Ц.Пүрэвдоржийн нэрэмжит дуулаачдын уралдааныг дуучин С.Бат-Эрдэнэ “өнгөлжээ”

Хуучирсан мэдээ: 2019.11.25-нд нийтлэгдсэн

Ц.Пүрэвдоржийн нэрэмжит дуулаачдын уралдааныг дуучин С.Бат-Эрдэнэ “өнгөлжээ”

Ц.Пүрэвдоржийн нэрэмжит дуулаачдын уралдааныг дуучин С.Бат-Эрдэнэ “өнгөлжээ”

Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит "Ари, романс дуулаачдын олон улсын V уралдаан" арваннэгдүгээр сарын 18-24-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Уралдаанд нийт 71 дуучин авьяас чадвараа сорьж, оролцсоноос тэмцээний Гран при шагналыг Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин С.Бат-Эрдэнэ хүртжээ.

Мөн олон улсын уралдааны эрэгтэй гоцлол дуучдын тэргүүн байрыг тус театрын гоцлол дуучин Б.Гомбо-Очир хүртсэн бол хоёрдугаар байранд театрын гоцлол дуучин Б.Батжаргал, гуравдугаар байрын эзнээр цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин Б.Жавхлантөгс тодорсон байна.

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин С.Бат-Эрдэний хувьд өнгөрөгч есдүгээр сард Казахстан улсын Алматы хотноо зохион байгуулсан олон улсын дуурийн дуучдын уралдаанд оролцож, гуравдугаар байр эзэлжээ. Тэрбээр Монгол Улсын Консераторийн дуулаачийн тэнхимийн төгсөгч аж.

“Ари, романс дуулаачдын олон улсын V уралдаан”-ы шүүгчдийн бүрэлдэхүүнд хойд хөршийн алдарт дуучин, ЗХУ-ын Ардын жүжигчин Галина Шойдогбаева, Урлагийн ажилтны холбооны хүндэт ерөнхийлөгч, дуурийн гоцлооч, Ардын жүжигчин А.Дашпэлжээ, тус холбооны дуурийн нийгэмлэгийн тэргүүн, Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяа, тус театрын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Р.Доржхорлоо, удирдаач, Ардын жүжигчин Ж.Бүрэнбэх нар ажиллажээ.

Уралдаан арваннэгдүгээр сарын 23 хүртэл үргэлжилж, шагналтнуудын нэгдсэн тоглолт 24-ний үдэш Дуурь бүжгийн эрдмийн таетрт болж өндөрлөсөн байна. Уралдааны Гран при шагналтанд тав, тэргүүн байр эзэлсэн эрэгтэй, эмэгтэй дуучин тус бүрт гурван сая төгрөг олгосон байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж