21 настай Лэкси Алфорд дэлхийн бүх улсаар аялсан хамгийн залуу хүн хэмээн Геннисийн номд бичигдлээ. Өмнө нь дэлхийн бүх улс буюу 196 орноор аялсан хамгийн залуу хүн хэмээх амжилтыг тухайн үедээ 24 настай байсан Тэйлор Дэмонбрэүн эзэмшиж байв.
"Би 18 настайдаа аль хэдийн 70 орноор аялчихсан байсан. Энэ бүхэн гэр бүлийн минь л ач. Учир нь ээж минь аяллын агентлаг нээсэн нь надад энэхүү том боломжийг олгосон юм" хэмээн Алфорд ярьжээ.
Форбес сэтгүүлд өгсөн ярилцлагаас нь харахад Алфорд ээжийнхээ аяллын агентлагт 15 наснаасаа ажиллаж эхэлжээ. Мөн тэрбээр бие даан суралцсаар хоёр жилийн өмнө ахлах сургуулийн боловсрол эзэмшжээ. Тэрбээр Геннисийн амжилтыг эвдэхээр шийдэхээсээ өмнө нутгийн коллежид дээд боловсрол эзэмшсэн гэнэ.
Алфорд ээжийнхээ аяллын компанид ажиллангаа мөнгө цуглуулж, аяллын төлөвлөгөө гаргаж байжээ. Мөн аялж байхдаа кредит картны оноог ухаалгаар ашиглан, нэмэлт мөнгө олохын тулд брэндүүдийг сурталчилж эхэлжээ.
Ийнхүү аялж явахдаа Алфорд АНУ-ын иргэдийг оруулахыг хориглосон үеэр нь хойд Солонгост оччихжээ. Алфорд энэ талаар "Би тэр үед нэг санаа олсон. Би БНСУ болон Хойд Солонгосын дундын аюулгүйн бүс рүү очсон юм. Тиймээс намайг хойд Солонгост "хөл тавьсан" гэж тооцож болно" хэмээжээ.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: aol.com
Холбоотой мэдээ