Монгол үндэсний сагсан бөмбөгийн холбооноос Өсвөр үеийн U16 насны УАШТ-ийг зохион явуулж байгаа бөгөөд өчигдөр спортын төв ордны А зааланд тус тэмцээний нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Энэ удаагийн УАШ тэмцээнд эрэгтэй 24, эмэгтэй 8 багийн 400 гаруй өсвөрийн тамирчид хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлдөж байна.
Тэмцээнээс эрэгтэй, эмэгтэй шилдэг 40 өсвөрийн тамирчинд батламж олгож, Монгол улсын 16 хүртэлх насны өсвөрийн шигшээ багийг бүрдүүлэх юм. Улмаар дээрх өсвөрийн шигшээ багийн тамирчид ирэх бямба гаригт эхлэх "Спрайт" хөгжлийн лигт тоглохоос гадна он гарсны дараа болох Олон улсын тэмцээнд оролцох юм байна.
Энэ удаагийн U16 насны өсвөрийн УАШТ-д хөдөө орон нутгаас Дархан, Орхон, Өмнөговь, Дорнод, Дорноговь, Багануур, Говьсүмбэр, Сэлэнгэ аймгуудын шигшээ багийн тамирчид өрсөлдөж байна. Тэмцээний аваргууд ирэх баасан гаригт тодорно.
Б.ЭНХ