Чөлөөт бөх: Монгол охин Японд түрүүллээ | News.MN

Чөлөөт бөх: Монгол охин Японд түрүүллээ

Чөлөөт бөх: Монгол охин Японд түрүүллээ

Чөлөөт бөхийн Бүх Японы өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдээр /2019.11.23-24/ болж, Япон улсын 181 сургууль болон клубын 611 тамирчин өрсөлдсөнөөс -58 кг-д өсвөр үеийн УАШТ-ний аварга, ДАШТ, Азийн аваргад оролцож байсан туршлагатай, өдгөө Япон улсын Ичиши клубт хичээллэж буй 15 настай монгол охин Б. Хулан тав ялж , Бүх Японы аварга боллоо. Ингэснээр тэрбээр бүх Японы аваргад хоёр жил дараалан түрүүллээ. Мөн түүний төрсөн дүү Б. Халиун нь энэхүү тэмцээний -54 кг-д шилдэг наймд шалгарчээ.

Түүний хичээллэж буй Ичиши клуб нь олимпийн гурав, дэлхийн 13 удаагийн аварга Саори Ёшидагийн төрсөн ах Хидёотоши Ёшидагийн удирдага дор байдаг ажээ.

Эх сурвалж: Mongolian Wrestling Federation

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зорчигч 2019-11-25 103.229.120.176

МЧБХ гэдэг дампуурчихсан газар, энэ сенеж байгаа спортоо сурталчлах гэж ядахдаа заримдаа ч бас сайхан сайхан шугэлдэх юм аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж