Огторгуйн хийцтэй мөсөн өргөө сүндэрлэж, мөрөөдөл биелэхэд ойртжээ | News.MN

Огторгуйн хийцтэй мөсөн өргөө сүндэрлэж, мөрөөдөл биелэхэд ойртжээ

Огторгуйн хийцтэй мөсөн өргөө сүндэрлэж, мөрөөдөл биелэхэд ойртжээ

Огторгуйн хийцтэй мөсөн өргөө сүндэрлэж, мөрөөдөл биелэхэд ойртжээ

Өвлийн хүйтэнд амрах завгүй, барилгын ажил ид өрнөж, энд тэндгүй техник хэрэгсэл тачигнана.  Монголын анхны "Мөсөн өргөө" ийнхүү  Яармагт босч байна. Өнгөрсөн хавар шаваа тавьсан  өргөөний барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 54 хувьтай байгаа аж.

Огторгуйн хийцтэй  “Мөсөн өргөө” нь  олон улсын стандартад нийцсэн, өвөл, зунгүй үйл ажиллагаагаа явуулах зориулалттай.  


Мөсөн өргөө нь  ашиглалтын 5700 м.кв талбайтай бөгөөд 2600 хүртэлх үзэгчдийн суудалтай. Мөн Олон улсын Олимпийн хорооны стандарт хэмжээс /60 метр х 30 метр/ бүхий мөсөн гулгуурын талбайтай баригдаж байна. Тамирчид, шүүгчид болон олон нийтийн ая тухыг хангах фитнесс клуб, хувцас солих дөрвөн өрөө, кофе шоп, усан сан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, талбайтай байхаар төлөвлөжээ. Энэ төсөлд одоогоор 20 орчим тэрбум төгрөг зарцуулжээ.

“МӨСӨН ӨРГӨӨГ 16 САРЫН ДОТОР БАРИХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ”

"Монголын хүйтний улирал урт. Гэтэл манай улсад стандартад нийцсэн уран гулгалт, хоккейн спортын битүү ордон байхгүй. Тиймээс  ийм өргөөтэй болохыг хүссэн, жил гаруйн хугацанад барина" гэж "Мөсөн өргөө" төслийг санаачлагч П.Цагаан амлав. Тэрбээр  яагаад мөсөн өргөө барихыг санаачилсан тухай жижиг түүх хуучилсан юм. П.Цагаан хэдэн жилийн өмнө олон улсын хуралд оролцох үедээ Канадын нэг иргэнтэй танилцжээ. Шинэ танил нь түүнээс “Танай улс хэдэн мөсөн өргөөтэй вэ” гэж асуусан гэдэг.  Тэр үедээ П.Цагаан “Манайх өвлийн улиралд гадаа байгалийн цас, мөсөн дээр тоглодог юм” гэж ам хаасан ч цаанаа яагаад битүү дээвэртэй Мөсөн өргөө барьж болохгүй гэж бодогдсон тухайгаа ярив.  Түүнээс хойш тав зургаан жил энэ өргөөг барих талаар дотроо мөрөөдөж явсан. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд гэргийнхээ үүсгэн байгуулсан “Ачит ихт” компаниар гол санхүүжилтийг нь гаргуулж, уг төслийг үндэсний томоохон үйлдвэрлэгч компаниуд дэмжин хамтран ажиллаж буйг онцлов.

Мөсөн өргөөний  бүтээн байгуулалтын ажил өнгөрөгч дөрөвдүгээр сарын 14-нд албан ёсоор эхэлжээ.  Хоёр жилийн хугацаанд буюу,  16 сарын дотор барих төлөвлөгөөтэй. Ирэх жилийн долдугаар сард нээлтээ хийхээр зорьж байгаа аж. Энэ байгууламжид спортын ордноос гадна урлагийн олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах боломжтой гэнэ. "Мөсөн өргөөг бүтээн байгуулахад үндэсний компаниуд хамтран ажиллаж, хамтдаа юу бүтээж чаддагийг өнөөгийн нийгэмд харуулах зорилготой. Уг төслийг маань сайн санаатай маш олон хүн дэмжиж байгаа учраас цаг хугацаандаа ашиглалтад орно гэдэгт итгэлтэй байна. Ямар ч байсан мөсөн өргөө ашиглалтад орсноор өвлийн олимпод оролцох баг, тамирчдын тоо нэмэгдэх байх гэж найдаж байна” гэж П.Цагаан ярьж байна.

Мөсөн өргөө ордон нь зөвхөн барилга байгууламжаар хязгаарлагдахгүй. Ордонд олон улсын спортын тэмцээн зохион байгуулахаас гадна урлагийн тоглолт, хурал цуглаан ч зохион байгуулж болох аж. Мөн талбай дахь уралдааны өрсөлдөөнийг тодруулан харуулах дөрвөн талт дэлгэц байршуулах юм байна.

 “МӨСӨН ӨРГӨӨН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 54 ХУВЬТАЙ ИД ӨРНӨЖ БАЙНА”

“Степпе Арена” компанийн гүйцэтгэх захирал Н.Батмөнх “Мөсөн өргөөний мөсийг  Олон улсын олимпийн хорооноос гаргасан мөсөн гулгуурт талбайн стандарт хэмжээстэд заасны дагуу хийнэ. Учир нь олимп, тивийн аварга, дэлхийн аваргын тэмцээнийг нэг стандарт талбай дээр явуулах ёстой байдаг. Тиймээс олон улсын олон талбайн мөсийг тавьж байсан Австрийн туршлагатай компаниар мөсийг тавиулна. Одоогийн байдлаар бүтээн байгуулалтын ажил 54 хувьтай ажил ид өрнөж байна. Байгууламжийн бүтээн байгуулалтын ажилд долоон компанийн 150 гаруй техник мэргэжлийн ажилчид оролцоод байна. Мөн БНХАУ, Австри улсын мэргэжилтнүүд зөвлөхөөр ажилладаг. Бид байгууламжаа барихдаа дээвэр хэсэгтээ нарны эрчим хүчийг ашиглахаар тооцоолж байна” гэв.

“ШАВЬ НАР МААНЬ МӨСӨН ӨРГӨӨ НЭЭГДЭХИЙГ ДОГДЛОН ХҮЛЭЭЖ СУУНА”

Барилгын ажлын явцтай танилцахаар өсвөрийн хоккейн “Хөх чоно” клубын туслах дасгалжуулагач Ж.Хуяг шавь нартайгаа ирсэн байлаа. Тэрбээр “Би  хүүхэд байхаасаа хоккейн спортоор хичээллэсэн. Одоо тамирчны амьдралдаа цэг тавьж, дасгалжуулагчаар ажиллаж байна. Манай үе, үеийн ахмад тамирчдын хамгийн том мөрөөдөл бол энэ мөсөн өргөө байсан. Тэр бүх тамирчдын маань мөрөөдөл тун удахгүй биелэх гэж байна. Хэдхэн сарын дараа мөсөн спортод дуртай хүүхэд залуус мөрөөдлөө биелүүлэх гэж байна.  Одоо энэ бүтээн байгуулалтын ажил нүдэнд харагдаад удахгүй нээлтээ хийх байгааг нь догдлон хүлээж сууна” гэв.

Мөсөн өргөө ордны зургийг "Анаграмм" компанийнхан Канадын архитекторчтой хамтран бүтээсэн бол барилга угсралтын ажлыг үндэсний компаниуд гүйцэтгэж байна Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн хавар шав тавих ёслолд оролцохдоо "Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2020 оны наймдугаар сард Улаанбаатар хотноо “Азийн хүүхдүүд” олон улсын спортын их наадам болно. Мөн 2023 оны Азийн залуучуудын наадам Улаанбаатар хотод болно. Эдгээр спортын наадмуудад зориулсан бүтээн байгуулалтын ажлын нэг хэсэг нь энэхүү Мөсөн өргөө юм" гэж байлаа. Төслийн гол санхүүжүүлэгч нь "Ачит ихт", хөрөнгө оруулагчид нь "МАК", "UFC" зэрэг компани аж.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Г.БИЛГҮҮН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ЗөвЗөв
10
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

54 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бидний өмчийг дээрэмдээд өчүүхэн хэсгээр нь байшин барьж үзүүлээд бүгдийг завшдаг арга явааргүй !!!! 2019-11-25 192.82.65.56

Эрдэнэтийн нөөцийн овооолгыг ДЭЭРЭМДЭЖ авсан энэ Цагаан гэх хүзүүгүй луйварчны уяаны гөлөг Мөсөн өргөө барьснаар Монголын ард түмний 60 жил идэх хоолыг ДЭЭРЭМДСЭН ГЭМТ ХЭРГЭЭСЭЭ мултрах гэж оролдох уу??? ҮГҮЙ эээ Цагаан хулгайчаа чи биднээс дээрдмсэн хөрөнгөө буцааж өгөөд өөрөө үйлдсэн гэмт хэрэгтээ ЯЛАА үүрнэ! Бидний өмчийг дээрэмдээд өчүүхэн хэсгээр нь байшин барьж үзүүлээд бүгдийг завшдаг арга явааргүй !!!! Монголчууд тэнэг биш, чи харна аа!!

Avatar

Б.Жагаа 2019-11-25 66.181.179.46

МАШ САЙХАН ОРДОН БОСЧ БАЙНА.МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ОРДОН ХҮҮХЭД БАЙХДАА ЭСГИЙ ГУТАЛ ДЭЭР КОНКИ БЭХЛЭЭД ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ДЭЭР ГУЛГАЖ БАЙЛАА ХОЖИМ НЬ ОРОСУУДЫН БАРЬСАН ТАЛБАЙ ДЭЭР ГУЛГАЖ БАЙЛАА ОДОО ЭХ ОРОНДОО БИТҮҮ МӨСӨН ОРДОНД ЗАЛУУЧУУДЫГ ГУЛГАЖ БАЙХЫГ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН НААДМЫГ ҮЗЭЖ ХАРАХ ГЭЖ БАЙНА.БАЯРЛЛАА ЦАГААНАА ЧИ БОЛ ЭНЭ ТӨРД ЭНЭ УЛСАД ХЭРЭГТЭЙ ЮМ ХИЙСЭН ЦӨӨХӨН ХҮМҮҮСИЙН НЭГ ЧАМАЙГ ХАРЛУУЛАХ ГЭСЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ТӨРД ӨНДӨР АЛБА ХАШСАН ХҮНЭЭР ТОЛГОЙЛУУЛСАН БҮЛЭГ БАЙГАА.БҮҮ ШАНТАР.

Avatar

Хөх чүү 2019-11-25 202.126.89.47

Юугаа солиороод нам болоод явчив.яХулгайлсан мөнгөө л угааж бн .Өөр юу гээв

Avatar

Зочин 2019-11-25 202.126.89.98

Харин баялаг бүтээсэн мөнгөнөөсөө барьжбайгаад нь баяр хүргэ

Avatar

Үнэн 2019-11-25 59.153.115.52

Бүтээн байгуулалтыг АН л хийдэг шүү дээ. Харин МАН нийгмийн халамжийг хөгжүүлэхдээ сайн, бүтээн байгуулалтад бол О

Avatar

болормаа 2019-11-25 103.26.195.164

гэрт чинь ороод орон дотор чинь унтаад байна уу аягатай цайг чинь булааж аваад уугаад байна уу машиныг чинь хулгайлаад аваад явцан байна уу дандаа нэг харлуулж өө хайж байхын уйддымуу яаадын явж тэр шалаа угаацгаа чанар тай барилга болвол гадна дотны олон тэмцээн уралдаан энд болно. эргээд Монгол улсад хөрөнгө татаж чадна гэж бодож байна.амжилт хүсье.надад ямар ч гэм нүгэл хийгээгүй байхад муулах сонирхол түй ч алга

Avatar

АТГазраас: 2019-11-25 202.70.34.115

АЧИТ-ИХТ ГДГ КОМПАНИЙГ ШАЛГАЖ ЭХЭЛСЭН, УДАХГҮЙ ТӨРИЙН ӨМЧИТ ХУРААЖ АВНА. ОЛСОН БОЛОН ОЛОХ БҮХ АШГИЙН ХУВЬЦААГ АРД ОЛОНД ХУВААЖ ЭЗЭМШҮҮЛЖ, ӨВЛҮҮЛНЭ……………. ЛУЙВРЫН ХӨРӨНГӨӨР БОСГОЖ БГАА ЭНЭ ОБЬЕКТИЙГ ХОТЫН БИЕИЙН ТАМИРЫН ГАЗРЫН ХАРЬЯАНД ШИЛЖҮҮЛЭХ ЗЭРЭГ ОЛОН АЖЛУУДЫГ ХИЙЖ, БУРУУТАЙ БҮЛЭГЛЭСЭН ГЭМТ ХЭРЭГТЭН /ЭЛБЭГЭЭ, ЦАГААН-ТҮҮНИЙ ЭХНЭР ЗЭРГИЙГ ХОРЬЖ ШАЛГАЖ , ХОХИРЛЫГ БАРАГДУУЛЖ ЯЛЫГ ОНООНО………. ТУН УДАНХГҮЙ ШОООООО.

Avatar

Зочин 2019-11-25 202.126.89.98

Энэ АТГ нэрбарьж бга хүнийг шалгуулах хэрэгтэй

Avatar

Зочин 2019-11-25 124.5.146.28

Энэ нөгөө цирк шиг шоу тарвагадоржийн шоуны сав болоод л дуусна

Avatar

Зочин 2019-11-25 202.126.89.98

Харж байгаарай чи мал а үр хүүхдээ аваачиж тоглуулав даа ичихгүй

Avatar

Zochin 2019-11-25 66.181.178.211

Saihan medee bna, neg l zuil zuvlumuur bna. Yarmagt bga sport tsogtsolbort ochij uzlee. Haalga uudneese avhuulaad hereg alga, mongolchuud yumiig yamar muuhai edeldeg humuus ve, esvel mongolchuudad zoriulaad ugaasa tiim bolhi hiidiimu, ter haalga uud, koridor n avah yumgui muuhai bna, ingej ashiglaj iim muuhai hiivel hereg bhgui shu.

Avatar

Зочин 2019-11-25 124.5.146.28

Хулгайн мөнгөөрөө хийсэн мөнгө угаалт. Шууд хурааж ард түмнийх болго.

Avatar

Зочин 2019-11-25 202.126.89.98

Норовын алтанхуяг гэж арчаагүй эр л ийм юм ярьдын өөрөө хулгайч болохоор хүнийг адил боддог

Avatar

Зочин 2019-11-25 124.5.146.28

Ачит ихтын хулгайн мөнгөнийхөө зүсийг хувиргаж иймэрхүү зүйлс рүү оруулж мөнгө угаадагийг мэдэлгүй яахав. Энэ бол бол гэмт хэргийн сүүдэр.

Avatar

Zochin 2019-11-25 37.172.142.209

Tsgaan gedeg rsairchihsan deeremchin choron oroh boloogui yu

Avatar

Зочин 2019-11-25 103.57.95.66

Tsagaan avgainhaa net deer kompani baiguulj mongo ugaadag baisniig shalga

Avatar

Зочин 2019-11-25 202.131.250.130

Өвлийн хүйтэнд амрах завгүй gej ireed l bult2 s***.san baihiimaa hehe, hiih estoi bol haluun huiten hamaagui

Avatar

ард түмэн 2019-11-25 64.119.22.187

элбэгдорж цагаан 2 Эрдэнэтээм идсэн мөнгөөрөө хийж бган бна Ачит эх гэдэг чинь элбэгдорж Цагаан 2 ын компани

Avatar

Зочин 2019-11-25 202.126.89.98

Цагаан гуайд хөдөлмөрмйн баатар цол өгөх хэрэгтэй харин ч

Avatar

Holsnii bicheechid bituu bituu!!! 2019-11-25 103.229.123.99

saihan medee bn.saihan medeeg saar bolgodog uls tor hiisen lalruudaa.end muulj comment bichsen novshnuudaa sain yumiig duugui ongorooj suraldaa.chinii mongo avdag sanhuujdeg, bogsiig ni doloodogoog bga omoorood bga darga chin iim sportiin ordon zaluu uyed heregtei zov tosol sanaachlad hiildee. negniigee muulaal uzen yadaad negnees mongo avj nogoog ni muuldag humuus zov zuild chimeegui ongorj sur.enenii orond oron suuts, bar, delguur neegeed higd bga bol muulaldaa yu ch bsan muulhaa bodoh yumaa..

Avatar

Зочин 2019-11-25 212.139.94.250

Гоё юм аа, манайд дахиад 2 ч ийм битүү дээвэртэй мөсөн ордонтой болох хэрэгтэй. Зардал өртөг нь тийм их биш л юм байна лээ ш дээ. Хэрэв ингэвэл манайхан өвлийн олимпод өрсөлдөх чадвартай оролцох тамирчидтай болох бололцоотой.

Avatar

mongol ulsiin irgen 2019-11-25 103.229.123.99

zugeer bxad yuu ch hiisengui gene yum hiiheer hiichleee gej uurlana yaalgah geed bdag durakuud wee yum bolgonoos dandaa oo haij bdag humuus hezee ch sain yawdguumdaaa .mongol ulsiin moson sportiin chansaa saijrana gedegt itgeltei bn

Avatar

ZOCHIN 2019-11-25 180.150.82.98

UG N UMHII AVILGACHIN GEJ BODOJIISON CH , MONGOL HUMUUSIIN TULUU YM HIIJ TER N INGEED BUTEJ BGAAG N HARAHAAR BAS CH BODOL UURCHLUGDDUG L YM BNA…..

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2019-11-25 202.21.109.154

П ЦАГААН УГААСАА МУНДАГ ХҮНДЭЭ САЙХАН ЗҮЙЛ ХИЙЖ БҮТЭЭЖ БАЙНАДАА МАНАЙ ӨВЛИЙН СПОРТЫН ТАМИРЧИД
ХЭЦҮҮ НӨХЦӨЛД БЭЛТГЭЛ ХИЙДЭГ ТЭР НЬ АМЖИЛТААС ГАДАН ЭРҮҮЛ МЭНДЭД ИХ ХОРТОЙ БАЙЙДАГ ГАДАА 30 ГРАДУСИЙН ХҮЙТЭНД ТРИКОТОЙ ӨДӨРЖИН ГУЛГАЖ Л ХАРАГДДАГСАН ОДОО Ч САЙХАН БОЛОХ НЬ ДЭЭ ХИЧЭЭЛЭХ ХҮҮХЭД БАГАЧУУД ЛОШРОНО МАНХЙНЫ АМЖИЛТ ЭРС САЙЖИРНАДАА

Avatar

Гөлөг зайл 2019-11-25 192.82.65.56

Бидний өмчийг дээрэмдээд өчүүхэн хэсгээр нь байшин барьж үзүүлээд бүгдийг завшдаг арга явааргүй !!!! Монголчууд тэнэг биш, чи харна аа!!

Avatar

hahahahahaha 2019-11-25 202.9.46.25

Мундаг баян эхнэртэй юмаа бүхэл бүтэн мөсөн өргөө барьчихдаг

Avatar

Зочин 2019-11-25 66.181.179.219

Муу мэдээнд донтсон байна манай ард түмэн. Нэг ч гэсэн гэгээлэг мэдээ, үйлс бүтэж байгаад баярлаж байна. Энэ мөсөн ордон хурдан ашиглалтанд орох болтугай!

Avatar

Зочин 2019-11-25 124.5.146.28

Мөнгө угаалт.

Avatar

Зочин 2019-11-25 182.160.34.34

өөрт чинь угаах мөнгө ч байхгүй биз дээ?

Avatar

Зочин 2019-11-25 107.77.173.35

Угаах мөнгө байтугай олигтойхон трусик ч үгүй нөхөр биз

Avatar

Зочин 2019-11-25 202.55.188.81

ЁСТОЙ САЙХАН МЭДЭЭ БНА ДАА .ДАНДАА ЮМЫГ ХАРЛУУЛНА .АШИГЛАЛТАНД ОРЧИХООР МӨСӨН СПОРТЫН ТАМИРЧДАД МАШ ХЭРЭГТЭЙ ШДЭЭ ..ОГТ ХИЙХГҮЙ БИДНИЙ ТАТВАРЫН МӨНГӨ ИДЧХЭЭД ХЭВТЭЖ БГАА ТӨРИЙНХӨН ЦААНА ЧИНЬ ХОГ НЭГ БНА .

Avatar

Ура ура! 2019-11-25 202.21.111.170

Ура ура! Өвлийн спортын орпонтой болох цаг ойртож байна

Avatar

Zochin 2019-11-25 64.119.25.178

Ёстои мөнгөө угааж баинадаа. Элбэгдорж их сэргэлэн хүн юмаа.

Avatar

Ард түмний өмч 2019-11-25 202.9.46.25

АРД ТҮМЭН МӨСӨН ӨРГӨӨГ ХУРААЖ АВАХ НЭГ ӨДӨР ИРЭХ Л БОЛНО

Avatar

Зочин 2019-11-25 64.119.20.2

Ачит-Ахт гэдэг нэртэй газар уу? Хахаха….

Avatar

Зочин 2019-11-25 59.153.112.104

Hugatsaa eroos hamaagui chanartai ym hiigeerei daraa ni aaviin haalga tatatsgaav daaa

Avatar

60 тэрбум МАНАН 2019-11-25 211.36.158.148

МАНАН 60 тэрбум Миеэ Эбэгийн угаадас долоогч нар схемээр улс орны аль сайн сайхан бүтээн байгуулалт мөнгө доллартай ажлыг атгаж байх юм даа. Энэ бид 2-н спорт мөсөн урлагийн талаар түйч байхгүй байхад л удирдөад л босгоод л амар ч болж дээ. Мэргэжлиын хүн алга уу

Avatar

Зочин 2019-11-25 124.5.146.28

Энд тарвагадорж нар ард түмний тархийг угаах бэлтгэл хийгдэж байна. Улс хурааж ард түмэнд нь өгөх хэрэгтэй. Мөнга угааж байна

Avatar

Зочин 2019-11-25 202.21.111.170

Монголын хувийн компаниуд хөрөнгөөрөө барьж байна мал аа

Avatar

Зочин 2019-11-25 211.36.158.148

МАНАН 60 тэрбум Миеэ Эбэ нар улс орныг 30 жил идэж ууж луусгаад одоо угаадас хусамнаас нь ард түмэнд сайн дүр эсгэж харуулж байгаам бид хэзжэ эдний дарлалыг боолчлолоос гарна даа энэ төр л ямар ч гэсэн гаргахгүйм байна хулгайч өлуурчин луйварчидаа

Avatar

Монгол хүн 2019-11-25 202.21.120.186

Баяр хүргэе. Ажилд нь амжилт хүсэе.

Avatar

Зочин 2019-11-25 59.153.115.198

САЙН БАЙНА П. ЦАГААНД САМАР ОГ

Avatar

Зочин 2019-11-25 202.179.24.214

hoorhon avsaarhan yum baina.

Avatar

Зочин 2019-11-25 202.21.107.68

Баяр хүргэе. Баярлалаа. Бага байхдаа тэшүүрийн гутлаа ээлжилж өмсөөд шөнө 2 цаг хүртэл гадаа коток дээр гулгадаг байсан. Их гоё дурсамж үлджээ. Ирээдүйн аваргууд төрөх цаг ойртжээ.

Avatar

Zagdaa 2019-11-25 87.78.220.113

Ene hulgaich tsaagan biluu har ch biluu yu hiij bgaan ulsaa unchnun terbumaar hulgaichuud hulgai hiicheed nuglee namchilj bgaa ym baihdaa huurhii hudalaa sain huniii dur esgeed buzaruud

Avatar

Зочин 2019-11-25 202.126.89.159

Гоё архитектур дизайн харагдаж байна. Монголчууд аа гэж…

Avatar

Zochin 2019-11-25 202.126.89.15

Wow. Mundag!

Avatar

Зочин 2019-11-25 202.126.89.15

П. Цагаанд баяр хүргэе! Олон хүүхэд томчуудын мөрөөдөл биелэхээр болж байна.

Avatar

4567999 2019-11-25 49.0.137.6

Цагаан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Байт сурын талбай байгуулсан, одоо Битүү мөсөн ордон барьж байна ОК баяр хүргэе. Үлдээх юм хийнэ гэдэг сайхан. Одоо АПУ Батсайхан усан бассжйн барьж байгаа бас удахгүй орох байх боломжоор бие биенээ дэмжээд зүтгэе л дээ. Битгий дандаа ХАР АМЛАЖ бай үйлс чин бүтэхгүй.

Avatar

Зочин 2019-11-25 202.126.89.217

Ланд200-ийн онцгой татварыг нэмж төвлөрсөн татварыг нийгмийн хөгжилд тустай төсөл, хөтөлбөрүүдэд зориулдаг болцгооё. Манай нийгмийн баялаг гадагшаа урсах том учир шалтгаан бол өндөр үнэтэй автомашинууд худалдан авахад зориулагддаг хөрөнгө мөнгө шүү.

Avatar

B 2019-11-25 66.181.178.145

Saihan medee bna huviin hevshil barihaar l ingeed galzuulchih yumdaa

Avatar

Зочин 2019-11-25 202.55.188.81

Цагаан санаачлаагүй ёстой худлаа бурдаг с** бэ….санаачилсан хүнийг нь бид мэднэ.

Avatar

Зочин 2019-11-25 202.126.88.213

Хүүхэд залуучуудын цагаа зөв боловсон өнгөрөөх ийм газар үнэхээр хэрэгтэй шүү. Гаднын оронд иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө ийм газрыг маш ихээр байгуулдаг.

Avatar

Зочин 2019-11-25 202.21.111.170

ийм хурдан баригдаж байгаа юм уу баяр хүргэе бүгдэд сайхан мэдээ байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж