Байгалийн түүхий музей газрын наймааны золиос болсон гэв

Хуучирсан мэдээ: 2019.11.25-нд нийтлэгдсэн

Байгалийн түүхий музей газрын наймааны золиос болсон гэв

Байгалийн түүхий музей газрын наймааны золиос болсон гэв

“Монгол туургатан төв холбоо”-ноос “Улсын төв музейд хууль бусаар халдаж байна” сэдвээр өнөөдөр /2019.11.25/ мэдээлэл хийлээ.

Байгалийн түүхийн музейг авч үлдэх зорилготой иргэд, төрийн бус байгууллагуудын зүгээс барилгыг хүчитгэн засахад шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс гадуур шийдвэрлэх боломжийг бий болгоод байсан. Бидний хоёр сар гаруйн тэмцэл үр дүнд хүрсэнгүй. Бид дийлдлээ. Улсын төв музей буюу Байгалийн түүхийн музейн барилгыг буулгаад дуусч байна. Урдаас нь харахад зүгээр байгаа мэт боловч ард талыг нь буулгаад дууссан байна. Нэг л өдөр нүүрэн тал нь буух байх. 2019 оны дөрөвдүгээр сард Засгийн газрын тогтоол гарч, Чингис хааны музей байгуулах болсныг зарласан бөгөөд наадмын өмнө Байгалийн түүхийн музейг буулгах шийдвэр гарсан" хэмээн Улаанбаатарт иргэдийн форумын гишүүн Д.Цэрэнжав  хэлсэн юм.

Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр “Яагаад улсын төв музейн барилгыг авч үлдэх ёстой вэ гэхээр уг музей нь Монголын орчин цагийн хот байгуулалтын түүхийн гэрч болсон архитектурын дурсгал юм. Уг барилгыг 2015 онд соёлын өвд бүртгэж авсан. Байгалийн түүхийн музейг соёлын өвд бүртгэсэн хэд хэдэн шалтгаан бий. Тус музей нь Улаанбаатар хотын орчин цагийн анхны барилгуудын нэг буюу түүхийг гэрчилж буй гол барилга юм.

Хоёрдугаарт, маш гоё хийцтэй, урдаа баганатай бөгөөд үүгээр бол Бага тойруу дахь Улаанбаатар хотын архитектурын чуулга болдгоор онцлогтой. Хот байгуулалт хотын төв, архитектур ой санамж гэсэн дөрвөн чиглэлээр соёлын өв гэдэг нь батлагдаж байгаа юм” гэлээ.

Тус төвийн тэргүүн Э.Одбаяр “Наадмын өмнө хуучин барилгыг нураагаад оронд нь Чингис хаан музей байгуулна гэсэн шийдвэр гарсан. Байгалийн түүхийн музей Улаанбаатар хотын хамгийн анхны барилгуудын нэг. БСШУСЯ-нд манай холбооноос шаардлага хүргүүлж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Байгалийн түүхийн музейн барилгыг буулгаж байгаа асуудлын цаана газрын наймаа явж байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллагын хоёр, гурван удаагийн дүгнэлт бий. 2013, 2015, 2018 онд гарсан зөвлөмжид "музейн удирдлагуудаа холбогдох яаманд хүн ажиллах үйл ажиллагаа явуулах орчин нөхцөлийг яаралтай бүрдүүл" гэж зөвлөсөн байна лээ. Гэтэл дотор нь урсгал засвар хийдэггүй ч юм уу, музейн үзмэрийг зарж борлуулах гэх мэт үйл ажиллагааг явуулсаар байгаад эцэстээ газар руу нь орж байна.

Энэ тендерт “Аяа” ХХК ялсан. Тендерийг аваад өчигдрөөс дээврийг хуулсан байна лээ. Тус компанийн захиралтай холбогдоход “Асуудал шүүхэд явж байгаа. Шүүхээр явж дуустал та нар ар өврөөс нь буулгаж болохгүй. Хэрвээ барилга байгуулалтын ажил эхлүүлэх гэж байгаа бол барилгын тухай хууль, журамд заасны дагуу үйл ажиллагаа зохион байгуулаагүй байна. Энд аль ч  талаасаа та нар хууль зөрчиж байна” гэж хэлсэн. Компанийн захирал нь тухайн үед шүүх дээр асуудал дуустал энэ үйл ажиллагаагаа зогсоолоо гэсэн. Дараа нь бид уулзах гээд утсаар холбогдоход та нартай уулзах шаардлагагүй, буулгана гэсэн байр суурийг илэрхийлсэн. Одоо шөнө дөлөөр тоног төхөөрөмж оруулаад ирчихсэн, байгалийн түүхийн үндсэн барилга руу халдах нөхцөл байдал үүсчихлээ.

БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг газар асуудалтай байгаа гэдгийг хэлсэн. Мөн Ерөнхий сайд газарт асуудал үүссэнийг хүлээн зөвшөөрсөн. Газрын наймааны хардлагатай холбоотой баримтуудыг бид дэлгэнэ.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс энэ барилгыг буулгах шийдвэрийг түдгэлзүүлсэн. Гэтэл Засгийн газар иргэдийнхээ эсрэг давж заалдсанаар өнгөрөгч долоо хоногт болсон давж заалдах шатны шүүх хурал дээр түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Хүчингүй болгосны дараа Аяа компани буулгалтын ажил руугаа орсон. Дотор нь нууцаар буулгаж ажил үргэлжилсээр байна.

Музей доторх үзмэр нэлээд гэмтсэн. Тухайлбал, үзмэрийг зарж борлуулж, нийтийн өмчийг худалдсан асуудал үүссэн. Шүүх хурлын тов зарлагдахаас өмнө буулгах ажил өрнөж байна” гэсэн мэдээллийг өглөө.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж