Дэлхийн оюуны өмчийн газар Монгол Улсыг сайшаалаа

Хуучирсан мэдээ: 2019.11.25-нд нийтлэгдсэн

Дэлхийн оюуны өмчийн газар Монгол Улсыг сайшаалаа

Дэлхийн оюуны өмчийн газар Монгол Улсыг сайшаалаа

Монгол улсын их сургууль, Оюуны өмчийн газар хамтран зохион байгуулдаг “Монголын энртепенерүүдийн  нэгдсэн чуулган – 2019” амжилттай болж өндөрлөлөө.  Зургаа дахь жилдээ зохиогдож буй чуулган энэ удаад “Инновацийн соёл – Оюуны өмч” сэдвээр бүтэн өдрийн турш хуралдсан юм.

Чуулганы үеэр төр болон хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж, инновацийн соёлыг төлөвшүүлэхэд хамран зүтгэж, уул уурхайн экспортоос хараат бус эдийн засгийг хөгжүүлэх талаар санал, туршлагаа солилцлоо.

Чуулганы үеэр “Дэлхийн Оюуны Өмчийн Газар”-аас Улаанбаатар Хотын Банкны БАРААНЫ ТЭМДЭГ БАРЬЦААЛСАН ЗЭЭЛ-ийг ихэд сайшаалаа. Олон улсын хэмжээнд оюуны өмчийг дэмжих ажлыг ихэвчлэн төрөөс зохион байгуулдаг  бол МУ-д хувийн  банк санхүүгийн байгууллага ийнхүү бодитоор дэмжиж байгаа нь маш онцгой кейс хэмээн оролцогчид үзлээ. Цаашлаад барааны тэмдэг барьцаалсан зээлийг олон улсын түвшинд түгээн дэлгэрүүлэх талаар туршлагаа Дэлхийн Оюуны Өмчийн байгууллагын Ази-Номхон далайн бүс нутгийг хариуцсан зөвлөх Дэвид Симмонстой хуваалцсан юм.

Чуулганд оюуны өмчөөр баталгаажсан барааны тэмдэг барьцаалсан зээл, гарааны бизнесийг дэмжих зээлд хамрагдсан төлөөллүүд панелистээр оролцож өөрсдийн ололт, амжилт туршлагаа хуваалцсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж