Энэ өвөл Оросын эрчим хүчний үйлдвэрлэл 3.2 хувиар нэмэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2019.11.25-нд нийтлэгдсэн

Энэ өвөл Оросын эрчим хүчний үйлдвэрлэл 3.2 хувиар нэмэгдэнэ

Энэ өвөл Оросын эрчим хүчний үйлдвэрлэл 3.2 хувиар нэмэгдэнэ

2019-2020 оны өвөл эрчим хүчний үйлдвэрлэл 3,2 хувиар өсөх таамагтай байна хэмээн ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак Засгийн газрын хуралдааны үеэр хэллээ. Оросын бүх муж, бүс нутаг өвлийн халаалтын горимд шилжээд байна.

“Энэ өвөл эрчим хүчний үйлдвэрлэл 3,2 хувиар өсөх тооцоотой байна. Төвийн эрчим хүчний системийн хүчин чадлын нөөцийг 38000 МВ-таар тооцоолж байгаа бөгөөд энэ нь нийт хүчин чадлын 15 хувь юм” хэмээн сайд хэллээ.

Доголдох эрсдэлтэй эрчим хүчний системүүдийн тоог сүүлийн долоон жилийн хугацаанд есөөс хоёр болгон бууруулж чадсан байна. Өнөөдрийн байдлаар Дагестаны болон Эрхүүгийн эрчим хүчний системийн найдвартай ажиллагаа хангагдаагүй, доголдох эрсдэлтэй байгаа ажээ.

Эрчим хүчний системийн операторын мэдээгээр өнгөрсөн 2018 онд Оросын эрчим хүчний үйлдвэрлэл 1,092 их наяд кВт.цаг байсан нь өмнөх 2017 оныхоос 1,7 хувиар өссөн дүн байжээ. Харин энэ 2019 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр эрчим хүчний үйлдвэрлэл 1,102 их наяд кВт.цаг болохоор байгаа ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж