Сагсанбөмбөг: Гоё дээд лиг эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.11.25-нд нийтлэгдсэн

Сагсанбөмбөг: Гоё дээд лиг эхэллээ

Сагсанбөмбөг: Гоё дээд лиг эхэллээ

Монголын сагсанбөмбөгийн хамгийн ууган лиг болох Гоё Дээд Лиг өнгөрөгч долоо хоногт нээлтээ хийлээ. Энэ улирлын нээлтийн тоглолт Хасын Хүлэгүүд болон Эрдэнэтийн Уурхайчид багийн хооронд өрнөсөн юм. Дээд Лигт олон жилийн турш тогтмол амжилттай явж буй Хасын Хүлэгүүд баг энэ жил анх удаагаа нэгдэн орж буй Эрдэнэтийн Уурхайчид багт 83:92-ын харьцаатай ялагдал хүлээлээ. Эрдэнэтийн уурхайчид багаас хуучин багийнхаа эсрэг тоглосон О. Очирбат 24 оноо 18 самбар авч, тоглолтын шилдгээр нэрлэгджээ.

Харин лигийн нээлтийн завсарлагааны үеэр ОУХМ Ш. Сэдбазарын дугаарыг мөнхжүүлэх ёслол болж, 1998 оноос хойш #8 дугаартай тоглосон түүний дугаарыг СТО-нд мөнхжүүллээ. Нээлтийн өдрийн сүүлийн тоглолт өнгөрсөн улирлын аварга Алдар Танан Гарьд болон шинээр лигт элссэн 23 Стормс багийн хооронд болж, тун тэнцүүхэн өрсөлдөөнтэй явагдсан тоглолтын төгсгөлд 99:95-аар Алдар Танан Гарьд баг улирлаа ялалтаар эхлүүллээ. Тус тоглолтод Алдар Танан Гарьд багаараа жигдхэн тоглож байсан бол эсрэг 23 Стормс багаас шинэ цэрэг А.Энхбаясгалан дебют тоглолтдоо 30 оноо авсан боловч баг нь ялагдал хүлээжээ.

Гоё Дээд Лигийн ээлжит тоглолтууд ирэх пүрэв гаригт /2019.11.28/ үргэлжилэн явагдана.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж