Жолооч нарыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах шийдвэрээ хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2019.11.25-нд нийтлэгдсэн

Жолооч нарыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах шийдвэрээ хойшлуулав

Жолооч нарыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах шийдвэрээ хойшлуулав

Жолооч нарыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах шийдвэрээ ирэх 2020 оны долдугаар сарын 1 болгон хойшлуулж байгаагаа ОХУ-ын Эрүүл мэндийн яам мэдээллээ. Уг үзлэгийг энэ 2019 оны арваннэгдүгээр сарын 22-ноос эхлүүлэхээр төлөвлөж байсан юм.

Шинээр жолооны үнэмлэх авч байгаа болон хуучнаа шинэчилж байгаа жолооч болгон эрүүл мэндийн үзлэгт заавал хамрагдах шийдвэрийг Эрүүл мэндийн яам гаргасан. Уг шийдвэрт дурдсанаар жолооны үнэмлэх авах гэж байгаа хүн бүр цусны болон шээсний шинжилгээ өгөх болж байгаа бөгөөд сэтгэцэд нөлөөлөх эм, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн эсэх, мөн согтууруулах ундааны хамааралтай эсэхийг эдгээр шинжилгээгээр тогтоохоор болж байгаа ажээ.

Эрүүл мэндийн яамны энэ шийдвэртэй холбоотойгоор цусны болон шээсний шинжилгээний үнэ зарим газар 10 дахин нэмэгдсэн байна. Мөн нэмэгдсэн үнэ үйлчлэхээс өмнө амжиж хуучин үнээр шинжилгээ өгөх хүсэлтэй хүмүүс эмнэлгүүдэд урт дараалал үүсгэжээ.

Ерөнхийлөгч Владимир Путин Эрүүл мэндийн яамны энэ шийдвэрийг “дэмий зүйл” гээд аливаа шийдвэрийг амьдралд нийцүүлж гаргах хэрэгтэй хэмээн шүүмжилжээ. Мөн жолооны үнэмлэх авах гэсэн иргэд эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан бичиг авах гэж бараг сарын дундаж цалингийнхаа талыг зарцуулах болж байгаад Хөдөлмөрийн яам анхаарал хандуулах хэрэгтэй хэмээн хэллээ.

Жолооны үнэмлэх авах гэсэн иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах хэрэгтэй гэсэн байр суурийг хатуу илэрхийлсэн Наркологийн төвийн дарга Татьяна Клименког өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ажлаас нь чөлөөлжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж