bish delhiid arab ulsd ch gsn uursdiin hujaa sanaag ywuulj bn. Tednii hujaa sanaand manai ulsig ch oruulsan bgaa n medej.. bid 3han say hvntei ted 2terbum hvn amtai… Manai ulsin saddaggv baichuudin gaigaar neg l udur ene uls gvvren magdgv 100 jil 200 jil 300jiliin daraa ch yumuu hyatadin erhcheeld orwol bidnii ur udam ch iim baidald o

Avatar

Зочин 2019-11-25 202.126.89.230

Hujaagiin sheeduud nutagrugaa zailtsga, uigar bol manai ertnii holbooton

Avatar

Chinese is very bad nation 2019-11-25 192.82.71.251

Тийм шүү! Уйгар бол манай эртний холбоотон ах дүү улс Хар Хятад задарч хамаг улс аз жаргалтай эрх чөлөөгөө олж аваасай! free Uyghur free Tibet Free inner Mongolia Free HK Free Taiwan free free freedom

Avatar

Зочин 2019-11-25 202.21.108.164

Uvurmongol tuvd taivanuudiga hytduud inghgu bgazde ugaasaa ene laliinhan davramtgai humuus erthen darj bvl zgr uursduusuu booj havchigdaj yvdg ** uzel bodoltoi uursdiiguu het oncgoi busdaas uur gj t1tdgeese bolj degluulj bgn

Avatar

Амар 2019-11-25 182.160.35.138

За,Хүний эрх үнэхээр аймаар зарчигдөж байгаа юм байна.Гэхдээ энэ нутагт сүүлийн 4 жил лалын амиа золиослогчид хүмүүсийг алсан ганц ч үйлдэл гаргасангүй.Тэгэхээр хүний амь уу?Хүний эрх үү? гэсэн асуудал босч ирж байна даа.Та бүхэн мэргэн ухаандаа тунгаана буй за.

Avatar

Зочин 2019-11-25 103.212.117.42

Одоогоос 150 жилийн тэртээ лалын босогчид манай монголчуудтай зуй бусаар харицан алж дээрэмдсээр ирсэн ууний суулч нь Оспаны дээрэмчид гэдгийг бид мартаж болохгуй ингуулж байхдаа таарсан амитад юмаа

Avatar

Bold o 2019-11-25 121.163.70.184

End door 2 hu.jaa yu bicheed bn aa zailaaraa

Avatar

Зочин 2019-11-25 202.9.40.26

Шинжааны уйгар, хасаг, хотончуудыг дарж л байх хэрэгтэй. Тэгэж байж өөлд, торгууд, урианхай, хошууд түмэн маань өөрийн байр сууриа эзэлнэ. Уйгарууд яаж холбоотноосоо урваж Зүүнгарын хаант улсын хаан Даваачийг манжид хөөгдөн очиход барьж аван Манжид тушааж байсан.Одоо энэ хоёр муу үндэстэн газрын хөрснөөс арчигдах үйлээ эдлэх цаг нь болжээ

Avatar

Зочин 2019-11-25 66.181.161.70

Хасагууд ч гайгүй.Уйгар дунгаанууд л хэцүү.Чанга гараар барихгүй бол дараагийн афган сири талиб исламын улс болно.Америк болон баруун Хятадыг задлах сонирхолтой.Худлаа хүний эрх ярина.Үймээн бослого гарвал хэн хохирох вэ.Манайд ч аюултай.Тэднийг даврааж ер болохгүй

Avatar

Зочин 2019-11-25 192.82.74.136

Дараа нь торгууд овгийн монголуудыг тэрнийг биднийг хятадууд яг уйгарууд шиг болгохыг та мэдэж байна уу?

Avatar

Зочин 2019-11-25 66.181.190.100

Шинжааны хасгууд удахгүй манж шиг алга болох нь тодорхой болжээ хөөрхий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж