Хонгконгийн сонгууль: Ардчилсан хүчнийхний түүхэн ялалт

Хуучирсан мэдээ: 2019.11.25-нд нийтлэгдсэн

Хонгконгийн сонгууль: Ардчилсан хүчнийхний түүхэн ялалт

Хонгконгийн сонгууль: Ардчилсан хүчнийхний түүхэн ялалт

Хонгконгод өчигдөр /2019.11.24/ дүүргүүдийн удирдах зөвлөлийг сонгох орон нутгийн сонгуулийн санал хураалт болж өндөрлөлөө. Энэхүү сонгууль нь Хонгконгийн түүхэн дэх хамгийн өндөр ирцтэй сонгууль болсон бөгөөд нийт гурван сая орчим сонгогч санал өгсөн нь нийт сонгогчдын 71 хувь гэсэн үг юм. 2015 оны сонгуульд сонгогчдын 47 хувь нь санал өгч байжээ.

Орон нутгийн сонгуульд Ардчилсан хүчнийхэн 18 дүүргийн 15-д нь ялалт байгуулснаар Хонгконгийн улс төрд эргэлт гэж хэлж болохоор өөрчлөлт гарлаа. Өөрөөр хэлбэл, нийт 241 суудлаас 201-ийг нь Ардчилсан хүчнийхэн аваад байгаа юм. Хонгконгийн иргэд энэ удаагийн сонгуульд ингэж ач холбогдол өгч идэвхтэй оролцсон нь сүүлийн зургаан сар тус хотод өрнөөд буй эсэргүүцэл, тэмцлийн үйл ажиллагаатай шууд холбоотой билээ.

Ийнхүү Хятадын талыг баримтлагчид цөөнх болсноор Бээжинд том цохилт болж, цаашдын бодлого шийдвэрт томоохон өөрчлөлт гарах магадлалтай юм. Дүүргийн удирдах зөвлөл нь дүүргийн төсвийг батлах, ногоон байгууламж, авто зам зэрэг дэд бүтцийн асуудлуудын шийдвэрт оролцох хязгаарлагдмал эрхтэй байдаг аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж