НОК: Өнгөрөгч долоо хоногт 86 иргэн угаарын хийнд хорджээ

Хуучирсан мэдээ: 2019.11.25-нд нийтлэгдсэн

НОК: Өнгөрөгч долоо хоногт 86 иргэн угаарын хийнд хорджээ

НОК: Өнгөрөгч долоо хоногт 86 иргэн угаарын хийнд хорджээ

Нийслэлийн онцгой комиссоос сайжруулсан шахмал түлшний асуудлаар цаг үеийн мэдээллийг өнөөдөр /2019.11.25/ өглөө. НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй “Нийслэлийн онцгой комисс 24 цагийн шуурхай штабаар ажиллаж байгаа. Нийт гэр хорооллын өрхөд гурван удаа хүрч ажиллаад байна.

Амралтын өдрүүдэд түүхий нүүрсэд тавих хяналт шалгалт нийт 38 хорооны нутаг дэвсгэрт нийслэлийн онцгой байдлын газар, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн цагдаагийн удирдах газар, дүүрэг хороодын 865 алба хаагч, шалгалт явуулж долоон тонн түүхийн нүүрс илрүүлэн битүүмжлэн, шахмал түлшний хэрэглээ болон цаашид түүхий нүүрс хэрэглэхгүй байх талаар заавар зөвлөмжийг өгсөн. Өнгөрсөн долоо хоногт Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон нийт 35 өрхийн 86 иргэн, үүнээс 35 хүүхэд 51 том хүн хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ зөвлөмж авсан. Эмнэлэгт нэмж хүн хэвтээгүй. Өмнө нь эмчлүүлж байсан нэг хүн хэвтэн эмчлүүлж байна.

Гэр хорооллын өрхүүд шахмал түлшээ хэрэглэж сурч байна. Гэсэн хэдий ч мэргэжлийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг мөрдөж галлах ёстой. Шахмал түлшгийг хэрэглэж хонохдоо савтай ус тавьж хонуулах нь угаарын хийн ууршлыг бууруулдаг ач холбогдолтой юм” гэлээ.

Мөн агаарын чанарын индекс өнгөрөгч оны мөн үетэй харьцуулбал, хүхэрлэг хий стандарт  түвшинд, РМ 10 тоосонцор 2.3 дахин бага, РМ 5 тоосонцор 2.2 дахин бага, азотын давхар исэл стандарт түвшинд байсан гэв.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж