Ронда Роузитай хоёр ч удаа тулалдаж, хоёуланд нь ялагдал хүлээсэн Миша Тейт түүний талаар хэвлэлд ингэж ярьжээ.
Зураг дээр: Миша Тейт, Ронда Роузи, Киборг Кристиана Жустино
“Ронда Роузи мэргэжлийн тулаанч анх болж, тэмцээнд орохдоо 66 кг-д өрсөлддөг байсныг би сайн мэднэ. Киборгтой тулалдах магадлал нь ихсээд ирмэгц тэр “61 кг-ын жинд орохын тулд жингээ хасья” гэж бодсон байх л даа. Айсан хэрэг.
Ронда бол Киборг шиг л аварга. Тэд хоёулаа жин жиндээ илт ноёрхож байна. Ойролцоо хоёр жинд ийм хоёр аварга байхад хооронд нь тулалдуулахсан гэсэн бодол хэндч төрнө” гэж Миша Тейт өгүүлжээ.
Киборг гэдэг нь Бразилийн тамирчин Кристиана Жустино юм.
Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: horom.mn