Оросууд сард 1500 рублийг амьтанд зарцуулж байна

Хуучирсан мэдээ: 2019.11.25-нд нийтлэгдсэн

Оросууд сард 1500 рублийг амьтанд зарцуулж байна

Оросууд сард 1500 рублийг амьтанд зарцуулж байна

НАФИ төвийн явуулсан судалгаагаар оросуудын 44 хувь нь гэртээ амьтан тэжээдэг бөгөөд нохой, муур зонхилдог байна. Нохой, муурын 30 хувь нь ямар нэг онцгой үүлдрийн биш зүгээр л гудамжны нохой, муур байдаг бол 21 хувь нь үүлдрийн нохой, муур тэжээдэг ажээ.

Нохой муураас гадна шувуу, аквариумын загас, яст мэлхий, туулай, усан гахай зэргийг тэжээдэг юм байна.

Оросууд сардаа дунджаар 1500 рублийг амьтандаа зарцуулж байна. Энэ мөнгөний дийлэнхийг буюу 80 хувийг идэш тэжээл худалдан авахад зарцуулдаг байна. Үүнээс гадна мал эмнэлгийн үйлчилгээ, эм, туулгад 45 хувийг, тээвэрлэхэд 18 хувь, үсчний үйлчилгээнд зургаан хувь, хувцас чимэглэлд таван хувь, жорлонд дөрвөн хувь, тоглоомд гурван хувийг зарцуулдаг гэсэн дүн гарав.

Зарим хүн сардаа 5000 хүртэл рублийг зарцуулдаг гэсэн бөгөөд ийм боломжтой хүн судалгаанд оролцогчдын ердөө зургаан хувь байжээ.

Амьтан тэжээдэггүй хүмүүс нь амьтанд зарцуулах цаг зав байдаггүй, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй учраас, гэрт амьтан байлгах зай талбай байхгүй, амьтны үнэр, үс ноосыг тэвчдэггүй учраас гэсэн хариултыг өгчээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж