Өнөөдөр буюу 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1989.06-1995.90 төгрөгийн ханшаар 26.2 сая ам.доллар, 311.06-312.6 төгрөгийн ханшаар 61.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлжээ.
Монголбанк 11.5 сая ам.долларыг 1995.10 төгрөгийн хаалтын ханшаар, 29.00 сая юанийг 311.55 төгрөгийн хаалтын ханшаар нийлүүлэв.
Түүнчлэн өнөөдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 94.9 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн, 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.
Эх сурвалж: МОНГОЛБАНК