Саудын Арабын Эль-Хилал баг Азийн аваргуудын лигийн цомыг хүртлээ

Хуучирсан мэдээ: 2019.11.25-нд нийтлэгдсэн

Саудын Арабын Эль-Хилал баг Азийн аваргуудын лигийн цомыг хүртлээ

Саудын Арабын Эль-Хилал баг Азийн аваргуудын лигийн цомыг хүртлээ

52 жилийн түүхтэй Азийн хөлбөмбөгийн клубуудын Аваргуудын лигийн 2019 оны улирал өндөрлөлөө. Азийн аваргуудын лиг гуравдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл есөн сарын турш үргэлжилдэг бөгөөд “шар” тивийн шилдэг 32 клубуудын аваргаар Саудын Арабын Аль-Хилал баг тодорсон байна.

Энэ жилийн Азийн аваргуудын лигийн шигшээд Зүүн бүсээс Японы Урава Ред Даймондс, Өрнөд бүсээс Саудын Арабын Аль-Хилал багууд шалгарсан. Азийн аваргуудын лигийн шигшээ тоглолт хоёр тоглолтын үр дүнгээр шийдэгддэг бөгөөд хоёр багийн эхний тоглолт арваннэгдүгээр сарын есны өдөр Аль-Хилал багийн талбайд болж, 1:0 харьцаатай талбайн эздийн ялалтаар өндөрлөөд байсан. Тэгвэл өчигдөр /2019.11.24/ Японы Сайтама хотноо болсон Азийн Аваргуудын лигийн шигшээ тоглолт 2:0 харьцаатай зочин багийн ялалтаар өндөрлөж, Аль-Хилал баг аваргуудын лигийн гурав дахь цомоо өргөжээ. Тоглолтын гоолуудыг 74 дэх минутанд аль-Давсари, 90+3 дахь минутанд Азийн аваргуудын лигийн мэргэн бууч, шилдэг тоглогчоор шалгарсан Франц залуу Б.Гомес нар гоол оруулснаар Саудын Арабын Аль-Хилал баг Японы Урава Ред Даймондс багийг хожсон. Хоёр тоглолтын нийлбэр дүнгээр Аль-Хилал баг өрсөлдөгчөө 3:0 харьцаатай хожиж, 2019 оны Азийн аваргуудын лигийн аваргын цомыг хүртсэн юм.

Саудын Арабын Аль-Хилал баг 2019 оны цомыг хүртснээр Азийн аваргуудын лигт хамгийн олон буюу гурав түрүүлсэн амжилтаар Японы Похан Стийлерс багтай зэрэгцэв. Өмнө нь 1991, 2000 онуудад түрүүлж байсан Аль-Хилал 19 жилийн дараа Азийн клубуудын ноён оргилд гарч байна. Тэрээр 2000 оноос хойш 2014, 2017 онуудад шигшээд шалгарч байсан ч тухай бүртээ өрсөлдөгч багтаа хожигдсон байдаг.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж