Нүүрс тээвэрт дугаарлаж байсан нэг жолооч амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2019.11.25-нд нийтлэгдсэн

Нүүрс тээвэрт дугаарлаж байсан нэг жолооч амиа алджээ

Нүүрс тээвэрт дугаарлаж байсан нэг жолооч амиа алджээ

БНХАУ-ын зах зээлд нүүрсний үнэ унаснаас болж, борлуулалт зогсож, улмаар Тавантолгой, Гашуун-сухайт боомтод үүссэн нүүрс тээврийн нөхцөл байдал хүнд хэвээр байна. Арваннэгдүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд БНХАУ-ын хилээр 350 нүүрс ачсан тээврийн хэрэгсэл нэвтэрсэн аж. Одоогийн байдлаар Цагаан хад бүст 4000 орчим нүүрс ачсан тээврийн хэрэгсэл болон төдий тооны жолооч нар машиндаа хонож, түлш хоолны нөөц нь шавхагдсан байдалтай байгааг "Баян зам” тээвэрчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү мэдээллээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд тээвэрчид машиндаа удаан байснаас сэтгэл гутралд орох, архидах явдал хавтггайрч, амь нас эрүүл мэнд нь эрсдэлд орж байгааг албаныхан анхааруулжээ. Арваннэгдүгээр сарын 23-нд нэг жолооч шалаанз машиныхаа ачаан дээрээс унаж, золгүй байдлаар амиа алдсан хэрэг гарсан байна. Цагдаагийн байгууллага энэ хэрэг дээр шалгалт явуулж, ажиллаж байна.

Хэрвээ БНХАУ-ын тал өдөрт 350 машин хилээр нэвтрүүлбэл доод тал нь 15 хонож, түгжрэлгүй болгох юм байна. Гэтэл жолооч нар одоогоор 15-20 хоног машиндаа хоночихоод байгаа билээ. Жолооч нарын зүгээс шатахуун, хоол, хүнсний мөнгөө дуусч байгаа тул тэмцэхээс өөр аргагүй болж байгаагаа илэрхийлээд байгаа гэнэ.

Тээвэрчдийн зүгээс энэ хүндрэлийг шийдэх арга хэмжээ авахыг шаардан хоёр өдөр зам хааж жагссан байна. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй шийдвэр гаргагчдад хандан олон нийтийн сүлжээгээр мэдэгдэл хийжээ. Хүйтний улиралд тээвэрчид амь насаа алдах тохиолдол цаашид нэмэгдвэл жагсаал хийж, хатуу шаардлага тавьж тэмцэх болно гэдгээ мэдэгджээ.

А.СҮРЭН

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж