Бразил улс 2016 оны олимпийн уриагаа сонголоо
Фото: Paulo Whitaker / Reuterts
Рио-де Жанейро хотноо 2016 онд явагдах зуны Олимпийн тоглолтын уриагаар “Бид бүгд Бразили” гэсэн үгийг Бразилийн эрх баригчид сонгон авлаа хэмээн “Folha de Sao Paulo” сонин мэдээлэв. Уриаг сонгох шийдвэрийг тус улсын ерөнхийлөгч Дилма Руссефф өөрийн тамгын газрын олон нийттэй харилцах үүрэгтэй ажилтнуудтай зөвлөлдсөний дараа гаргасан байв. “Хөлс нь Алт болно” гэсэн үг байсан ч бразили тамирчид алтан медаль цуглуулах боломж муу гээд түүнийг хүлээн авсангүй. Зуны олимпийн тоглолт ирэх жилийн наймдугаар сарын 5-21-ний хооронд Рио-де-Жанейро хотноо явагдана.
“Европ-баруун Хятад”
Өнөөдөр Москва хотноо “Европ-баруун Хятад” гэсэн олон улсын тээврийн замын талаар хэлэлцэж байна. Санкт-Петербургаас Бээжин хүрсэн шинэ машин замын талаар яригдаж байгаа бөгөөд энэ зам нь Орос-Казахстан-Хятад гэсэн гурван улсыг холбох ёстой. Замын нийт урт нь 8,5 мянган км бөгөөд Орост 2300 км, Казахстанд 2800 км, Хятадад 3400 км зам ноогдож байна. Шинэ зам нь Сүэцийн сувгаар дайрах усан зам, Сибирийн төмөр замынхаас хамаагүй богино болох ажээ. Хятадын бараа нь Петербургаас Европ руу илгээгдэх болно. Одоо Ази-Европын ачаа эргэлтйн зөвхөн нэг хувь нь авто тээвэрт ноогдож байна.
Висконсина мужийн захирагч сонгуулийн өрсөлдөөнөөс гарав
Скотт Уокер
Фото: Richard Ellis / Zumapress / Global Look
Висконсина мужийн захирагч, бүгд найрамдагч Скотт Уокер ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнөөс гарч буйгаа зарласан тухай Reuters мэдээлэв. Тэрээр өөрийн мужийн Мадисон хотод уг мэдэгдлээ хийлээ. Уокер бусад нэр дэвшигчдэд хандан нэрээ татан илүү боломжтой нэгнээ дэмжихийг уриалжээ. Тэрбумтан Дональд Трампын чансаа нэмэгдээд харин мужийн захирагчийн ивээн тэтгэгчдийн мөнгө орж ирэх нь багассан учир Уокер нэрээ татахаар шийдсэн гэж The New York Times сонин онцлов. Уокер сонгуулийн өрсөлдөөнөөс гарсан хоёр дахь хүн болов. Түүний өмнө есдүгээр сарын 11-нд Техас мужийн захирагч асан Рик Перри өрсөлдөөнөө зогсоосноо зарласан байлаа.
Якутын IT-хүрээлэн
Хятадын хөрөнгө оруулагч нар Якутад IT-хүрээлэн байгуулахаар шийдээд байна. Энэ талын гэрээнийхээ нөхцлийн талаар өнөөдөр Бээжин хотноо хэлэлцэгдэж эхэллээ. Хүрээлэн байгуулах тухай Дорнын эдийн засгийн чуулга дээр тохиролцсон юм. Төслийн өртөг нь хоёр тэрбум рубль байх гэнэ. Уг хүрээлэн 20 мянган кв.м талбайг эзлэх бөгөөд 2018 он гэхэд байгууламж босох юм. Төлөвлөсний дагуу хүрээлэнд IT-салбарын компаниуд, нано ба биотехнологиор ажиллаж буй компаниуд байрлах ажээ.
“Газпром” төслүүдээ өрөөрөө санхүүжүүлнэ
"Газпром" өрийн зах зээлээр өөрийн төслүүдийн зарим хэсгийг санхүүжүүлэхээр шийдэв. Есдүгээр сарын 22-нд уг компанийн захирлуудын зөвлөл цуврал евробонд гаргах талаар ярилцаж байна. Урьдчилсан тооцоогоор тэд 500 саяаас нэг тэрбум евроны байршуулалтыг хийх гэнэ. Бонд гаргах ажлыг Deutsche Bank, Unicredit, Intesa, JP Morgan харицах юм. “Газпромд” хөрөнгө хэрэгтэй. Түүний нэг чухал төсөл "Хойд урсгал – 2" хийн хоолой жилдээ 55 тэрбум шоо метр хийг жилдээ нийлүүлж байх юм. Энд Оросын компани нь гол хувь нийлүүлэгч бөгөөд түүний арван хувийг герман, голланд, австрийн түншүүд нь эзэмшинэ.
Си дарга АНУ-д айлчлахаар мордлоо
БНХАУ-ын дарга Си Жиньпин өнөөдөр АНУ-д албан ёсны айлчлалаа эхлүүлж байна. Хятад дэлхийн эдийн засгийн лидер болж байгаа учраас яриа хэлэлцээр тэнцүү байдлаар явагдана. Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт удааширсан ч гэсэн долоо хувьтай байгаа нь АНУ-ынхаас гурав дахин их хурдтай. Түүний зэрэгцээ эдийн засгаа хөргөөх алхамыг зүгээр нэг хийгээгүй. Үйлчилгээний салбараа хятадууд 48 хувиар нэмэгдүүлж чадлаа. Хэдхэн жилийн өмнө бараг бүх ДНБ нь аж үйлдвэрийнх байсан юм. Олон улсын худалдаагаар ч Хятад лидер. Өнгөрсөн сард тэр нь 60 тэрбум доллар байлаа. Харин АНУ ужиг хомсдолтой. Энэ бүгдийн зэрэгцээ Дундад улсын өрийн ачаалал нь таван их наяд 300 тэрбум байгаа нь АНУ-ынхаас 3,5 дахин бага юм.
Сю Тянкай, АНУ-д суугаа Хятадын элчин сайд:
"БНХАУ-ын тэргүүний айлчлалтын үеэр олон тооны уулзалтуудыг бизнесмен, үйлдвэрлэгчид, санхүүчид, улс төрийн лидерүүдтэй хийнэ. Орчин үеийн Хятад ямар замаар явж байна вэ гэдгийг тайлбарлах нь энэ айлчлалын гол зорилгуудын нэг юм”.
Олимпийн тоглолтын төлөө ой огтлов
Фото: Pawel Kopczynski / Reuters
Дархан ойн 23 га газрын 58 мянган модыг олимпийн уулын цанын зам байгуулахын тулд огтолжээ гэж langrenn мэдээлэв. Тоглолтыг зохион байгуулах хороо тайлбарлахдаа уулын цанын спортын зам байгуулахад ОУОХ-ны шаардлагыг хангах цорын газар нь дархан ой байсан гэжээ. Хүний эрхийн болон экологийн байгууллагууд 500 жилийн настай ойг огтлохгүй байхыг уриалсныг 2018 оны олимпийн тоглолтыг зохион байгуулах хороо сонссонгүй өнгөрлөө.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР