Клубуудын ДАШТ-нд оролцох багууд тодорлоо | News.MN

Клубуудын ДАШТ-нд оролцох багууд тодорлоо

Клубуудын ДАШТ-нд оролцох багууд тодорлоо

Клубуудын ДАШТ-нд оролцох багууд тодорлоо

FIFA буюу Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос жил бүр зохион байгуулдаг клубуудын ДАШТ ирэх арванхоёрдугаар сарын 11-ээс 24-ний хооронд Катар улсын нийслэл Доха хотноо болно. Энэхүү тэмцээнд оролцох долоон багийн нэрс тодорсон байна. Зургаан холбооны аварга клубууд болон зохион байгуулагч улсын клуб оролцоно. Ингээд клубуудын ДАШТ-нд оролцох багуудыг танилцуулъя .

  1. Бразилын Фламенго клуб – 2019 оны Өмнөд Америкийн клубуудын шалгаруулах тэмцээн буюу Copa Libertadores-н аварга баг , түүхэндээ анх удаа клубуудын ДАШТ-нд оролцоно
  2. Английн Ливерпул клуб – 2018-19 оны Европын аваргуудын лиг буюу UEFA Champions league-н аварга баг, түүхэндээ хоёрдах удаагаа клубуудын ДАШТ-нд оролцоно.
  3. Саудын Арабын Аль-Хилал клуб – 2019 оны Азийн клубуудын аварга буюу AFC-н аварга баг, түүхэндээ анх удаагаа клубуудын ДАШТ-нд оролцоно.
  4. Тунисийн Эсперансэ дэ Тунис клуб – 2018-19 оны Африкийн клубуудын аварга буюу CAF-н аварга баг , түүхэндээ гуравдах удаагаа клубуудын ДАШТ-нд оролцоно.
  5. Мексикийн Монтеррэй клуб – 2019 оны Хойд , Төв Америк болон Карибын бүс нутгийн клубуудын аварга буюу CONCACAF-н аварга баг , түүхэндээ дөрөвдэх удаагаа клубуудын ДАШТ-нд оролцоно.
  6. Шинэ Каледоний Хиенгенэ Спорт клуб – 2019 оны Далай орнуудын аварга буюу OFC -н аварга баг , түүхэндээ анх удаагаа клубуудын ДАШТ-нд оролцоно.
  7. Катарын Аль-Садд клуб – 2019 оны ФИФА клубуудын ДАШТ-ний зохион байгуулагч улс , түүхэндээ хоёрдах удаагаа клубуудын ДАШТ-нд оролцоно.

Эдгээр долоон клубээс ДАШТ-ний шинэ аварга төрнө. Сүүлийн гурван жилийн аварга болох Европын аваргууд Реал Мадрид клубын залгамж халааг энэ жил Ливерпул үргэлжлүүлж, Европын баг дэлхийд дахин ноёлох уу ? Эсвэл өөр тивийн шинэ баг түрүүлэх үү ?

Б.МӨНГӨНТАМИР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-25 202.9.46.91

Монголын баг орж байгаа юу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж