Иргэдээс түүхий нүүрсний талаар гомдол их ирж байна | News.MN

Иргэдээс түүхий нүүрсний талаар гомдол их ирж байна

Иргэдээс түүхий нүүрсний талаар гомдол их ирж байна

Иргэдээс түүхий нүүрсний талаар гомдол их ирж байна

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар болон түүхий нүүрсний хэрэглээнд тавьж буй хяналт шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Түүхий нүүрсний хэрэглээнд хяналт шалгалт, тандалтыг  нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, дүүрэг хороодын 865 албан хаагч төвийн зургаан дүүргүүдэд хийж, 7 тонн түүхий нүүрс илрүүлж торгуулийн арга хэмжээ авсан талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн мэдээллээ. Мөн иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу холбогдох албаныхан газар дээр нь очиж ажиллаж байгаа талаар хэллээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн, хүнд хэлбэрээр хордсон гэх 35 өрхийн 86 иргэнээс дуудлага өгч, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Иргэд сайжруулсан түлшийг хэрэглээндээ нэвтрүүлж дадсан ч пийшин зуухны битүүмж муу, яндангаа хөөлөөгүй, хавхлагаа хаах зэрэг аюулгүй байдлаа хангаагүйн улмаас угаартах үзэгдэл их байна. Тиймээс иргэд аюулгүй байдлаа хангаж пийшин зуухны битүүмжлэлийг шалгаж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна” гэв.

Агаарын чанартай холбоотой мэдээллийн хувьд PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 55 хувиар буурсан, PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ 38 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Мөн агаарт хүхрийн хэмжээ их гарсан ч автомашины утаанаас үүдэлтэй гэдгийг тогтоосон талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр мэдээллэв.

Сүүлийн өдрүүдэд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт түүхий нүүрстэй холбоотой дуудлага ихэсч, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор түүхий нүүрс оруулж ирэхийг завдсан хэрэг олширч байгаа аж. Өнгөрсөн шөнийн байдлаар /2019.11.24/ Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороонд 200 шуудай түүхий нүүрс хэрэглэж байсанг хураан авч торгуулийн арга хэмжээ ноогдуулжээ. Мөн Сүхбаатар дүүрэгт сайжруулсан түлшийг түүхий нүүрстэй хольж хэрэглэж байсанг илрүүлж холбогдох албаныханд шилжүүлсэн байна.  Ард иргэдийн эрүүл мэндийг сахин биелүүлэх, агаарын бохидолтой тэмцэх Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахад иргэд, аж ахуйн нэгж хамтарч ажиллах, түүхий нүүрсний хэрэглээг таслан зогсоохыг албаныхан уриаллаа. Нийслэлд түүхий нүүрс тээвэрлэсэн болон хэрэглэсэн тохиолдолд зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4.1.3-т зааснаар иргэнийг 300 мянга, аж ахуйн нэгжийг гурван сая хүртэлх төгрөгөөр торгож байгаа талаар мөн мэдээлсэн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин. 2019-11-25 202.21.113.226

Засгийн газар, Нийслэлийн удирдлагаас Хуучин машин гаднаас оруулахыг хориглох нь хүмүүсийн эрүүл мэндэд ач тустай болно. Явж байгаа машинуудын агаарын нөлөөллийг сайн шалгаж, хорт хийг тогтоосон хэмжээнээс ихээр ялгаруулж байгаа машинуудыг явуулахгүй байх, нийтийн тээврийн үйлчилгээг шинэчлэх, дугуйн зам, зогсоол барих, уулзваруудыг багасгах зэрэг шийдвэртэй арга хэмжээ аваачээ.

Avatar

БАТ инженер 2019-11-25 119.40.103.3

нөхдүүд минь Нийслэлийн газар орчмын агаарын үе давхаргад агаар дахь хүхэрлэг хий (SOx) их гараад байгаа чинь автомашины гаралтай биш шүү. Тавантолгойн нүүрсэнд Налайх, Багануурын нүүрсийг бодвол хүхэр ихтэй байдгаас болж байгаа юм. ТТ түлш компани нүүрсээ дутуу боловсруулж байна.

Avatar

Zorig 2019-11-25 64.119.19.118

Өнгөрсөн жилийн түлж дуусаагүй өнжмөл нүүрсээ яах талаар хүмүүст мэдээлээл өгөх хэрэгтэй байна. Сайжруулсан түлшээр сольж авах боломж байвал зүгээр юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж