Хүйс толгойн бичээсийг Төрийн ордонд залав | News.MN

Хүйс толгойн бичээсийг Төрийн ордонд залав

Хүйс толгойн бичээсийг Төрийн ордонд залав

Хүйс толгойн бичээсийг Төрийн ордонд залав

Булган аймгийн Могод сумын Хүйс толгой хэмээх газраас олдсон Хүйс толгойн бичээсийг Төрийн ордонд заллаа. Монгол брахми бичиг бүхий энэ дурсгал нь ОХУ-ын Эрмитаж дахь “Чингисийн чулуу”-ны бичгээс 600 орчим жилийн өмнөх үед буюу 1400 жилийн тэртээд хамаарахыг тогтоосон юм.

Бичээсийг залах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцлоо. Тэрээр эх хэл, соёлын амин сүнс, дархлааг энэ ёслол улам бэхжүүлж байгааг тэмдэглэж, монгол хэл бичгийн түүхэн баримт, хосгүй үнэт дурсгал гэдгийг тогтоосон бүх хүн, байгууллагад Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлэв.

БНМАУ-ын Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн Д.Цэнд ахлагчтай анги 1967 онд Булган аймгийн Могод сумын нутаг, Хүйс толгой хэмээх газраас үл мэдэгдэх бичээс бүхий гурван хөшөө олсон түүхтэй. 1972 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан М.Шинэхүү үүнийг баримтжуулж, эртний брахми бичиг болохыг тогтоожээ. 2014 онд ХБНГУ-ын Д.Мауэ нарын дөрвөн улсын эрдэмтэд брахми үсгээр монгол хэлний авиаг тэмдэглэсэн бичээсийг бүрэн тайлж уншсан байна. Эрдэмтэн, судлаачид Хүйс толгойн бичээсийг Түрэгийн хаант улсын эхэн үед хааны тахилгад зориулан босгосон гэж үздэг. Бичээст Түрэгийн хааны нэр, цолоос гадна түүнээс өмнөх үе буюу Монголын эртний төрт улс Жужаны Анахуэй хааны нэр ч байдаг юм.

Монгол Улсын Засгийн газар 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр тогтоол гарган Хүйс толгойн бичээсийг “Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалт”-д оруулжээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

tvvhch 2019-11-25 182.160.34.125

vzeh gej jiriin hvmvvs toriin ordond orj bololh ymuu ,,,yg n olon niit ordog tvvhiin myzeid bwal zvgeer bishvv

Avatar

Бат 2019-11-25 66.181.176.63

Сайтар судласан юм уу? Яг юу гэсэн бичээс байгаа юм бэ? Орчин цагийн хэл рүү хөрвүүлж чадсан юм бол хүмүүст танилцуулаач. Түүхийн үзмэрээр хүртэл ПР хийхээ больмоор юм.

Avatar

Zochin 2019-11-25 202.70.34.130

Мэдээллээ сайн шалгаарай. Түрэгийн үеийн бичээс гэхээр гайхаж байна.

Avatar

зочин 2019-11-25 103.9.88.162

Юун түрэг болоод явчих ваа,Монголын Жужаны үеийн бичээс шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж