МХБ өнөөдөр 4352 ширхэг хувьцаа арилжлаа

Хуучирсан мэдээ: 2015.09.22-нд нийтлэгдсэн

МХБ өнөөдөр 4352 ширхэг хувьцаа арилжлаа

Өнөөдөр буюу 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” болон "III" ангилалд бүртгэлтэй 22 хувьцаат компанийн нийт 4,352 ширхэг хувьцаа, Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 12 долоо хоногийн хугацаатай, 13.776%-ийн хүүтэй, 100,000 ширхэг ЗГҮЦ 10.0 тэрбум төгрөгөөр арилжигдаж, нийт 10,008,289,842.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Энэ өдөр MSE ALL индекс 970.63 нэгж болж 0.21%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,323,600,131,242.00 төгрөг боллоо.              


ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжааны мэдээлэл

Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 12 долоо хоногийн хугацаатай жилийн 13.776% хүүтэй 264,140 ширхэг буюу 26.4 тэрбум төгрөгийн богино хугацаат ЗГҮЦ худалдан авах захиалга ирснээс Сангийн яам 100,000 ширхэг буюу 10.0 тэрбум төгрөгийн нийлүүлэлтийг хийлээ. Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцов.

Үнэт цаасны компанийн нэр

Тоо ширхэг

1

"Монсек ҮЦК" ХХК

41,047

2

"Тэнгэр капитал ҮЦК" ХХК

32,746

3

"Стандарт инвестмент ҮЦК" ХХК

14,449

4

"Аргай бэст ҮЦК" ХХК

8,250

5

"БиДиСек ҮЦК" ХК

2,206

6

"Алтан хоромсог ҮЦК" ХХК

1,134

7

"АСЕ энд Т Капитал ҮЦК" ХХК

111

8

"Сикап ҮЦК" ХХК

50

9

"Дэү Секьюритис Монгол ҮЦК" ХХК

7

 

Нийт

100,000

 

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж