"Ногоон паспорт" аппликейшн нээлтээ хийлээ | News.MN

"Ногоон паспорт" аппликейшн нээлтээ хийлээ

"Ногоон паспорт" аппликейшн нээлтээ хийлээ

"Ногоон паспорт" аппликейшн нээлтээ хийлээ

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санаачилсан ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад байгаль орчны боловсрол олгох “Ногоон паспорт” аянд 120,000 орчим сурагчид нэгдэн “Ногоон паспорт гарын авлага” хөтөлж байна. Тэгвэл өнөөдөр болсон Парисын хэлэлцээрт оруулах үндэсний хувь нэмэр олон улсын чуулганы үеэр энэхүү гарын авлагын цахим хувилбар “Ногоон паспорт аппликейшн” нээлтээ хийлээ.

Ирээдүй хойч үе болсон өсвөр насныхныг байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах зөв дадалд сургах зорилготой ухаалаг гар утсанд суурилсан "Ногоон паспорт" аппликейшны хэрэглэгч болсноороо цаас хэмнэх, ногоон паспорт аяны цаг үеийн мэдээ, уралдаан, тэмцээн, сургалт, уулзалтын талаар мэдээллийг цаг алдалгүй авах, цуглуулсан оноогоороо төрөл бүрийн урамшуулалд хамрагдах, байгаль орчны мэдээ, мэдээлэл, зөвлөгөөгөөр дамжуулан танин мэдэхүйгээ хөгжүүлэх зэрэг олон давуу талтай.

Энэ үеэр ногоон паспорт эзэмшигч хүүхдүүд аянд хамрагдаж хэрхэн өөрчлөгдсөн талаараа олон улсын байгууллагуудын төлөөлөгчдөд танилцуулж, ногоон паспорт гардуулсан юм.

Сурагчид жилийн хугацаанд “Ногоон паспорт” хөтөлснөөр хог хаягдлаа ангилан ялгах, ус, эрчим хүчийг хэмнэх, нүүрс хүчлийн хийг дор бүрнээ бууруулах зэрэг байгаль орчныг хамгаалах энгийн аргад суралцаж байна. Үүний ачаар 2030 оноос эхлэн Монгол Улсын хэмжээнд жилд 44 сая литр куб ус, 324 сая квт эрчим хүч хэмнэж, 1.4 сая ширхэг мод тарьж, 42 тонн хүлэмжийн хийг ялгарах байсныг урьдчилан сэргийлж, 2027 оноос жил бүр 12 тэрбум төгрөгийн үргүй зардал гарахаас сэргийлнэ гэж тооцоолсон байдаг.

Эх сурвалж: БОАЖЯ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж