Коала баавгай "устаж үгүй болж буй" амьтдын жагсаалтад орлоо

Хуучирсан мэдээ: 2019.11.25-нд нийтлэгдсэн

Коала баавгай "устаж үгүй болж буй" амьтдын жагсаалтад орлоо

Коала баавгай "устаж үгүй болж буй" амьтдын жагсаалтад орлоо

Австралид гарсан түймэр коала баавгайн нутагладаг ойр орчны 80 хувийг сүйтгэж, улмаар коала баавгай "устаж үгүй болж буй" амьтдын жагсаалтад орлоо.

Австралийн коала сангийн дарга Дэбора Табарт "Түймэрт мянга гаруй коала баавгай үрэгдсэн, мөн тэдний амьдрах орчны 80 орчим хувь нь устаад байна" хэмээн Форбес сэтгүүлд ярьжээ.

Тус сангийнхан өнгөрөгч тавдугаар сард 80 мянга хүрэхгүй коала баавгай үлдсэн бөгөөд коала баавгай устаж үгүй болж байна хэмээн мэдээлж байсан юм.

Аливаа төрөл, зүйлийн амьтны тоо толгой зогсолтгүй цөөрч, экосистем дэх үүргээ гүйцэтгэж чадахаа больж байгаа амьтныг устаж үгүй болж буй амьтан гэж үздэг. Мөн устаж үгүй болж буй амьтад цөөн хостой, тэдгээр нь шинэ үеийнхнийгээ төрүүлэх аргагүйд хүрсэн бөгөөд шинээр төрсөн үр төл нь өвчинд өртөмтгий байдаг гэнэ.

Сангийнхны хэлж буйгаар бол коала баавгай нутагладаг нийт 128 газар байдгаас 41-т нь коала баавгай үзэгдэхээ больсон гэнэ. Мөн 2012 онд Коала баавгай олон улсын улаан номд оржээ.

2016 онд Австраличууд Коала баавгайг аврах хууль баталсан ч газар дээр дорвитой арга хэмжээ аваагүй байсан юм.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: unilad.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж