Монголын жудогийн холбооны олимпийн шигшээ баг “Осака-2019” олон улсын жудо бөхийн холбооны Их дуулга тэмцээнд амжилттай оролцож байна. Тэмцээний эхний өдөр Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа эмэгтэйчүүдийн -57 кг жинд хүч үзэж, хүрэл медаль хүртсэн бол гавъяат тамирчин М.Уранцэцэг эмэгтэйчүүдийн -48 кг жинд долдугаар байранд орсон амжилт үзүүлсэн.
Тэгвэл өчигдөр /2019.11.24/ эмэгтэйчүүдийн -63 кг-д Б.Ганхайч, эрэгтэйчүүдийн -73 кг-д Г.Одбаяр, -81 кг-д О.Ууганбаатар, Н. Дагвасүрэн нар барилдсан юм. Манай улсын тамирчдаас эрэгтэйчүүдийн -73 кг-д барилдсан Монгол Улсын гавьяат тамирчин Г.Одбаяр хүрэл медаль хүртжээ.
Ингэснээр Монгол Улсын баг тамирчид "Осака-2019" жудо бөхийн Их дуулга тэмцээний хоёр өдрийн байдлаар хоёр хүрэл медальтай 12-т эрэмбэлэгджээ. Тэмцээнийг 11 алт, 8 мөнгө, 15 хүрэл медальтай Япон улс тэргүүлж байна.
А.АНИР
Зочин 2019-11-25 66.181.181.105
НЭРЭЭ СОЛЬ НЭРЭЭ СОЛЬ. МУУ ЮМ Л САНААНД ОРООД БАЙХ ЮМ. ККК
зочин 2019-11-25 66.181.170.73
яахав дээ чамлахаар чанга атга Монголйн нэрийг гутаадаг нэг ОДБАЯР байхад мандуулдаг нэг ОДБАЯР байгаад талархаж байна.
ЗОЧИН 2019-11-25 103.240.241.110
МОНГОЛООР БОЛ ОВООНЫ НААДАМ Ш ТЭЭ ХӨӨРХИЙ ЭЭ ЧААВААС ДАА?ЦАГААНБААТАР ИЙМ ЖИЖИГ ТЭМЦЭЭНЭЭС БАЙНГА Л МЕДАЛ ТҮҮСЭЭР 2 ОЛИМПД 1Н ДАВААНД ХЭН Ч ТАНИХГҮЙ БӨХД УНААД Л ДУУССАН. ХӨГШИН ХҮН МАШИН 2Т НАЙДВАР МУУ
Зочин 2019-11-25 103.111.68.3
ГАНЗАГА ХООСОНГҮЙ БАС ЯАХАВ… ОЛИМПИД САЙН БЭЛТГЭЭРЭЙ, ӨӨР СПОРТООР НАЙДВАР БАГА ШҮҮ…