АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама Грэммийн шагналд нэр дэвшжээ. Тэрбээр өөрийн гаргасан “Becoming” нэртэй дурсамжийн аудио номоороо уг шагналд нэр дэвшиж байгаа аж. Грэммийн шагнал гардуулах ёслол ирэх нэгдүгээр сард болно.
Түүнтэй хамт Жон Уотерс "Mr. Know-It-All", Эрик Александракис "I.V. Catatonia: 20 Years As A Two-Time Cancer Survivor", Секу Эндрюс, Майкл Даймонд, Адам Хоровиц нарын “Beastie Boys Book" зэрэг бүтээлүүд өрсөлдөж байгаа юм байна. Хэрэв Мишель Обамагийн бүтээл шалгарвал түүний хувьд анхны Грэмми болох бол Обамагийн гэр бүлийн гурав дахь Грэмми болох юм.
Ерөнхийлөгч асан Барак Обама 2006, 2008 онуудад "Dreams of My Father", "The Audacity of Hope" гэсэн хоёр бүтээлээрээ Грэммийн шагнал хүртэж байв. Мишель Обамагийн 2018 оны арваннэгдүгээр сард гаргасан "Becoming" ном энэ 2019 оны байдлаар 10 сая гаруй хувь борлогдсон байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ