Ц.Элбэгдоржийн эх оронч хөвгүүд

Хуучирсан мэдээ: 2019.11.25-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдоржийн эх оронч хөвгүүд

Ц.Элбэгдоржийн эх оронч хөвгүүд

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дөрвөн хүүтэй. Хөвгүүдээ эр цэргийн алба хаалгаж, энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцуулсан Монголын ганц улстөрч гэж хэлж болно.

Монгол Улсын Үндсэн хуульд “Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” үндсэн үүрэгтэй гэж суулгаж өгсөн. Энэ үүргээ экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хөвгүүд нэр төртэй биелүүлж явна. Түүний бага хүү энэ намар цэрэгт татагдсан бөгөөд Дорнодын хил дээр алба хааж байна.  Эр цэргийн тангараг өргөх ёслолд нь ах Э.Эрдэнэ, ээжийнхээ хамт оролцоод иржээ. Энэ тухайгаа “Намар цэрэгт татагдсан хамгийн бага дүү өнөөдөр эр цэргийн тангаргаа өргөж, эх орны хүү боллоо. Ээж минь отгон хүүгээ их санаж. Бусдаараа Монгол Улсын хил тайван байна. Монгол Улсын Төлөө Зүтгэе" хэмээн нүүр номдоо бичжээ.

Э.Эрдэнэ өөрөө ч мөн  2013 онд  НҮБ-аас явуулсан UNMISS ажиллагаанд хамрагдаж, Өмнөд Суданд энхийг сахиулах Ч.Түмэндэмбэрэл захирагчтай хоёрдугаар ээлжийн мото буудлагын батальонд алба хаасан билээ.  Энэ нь дэлхийн удирдагч нарын хөвгүүдээс энхийг сахиулах арга хэмжээнд оролцсон анхны тохиолдол байлаа.

Ийнхүү энгийн иргэдийн адил эр цэргийн албаа хааж яваа экс Ерөнхийлөгчийн хөвгүүдэд олон нийт ам сайтай байна.

Б.БАТ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж