АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид | News.MN

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид

АНУ-д баян, ядуугийн ялгаа маш их гэдгийг бүгд л мэддэг. Гэхдээ баячуудын дунд ч гэсэн ялгаа их байдаг бололтой. Жишээлбэл, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль үүний тод илрэл байж болох юм. Тодруулбал, тэрбумтан, Нью-Йорк хотын дарга асан Майкл Блумберг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, улс эх орноо өөрчлөхийн тулд одоогийн тэргүүн Дональд Трампыг сонгуульд ялах болно гэдгээ мэдэгдлээ.

Майкл Блумберг твиттер хуудаснаа энэ тухай мэдэгдлээ видео хэлбэрээр байршуулсан байна. Тэрбээр “Ажлын байрыг бий болгогч, Лидер, Асуудлыг шийдэгч хүн” гэх үгээр өөрийн хэлсэн үгээ төгсгөжээ.

АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампын хөрөнгө 3.1 тэрбум ам.доллар. Энэ бол хэн нэгний хувьд маш их хэмжээний мөнгө. Гэхдээ Трампын шинэ өрсөлдөгч Майкл Блумбергийн хувьд дээрх хөрөнгө усны дусалтай адил гэнэ. Учир нь Майкл Блумбергийн хөрөнгө 53 тэрбум ам.доллараар хэмжигддэг ажээ.

Майкл Блумберг Forbes сэтгүүлийн эрхлэн гаргадаг АНУ-ын чинээлэг 400 эрхмийн чансаанд 1992 онд 350 сая ам.долларын хөрөнгөтэйгээр анх удаа бичигдэж байв.  Тухайн үед тэрбээр олон улсын хөрөнгийн зах зээл дээр маш амжилттай яваа нэгэн байлаа. Энэ үед Трампийн дампуурах дөхөж байсан бөгөөд өөрийн вант улсаа авахаар хичээж байсан үе ажээ.

Гэсэн хэдий ч Трамп хөл дээрээ дахин босч чадсан бөгөөд 1996 онд Forbes-ийн 400 эрхмийн жагсаалтад 450 сая ам.долларын хөрөнгөтэйгөөр эргэн ирсэн билээ. Энэ үед Блумберг 1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болчихсон байв.

Үүнээс хойш 23 жилийн туршид Трампын хөрөнгө жилийн 8.8 хувиар өсөв. Түүний хөрөнгийн хамгийн өндөр өсөлт нь 1996-1997 оны хооронд байсан бөгөөд 450 сая ам.доллароос 1.4 тэрбум ам.долларт хүрч байлаа.

Харин Блумбергийн хөрөнгө маш хурдацтай өссөн бөгөөд жилийн 18.8 хувиар өсч байв.

Блумбергийн телевизийн болон лицензийн томоохон хэлэлцээрийг тооцохгүй бол тэрбээр Трампаас хэд дахин чинээлэг болж чадав.

Сүүлийн арван жилийн хугацаанд Bloomberg LP өргөжиж, өнөөдөр дэлхийн бизнес, санхүүгийн мэдээллийг түгээдэг болов. 2009 онд Bloomberg LP BusinessWeek сэтгүүлийг худалдан авсан өнөөдөр орлого нь 10 тэрбум ам.доллараар хэмжигддэг ажээ. Майкл Блумберг компанийн 88 хувийг эзэмшдэг бөгөөд түүнийг хөрөнгийг өсөлтөд Bloomberg LP чухал нөлөө үзүүлдэг ажээ.

Нью-Йорк хотын захирагчаар гурван удаа сонгогдож байсан Майкл Блумберг улс төрд орж, Трамптай өрсөлдөхөөр зэхэж байна. Түүний хөрөнгийн хэмжээ Трампын хувьд бол мөрөөдөл.

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдээд буй эрхмүүдийн хэр их хөрөнгөтэй талаарх мэдээллийг хүргэж байна.

  1. ДОНАЛЬД ТРАМП
  • Хөрөнгө: $3,1 тэрбум
  • Санхүүгийн ил тод байдлын үнэлгээ: 0/5
  • Кампанит ажилд хөрөнгө босгосон байдал ( 2019 оны зургадугаар сарын байдлаар): $124 сая

Сонгуулийн кампанит ажлаа бүхэлд нь өөрөө санхүүжүүлэх боломжтой тэрбумтан бол яах аргагүй Дональд Трамп. Гэхдээ тэрбээр хэзээ ч ийм зүйл хийж байгаагүй. Дональд Трампыг Ерөнхийлөгчийн сэнтийд хоёр дахиа сонгогдохыг нь улс даяараа дэмжиж, хөрөнгө босгосон ч АНУ-ын түүхэн дэх хамгийн чинээлэг Ерөнхийлөгчөөр бичигдээд буй тэрбээр сонгуулийн кампанит ажилдаа нэг ч ам.доллар зарцуулаагүй ажээ.

2. ТОМ СТЕЙЕР

  • Хөрөнгө: $1,6 тэрбум
  • Санхүүгийн ил тод байдлын үнэлгээ: 1/5
  • Босгосон хөрөнгө: $0

Тэрбээр өмнө нь АН-ын бусад нэр дэвшигчдийг дэмжиж байсан бол энэ удаад Ерөнхийлөгчийн сонгуульд өөрөө өрсөлдөхөөр болжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд санхүүжилтийн хувьд түүнд асуудал байхгүй.

Стейер 1986 онд Farallon Capital үүсгэн байгуулсан бөгөөд 2012 онд улс төр болон хүмүүнлэгийн ажил ялангуяа хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлд өөрийгөө зориулахаар шийдэж, удирдах албан тушаалаа хүлээлгэн өгсөн. Тэрбээр түлшний түүхий эдийн олборлолтын төсөл зэрэгт хөрөнгө оруулалт хийдэг байсан ажээ. Иймээс түүнийг хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлд өөрийгөө зориулахаар болсонд гайхах хүн олон байгаа ажээ. Газрын тосны магнат Харольд Хамм буюу Трампын талын хүн Стейерыг дэлхийн хамгийн том хоёр нүүрт хэмээн нэрлэж байсан удаатай.

3.ЖОН ДЕЛЕЙНИ

  • Хөрөнгө: $200 сая
  • Санхүүгийн ил тод байдлын үнэлгээ: 2/5
  • Босгосон хөрөнгө : $26 сая

Делейни АНУ-ын Конгресст гурав дах удаагаа сонгогдоод буй. Ингэхдээ тэрбээр бизнест ч гэсэн хөрөнгө босгож амжсан нэгэн. Цахилгаанчны хүү тэрбээр 1993 онд эрүүл мэндийн байгууллагад зориулсан зээлийн үйлчилгээ үзүүлдэг HealthCare Financial Partners-ийг үүсгэн байгуулжээ. 1996 онд Делейни HealthCare Financial Partners байгууллагаа биржэд гаргасан бөгөөд гурван жилийн дараа компанид эзэмшиж байсан хувиа 30 сая ам.доллараар зарсан билээ. Удалгүй тэрбээр хоёр дахь бизнес CapitalSource эхлүүлсэн бөгөөд түүний шинэ бизнест хөрөнгө оруулж буй эрхмүүдийн дунд 190 сая ам.долларыг хандивласан Стейер байжээ.

4.МАЙКЛ БЕННЕТ

  • Хөрөнгө: $15 сая
  • Санхүүгийн ил тод байдлын үнэлгээ: 2/5
  • Босгосон хөрөнгө : $4 сая

АН-ын Сенатор Бүгд Найрамдах намын томоохон хандивлагч Филипп Аншутцад ажилласнаар сая, сая ам.долларын орлоготой болжээ. Тэрбээр 1997 онд Anschutz Investment Company-д ажиллахын тулд Хууль зүйн яамны ажлаа орхижээ. Тэрбээр Regal Entertainment Group –д кинотеатрын гурван сүлжээг нэгтгэх хэлэлцээ дээр ажиллаж байсан бөгөөд эцэст нь тус компанийн удирдах зөвлөлд багтжээ.

5.ЖО БАЙДЕН

 

  • Хөрөнгө: $9 сая
  • Санхүүгийн ил тод байдлын үнэлгээ: 4/5
  • Босгосон хөрөнгө: $22 сая

Жо Байден бол дундаж давхаргаас төрийн өндөр албан тушаалд очсон хүн. Дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан тэрбээр Цагаан ордоноос явснаас хойш хоёр жилийн хугацаанд 15 сая ам.долларын орлоготой болжээ. Тэрбээр Flatiron байгууллагатай хэд хэдэн ном бичих гэрээ байгуулсан гэнэ. 2017 онд тэрбээр Делавер мужид Рехобот-Бичид 450 кв.м талбайтай байшинг 2.7 сая ам.доллараар худалдан авсан байна. Мөн жилийн дараа өөр нэг байшингийнхаа ипотекийн зээлийг төлж дуусгажээ.

 

6. БЕРНИ САНДЕРС

 

  • Хөрөнгө: $2,5 сая
  • Санхүүгийн ил тод байдлын үнэлгээ: 4/5
  • Босгосон хөрөнгө : $46 сая

Сенатор, социалист, амжилттай капиталист. Тэрбээр 2016 оны ерөнхийлөгчийн сонгууль өрсөлдөсний дараахан 2 сая ам.долларын ашитай ном бичих гурван гэрээ байгуулжээ. Улмаар тэрбээр АНУ-ын хүн амын 1 хувийг бүрдүүлж буй хамгийн чинээлэг хүмүүсийн тоонд багтав.  Сонгуулийн дараахан тэрбээр Вермонт дахь зуны байшиндаа 575 мянган ам.доллар зарцуулсан бөгөөд Берлингтон дахь байшингийнхаа 25 жилийн хугацаатай авсан ипотекийн зээлээ хугацаанаас нь өмнө төлж дуусгажээ.

7.КОРИ БУКЕР

  • Хөрөнгө: $1,5 сая
  • Санхүүгийн ил тод байдлын үнэлгээ: 4/5
  • Босгосон хөрөнгө: $12 сая

Нью-Жерсийгийн сенатор 2013 онд Вашингтонд ирж, улмаар Netflix, Facebook болон Amazon компанийн хувьцааг эзэмшиж эхэлсэн. Тэрбээр дээрх хөрөнгөө албан тушаалд очмогцоо бүгдийг нь зарсан бөгөөд олсон хөрөнгө хадгаламжийн дансандаа байршуулжээ. Өнөөдөр Букерийн хөрөнгө Ньюарк дахь 260кв.м талбайтай байшин бөгөөд тэрхүү байшиндаа 2006-2013 оны хооронд хотын захирагч байхдаа амьдарч байв. Түүний татварын орлогоос харахад тэрбээр жил бүр янз бүрийн зорилгоор орлогынхоо 11 хувийг хандивладаг ажээ.

8.ЭНДРЮ ЯНГ

 

  • Хөрөнгө : $1 сая
  • Санхүүгийн ил тод байдлын үнэлгээ: 2/5
  • Босгосон хөрөнгө: $5 сая

Тайванийн цагаачийн хүү Янг старт-ап бизнест хөл тавихийн тулд эрхэлж байсан ажлаа орхижээ. Тэрбээр 2000 онд Stargiving.com сайтыг үүсгэн байгуулж, хүмүүнлэгийн үйлст зүтгэж буй хүмүүсийг алдартай хүмүүстэй танилцах боломжийг олгож эхэлжээ. Энэхүү төсөл нь амжилттай хэрэгжсэний дараагаар тэрбээр технологийн болон эрүүл мэндийн компанид ажиллаж, мөн 2006 оноос Manhattan Prep фирмиййн ерөнхий захирал болж, сурагчдад шалгалтад бэлдэхэд нь тусалж эхлэв. Улмаар Янгийн хөрөнгө 11 сая ам.доллар болтлоо өсөв.

 

 

9.ПИТ БУТТИЖИЧ

  • Хөрөнгө$100 000
  • Санхүүгийн ил тод байдлын үнэлгээ: 4/5
  • Босгосон хөрөнгө: $32 сая

Саут-Бенд хотын захирагч Пит Буттижич энэ ертөнцөд тав тухтай амьдрахад хангалттай хөрөнгөтэй. Гэхдээ 2020 оны сонгуульд нэр дэвшигчидтэй харьцуулахад хамгийн ядуу нь. Магадгүй энэ нь түүний настай холбоотой байж болох юм. Учир нь Пит 37 настай бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хамгийн залуу нь.

2010 онд Буттижич Индиана мужийн сонгуульд өрсөлдөхийн тулд McKinsey-ийн өндөр цалинтай ажлаа орхисон ч ялагдал хүлээсэн юм. Гэхдээ тэрбээр хоёр жилийн дараа Саут-Бенда хотын захирагч болж чадсан нэгэн. Түүний гэргий Чейстен болон Пит хоёрын оюутны зээлийн өр нь 100 мянгаас 230 мянган ам.долларын хооронд хэлбэлзэж байна.

Буттиджичийг 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд нь 23 тэрбумтан санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлээд байгаа ажээ.

Эх сурвалж:FORBES

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-11-25 202.9.46.142

Америкчууд бол агуу хүмүүс . Нудрагийн хүчээр төр жолооддог байсан харгис аргийг халж оюун ухааны хүчээр төрөө жолооддог болгож, хүн төрөлхтнийг эгнэгт өөрчилсөн агуу орон . Одоо цагын бүх улс орон Америкийн хуулбар .. зарим нь сайн , зарим нь муу , зарим нь бүр маш муу хуулбарууд .

Avatar

Зочин 2019-11-25 192.82.64.153

хэ хэ эд бидэнд огт хамаагүй эсвэл хамгийийн их хамаатай

Avatar

Зочин 2019-11-25 202.55.188.37

Bloomberg.Fucking jew

Avatar

Paвcaл 2019-11-25 174.224.24.221

Шинээр дэвшиж буй Блүүмбэрг маш хандивч хүн. 8-9 тэрбумыг хандивт цацдаг. Төгссөн сургуульдаа гэхэд л 1,5 тэрбум бэлэглэж байсан. Хүртээмжтэй хямд эрүүл мэндийн үйлчилгээ болон халамжийг дэмжигч, хууль бус цагаач нарыг иргэний эрхтэй болгохын төлөө тэмцэг, галт зэвcгийн хуулийг маш их чангалахыг шаардагч, хүмүүнлэгийн үйлст хамгийн их хандив өргөсөн хүн. АНУ-даа хөрөнгөөрөө 9-т, дэлхийд 14-т жагсдаг. Энэ хүн ерөнхийлөгч болбол америк улс улам л эрээвэр хураавар болно доо.

Avatar

Зочин 2019-11-25 66.181.161.59

Том гүрэн гэдэг сайхан юм. Боломжтой сайн сонголт их бн.

Avatar

Зочин 2019-11-25 66.181.182.58

Гол ялгаа нь: эд нар хөдөлмөрөөрөө хөрөнгөжсөн бол хбаттулга хулгайгаар баяжсан.

Avatar

зочин 2019-11-25 202.21.127.166

АНУ-ын сонгуульд баттулга ямар хамаатай юм бэ

Avatar

Зочин 2019-11-25 107.77.173.22

Хамаатай,АНУ-аас бид жишээ авах хэрэгтэй

Avatar

Unen unen 2019-11-25 202.126.89.124

Deer uyed Z.Enkhbold turiin umchiin horoonii darga baihad Jenko huivaldaj baigaad ulsiin olon uildveruudiig unegui shahuu huvichilj avsan nertei hulgailj avsiim. Jenko: Makh Impeks, Talkh chiher, Bayangol zochid buudal, orosuudiin ezguirsen olon bairnuudiig, … g.m.

Avatar

Зочин 2019-11-25 66.181.184.100

Үнэн үнэн одоо тэгээд Зи тэйгээ хамт еранхиылөгч хийж байна шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж