Дэлхийн мисс: М.Цэвэлмаа олон нийтийн санал асуулгаар гуравдугаар байрт явж байна

Хуучирсан мэдээ: 2019.11.25-нд нийтлэгдсэн

Дэлхийн мисс: М.Цэвэлмаа олон нийтийн санал асуулгаар гуравдугаар байрт явж байна

Дэлхийн мисс: М.Цэвэлмаа олон нийтийн санал асуулгаар гуравдугаар байрт явж байна

Гоо сайхны олимп гэгддэг "Дэлхийн мисс 2019" буюу "Miss World" уралдаанд эх орноо төлөөлөн оролцох М.Цэвэлмаа тодорсон бөгөөд тэрбээр энэ жил АШУҮИС-ийг Хүний их эмч мэргэжлээр дүүргэжээ. М.Цэвэлмаа 2019 оны арванхоёрдугаар сарын 14-нд Лондон хотноо болох 69 дэх удаагийн Дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоно.

Манай улсын хувьд "Дэлхийн мисс"-ийн шалгаруулалтад өмнө нь хэд хэдэн удаа амжилттай оролцож, шилдгүүдийн тоонд багтан, үндэсний хувцас, авьяас, танилцуулга зэрэг төрлүүдэд шилдгээр нэрлэгдэж байсан билээ. Одоогийн байдлаар тус тэмцээнд 140 гаруй орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөж буй мисс М.Цэвэлмаа “Multimedia award" буюу олон нийтийн санал асуулгаар 3.1 сая саналтайгаар гуравдугаар байрт явж байна.

Уг төрөлд Мексикийн мисс 4.6 сая, Непалийн мисс 3.5 сая саналтайгаар М.Цэвэлмаагийн өмнө байгаа юм. Олон нийтийн санал асуулгад түрүүлсэн мисс “Дэлхийн мисс”-ийн шилдэг 20-т багтдаг юм байна. Тиймээс өөрийн орны миссээ дэмжин “Mobstar” аппликейшн ашиглан саналаа өгөөрэй. Монгол Улс  “Дэлхийн мисс”-тэй болоход таны санал чухал.

Сонирхуулахад, Монгол Улс сүүлийн гурван жил дараалан уг төрөлд тэргүүлж байсан юм.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж