Японы Токио хотноо жил зохион байгуулдаг "Цүрүкава" богино хэмжээний кино наадамд Монголын залуу уран бүтээлч, найруулагч Ц.Дэнсмаагийн "Аргал" кино шалгарч, тусгай шагнал хүртжээ.
Тодруулбал, уг богино хэмжээний киноны уралдаанд энэ жил нийт 92 бүтээл ирснээс 24 бүтээлийг шилдгээр сонгосон байна. Сонгосон бүтээлүүдийг арваннэгдүгээр сарын 22-ны баасан гаригт олны хүртээл болгож, шагнал гардуулах ёслол арваннэгдүгээр сарын 23-ны бямба гаригт болж өндөрлөжээ.
Найруулагч Ц.Дэнсмаагийн "Аргал" кино нь долоон минут үргэлжлэх бөгөөд монголчуудын өвөрмөц ахуй, зан заншлыг харуулснаараа онцлог бүтээл болжээ. Ц.Дэнсмаагийн найруулсан “Зам” хэмээх богино хэмжээний бүтээл гурван жилийн өмнө Японы Киото хотноо болсон Оюутны олон улсын кино наадамд оролцож шилдэг 16 киноны нэгээр шалгарч байсан ажээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ