90-ээд оны EвроХит дуучин “Dr Alban”, “Haddaway” нар Монголд ирлээ | News.MN

90-ээд оны EвроХит дуучин “Dr Alban”, “Haddaway” нар Монголд ирлээ

90-ээд оны EвроХит дуучин “Dr Alban”, “Haddaway” нар Монголд ирлээ

Орчин үеийн хөгжмийн эхлэлийг тавьсан гэгддэг Евроденс чиглэлийн алдарт дуучид “Dr Alban”, “Haddaway” нар өнөө өглөө МИАТ-ын Берлин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирлээ. Тэд өнөө орой 7 цагаас Crocus Event Hall-д болох “Back to the“80`90s Dicso Crocus” хөтөлбөрийн хүрээнд “It`s my Life”, “Let the beat go on”, “Look who`s talking” зэрэг дэлхий нийтэд танигдсан супер хит уран бүтээлүүдээрээ нэгэн үдшийг монголчуудтайгаа өнгөрөөхөөр ирсэн нь энэ аж.

Зочид маань ирээд “Улаанбаатар хотыг утаагүй, цэлмэг тэнгэртэй болсон байна” хэмээн уулга алдсан гэнэ шүү. Мөн тоглолтоо тэсэн ядан хүлээж байгаа монголчууддаа хандан “Хамтдаа нэгэн үдшийг дурсамжаараа аялаж, хэзээ ч мартагдашгүй дискодож өнгөөрөөцгөөе” гэж дамжуулсан байна.
Тоглолтын маргааш буюу XI/ 26-нд Улс тунхагласны баяр, XI/27-нд Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож байгаа учраас удаан уулзаагүй анги хамт олон, найз нөхдөөрөө нэгэн үдшийг өнгөрөөн давхар баяраа тэмдэглэх ч боломжтой гэж зохион байгуулагчдын зүгээс хэлж байна.

Тасалбарыг: www.ticket.mn, Crocus Event Hall -оос дараах утсаар холбогдон авах боломжтой.

77110101, 80044411, 80881809

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Күэ мөн сайхан шаахым аа 2019-11-25 202.21.100.210

Зочид маань ирээд “Улаанбаатар хотыг утаагүй, цэлмэг тэнгэртэй болсон байна” хэмээн уулга алдсан гэнэ үү. Хар тивийнхэн УБ-ын утааг яаж мэддэг байсан байна аа. Хүүк гуай угаартаад ухаан санаа нь орж гараад байна уу, янз үзээд байна уу? Сонгуулийн шоуны суртчилгаа нь юм байх даа кккккк, юун ядарцын….

Avatar

Oogий 2019-11-25 64.119.19.104

Харин сайн бна.чи vзэж сонсож чадахгvй бол дуугvй байж болдоггvй юм уу.

Avatar

зайл 2019-11-25 103.87.255.78

Ид мандаж байхдаа Монголыг тоож ирдэггүй байж үхэх дөхөөд хэн ч тоохгүй болсон үедээ ирэх гэж бх шив. Монгол минь Жижиг ядуу болхоор л тэр юм даа хөөрхий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж