Валмарт БНХАУ-д шинээр 500 салбар нээнэ

Хуучирсан мэдээ: 2019.11.25-нд нийтлэгдсэн

Валмарт БНХАУ-д шинээр 500 салбар нээнэ

Валмарт БНХАУ-д шинээр 500 салбар нээнэ

Дэлхий даяар том худалдааны байгууллагуудын хувьд сүйрэл ойрхон харагдаж байгаа ч зарим нь цуцалтгүйгээр авралын гялбаа эрсээр байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын сүлжээ дэлгүүр Валмарт ирэх таваас долоон жилийн хугацаанд БНХАУ дахь салбаруудаа хоёр дахин нэмж, 933 болгоно гэдгээ мэдэгдлээ.

Дээрх шийдвэрийг анх зургадугаар сард хэлэлцэж эхэлсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт ийнхүү нийт нэг тэрбум ам.доллар төсөвлөн ажил хэрэг болгож эхэлжээ. Хятад дахь Валмартын энэ жилийн борлуулалтыг 2018 оны сүүлийн хагастай харьцуулахад 6.3 хувиар өссөн үзүүлэлт гарсан нь тэдний дээрх шийдвэрт хамгийн их нөлөөлсөн бололтой.

Хятад дахь салбаруудыг ийнхүү огцом нэмэхдээ хүнсний ногооны худалдаа болон цахим худалдааг голчлон анхаарна хэмээгээд Хятадыг хариуцсан Валмартын захирал Жэймс Ку "Бид хямд үнэ, шинэ, чанартай бараа гэх мэт олон аргаар худалдан авагчдаа татахаар төлөвлөж байна" гэж CNBC-д мэдээлжээ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: aol.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж