ТЦА: Гашуунсухайт боомтын чиглэлд 30 орчим насны эрэгтэй амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2019.11.25-нд нийтлэгдсэн

ТЦА: Гашуунсухайт боомтын чиглэлд 30 орчим насны эрэгтэй амиа алджээ

ТЦА: Гашуунсухайт боомтын чиглэлд 30 орчим насны эрэгтэй амиа алджээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 514 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 396 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.  Ослын улмаас 11 хүн гэмтэж бэртэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт гурван хүний амь нас хохирсон байна. Үүнээс гурван хүүхэд хүндэвтэр гэмтэж бэртсэн байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-8
  • Зорчигч хэлбэрээр -3 тус тус хөдөлгөөнд оролцсон байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 21 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

НОЦТОЙ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС ДУРДВАЛ:

  • 2019 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр 00.30 цагийн орчимд Дундговь аймаг Дэлгэрцогт сум хоёрдугаар баг Төгсийн хонхор гэх газар замд Beiben  маркийн ачааны автомашин Hyundai Avante  маркийн автомашинтай мөргөлдөж. жолооч 46 настай, эрэгтэй Г нас барсан.
  • 2019 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн 01.10 цагийн орчимд Өмнөговь аймаг Гурвантэс сумын гуравдугаар баг Жигдэний даац гэх газар Dayun маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, зорчигч 56 настай, эрэгтэй  Б нас баржээ.
  • 2019 оны арваннэгдүгээр сарын 23-ны 11.10 цагийн орчимд Өмнөговь аймаг Ханбогд сум Хайрхан багийн нутаг Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох чиглэлийн асфальтан замын хажууд 30-35 орчим насны эрэгтэй хүн нас барсан хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

 

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж