Ирэх сараас өрхийн эмнэлэгт шинжилгээ авна

Хуучирсан мэдээ: 2015.09.22-нд нийтлэгдсэн

Ирэх сараас өрхийн эмнэлэгт шинжилгээ авна

Өрхийн 142 эмнэлэгт ирэх сараас шинжилгээ авах нөхцөл бүрдлээ. Учир нь өнөөдөр эдгээр өрхийн эмнэлгийн эмч нарт анхан шатны шээсний шинжилгээ хийх аппаратуудыг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат гардуулж өгөв.

Албаныхны тайлбарлаж буйгаар энэ аппарат нь шээсний шинжилгээгээр дамжуулан 10 гаруй үзүүлэлтээр багцалж гаргах боломжтой аж. Өрхийн эмнэлгүүдэд шинжилгээ авдаг болсноор иргэдийн цагийг хэмнэж, ажлыг хөнгөвчлөх нөхцөл бүрдэх юм. Учир нь одоогийн байдлаар өрхийн хэдхэн эмнэлэгт шээсний шинжилгээ авдаг. Ингэхдээ иргэдийн шинжилгээний дээжийг заавал дүүргийн эмнэлэг рүү зөөж, нэг хоногийн дараа хариуг нь өгдөг юм. Энэ нь дүүргийн эмнэлгүүдэд оочер үүсгэж, иргэдийн цаг хугацааг ч хугасалдаг. Тэгвэл эдгээр шинжилгээний аппаратыг 140 өрхийн эмнэлэгт суурилуулснаар шинжилгээгээ өрхийн эмнэлэгтээ өгнө. Мөн хариугаа тэр дор нь интернэтээр авах боломж бүрдэнэ.

Энэ ажлын хүрээнд өнгөрсөн зун өрхийн эмч нарыг гурван удаагийн сургалтад хамруулсан юм.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж