Нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны дадлага сургууль боллоо | News.MN

Нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны дадлага сургууль боллоо

Нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны дадлага сургууль боллоо

Нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны дадлага сургууль боллоо

Нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагаанд голлон оролцогч байгууллагуудын төлөөллийг хамруулсан “Иргэний нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны дотоодын сургуулилт”-ыг анх удаа Булган аймагт зохион байгууллаа.

Дадлага сургуульд ИНЕГ болон түүний харьяа байгууллагууд, ОБЕГ-ын Үндэсний аврах бригад, ЗХЖШ-ын Агаарын цэргийн ангийн Улсын нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны зориулалт бүхий Ми-171Е нисдэг тэрэгний нисгэх багийнхан зэрэг 60 гаруй  алба хаагч оролцлоо.

Мөн Булган аймгийн Онцгой байдлын газар, Нисэх буудал, Аймгийн Засаг даргын тамгын газар болон орон нутгийн Цагдаа, Тагнуулын төлөөлөгчид өөр өөрийн үүргийн дагуу тус сургуулилтад оролцож, хамтарсан дадлага сургуулийг хийсэн байна.

Булган аймаг нь олон улсын агаарын замын гол цэгт байрладаг, баруун аймгуудын дотоодын нислэг дамжин өнгөрдөг онцлогтой.

Тиймээс нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагаанд голлон оролцогч байгууллагууд нисэхийн эрэн хайх болзошгүй асуудал үүссэн үед хамтран ажиллах уялдаа холбоогоо сайжрууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж