Долоо хоногийн өрнийн зурхай /2019.XI.25-2019.XII.1/

Хуучирсан мэдээ: 2019.11.25-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай /2019.XI.25-2019.XII.1/

Долоо хоногийн өрнийн зурхай /2019.XI.25-2019.XII.1/

ХОНЬ

Ажил, бизнесийн үйл хэрэгт аливаа зөрчил, маргаанаас зайлсхийгээрэй. Хамт олонтойгоо сайн хамтарч ажиллахад сэтгэл санааны шийдэмгий бус байдал хүндрэл учруулж байна. Ажлын хэт их стресс гэр орны үйл явдлаас болоод уур бухимдалтай болж таны стресс ихэснэ. Санхүүгийн байдал харьцангуй тогтвортой байх тул өндөр үнэтэй, тансаг зүйлд мөнгөө үрж магадгүй.

ҮХЭР

Ажлын талбарт өөрчлөлт гарна. Шинэ ажил хайж байгаа хүмүүс амжилттай байна. Өдөр тутмын хэвшил болсон хэв маягаас залхаж, шинийг эрэлхийлнэ. Ажилдаа шинэ технологи нэвтрүүлж, санаачилгатай байх хэрэгтэй. Магадгүй та бүжгийн клуб, зургийн сургалт, оёдол, гоёл чимэглэл хийх гээд ямар нэг бүтээлч зүйлд өөрийгөө сорих бололтой. Амралт зугаалга ч мөн таныг хүлээж байна. Эцэг, эхчүүд хүүхдүүдтэй нь холбоотой гэнэтийн мэдээ сонсож магадгүй.

ХАМТАТГАХ

Ажилдаа амжилт гаргаж, удаан хугацааны хөдөлмөрийн үр дүнгээ амсана. Эдгээр өдрүүдэд та зугаа цэнгэлд илүүтэй цаг зарцуулах магадлалтай. Хол ойр аялах, сурах төлөвлөгөөгөө түр хойшлуулах хэрэгтэй. Хосын харилцаанд гарсан жижиг асуудлыг ч үл тоож болохгүй. Гэр бүлд хүнд хэцүү үйл явдал тохиох магадлалтай. Биеэ чийрэгжүүлэх, спортоор хичээллэхийг зөвлөж байна. Санхүүгийн нөхцөл байдал сайжирна.

МЭЛХИЙ

Эдгээр өдрүүдэд та аз жаргалтай, сэтгэл хангалуун байх болно. Амьдралд тань олон эерэг өөрчлөлт гарна. Ажил хэргийн талбарт нэр хүнд, байр сууриа хамгаалан тэмцэх хэрэгтэй болно. Өөрийгөө хөгжүүлж, сонирхлын хүрээгээ тэлэхийг хичээгээрэй. Санхүүгийн нөхцөл байдал бусдаас хамааралтай байна. Санаандгүй нэгэн танд сэтгэлээ илчилж магадгүй. Хосын харилцаа халуун дулаан байна.

АРСЛАН

Ажил хэргийн харилцаанд тааламжтай. Бизнесийн гэрээ хэлцэл амжилттай явагдаж, их ашиг орж ирнэ. Дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолтын дэглэм баримталснаар эрүүл мэндийн байдал сайжирна. Ганц бие хүмүүст романтик учрал тохионо. Гэр бүлдээ цаг гаргаж, эрүүл мэндэд нь анхаарал тавих хэрэгтэй. Гэнэтийн зочин таны тайван байдлыг алдагдуулах мэдээ дуулгах бололтой.

ОХИН

Таны орлогын үүд нээгджээ. Энэ долоо хоногт ажил, бизнесийн үйл хэргээс ахиу ашиг цуглуулж чадна. Удаан хугацааны өмнөх өгсөн өр, зээлээ буцааж авах магадлалтай. Ажил хэрэг бүтэмжтэй байх боловч бага зэргийн саад тулгарахыг анхаараарай. Зарим нь шинэ ажлын санал хүлээж авах эсвэл шинэ бизнес эхлүүлээд завгүй байх бололтой. Гэр бүлийнхэндээ хандах хандлагаа өөрчилж, илүү их цагийг хамт өнгөрөөгөөрэй.

ЖИНЛҮҮР

Ажлын эрч хүч оргилно. Эдгээр өдрүүдэд ажил хэрэгтээ гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Албан тушаал ахих, цалингаа нэмэгдүүлэх боломжийг битгий алдаарай. Хосуудын харилцаанд зөрчил үүснэ. Сэтгэл санаа тогтворгүй байх тул аливаад сэтгэлийн хөдлөлөөр хандах хэрэггүй. Эрүүл мэндийн байдал сайжирч, эмчилгээ сувилгаа үр дүнгээ өгнө.

ХИЛЭНЦЭТ

Энэ долоо хоног танаас шийдэмгий, идэвхтэй байдлыг шаардах болно. Ялангуяа, ажил хэргийн салбарт амбицаа харуулах хэрэгтэй. Өөрийн бодож, төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлэх цаг нь болжээ. Долоо хоногийн сүүлээр агаар салхинд гарах зэргээр амарч, хүчээ сэлбэхэд анхаараарай. Ганц бие хүмүүст гэнэтийн сайхан учрал тохионо. Хосуудын харилцаа батажна.

НУМ

Сэтгэл санаа өөдрөг байна. Танаас шинэ содон санаа ундрах болно. Энэ нь таны амьдралд том өөрчлөлт авчирч мэднэ. Даваа гаригт гэр бүлийн хүрээнд сайхан мэдээ дуулах бололтой. Лхагва гаригт шинэ ажил, шинэ төсөл эхлүүлэхэд тохиромжтой. Зорилгодоо хүрэхэд тун дөхөм байх болно. Амралтын өдрүүдээр өөртөө цаг гаргаж, амраарай.

МАТАР

Хувийн харилцаа ээдрээтэй байх бололтой. Зөн совингоо дагаарай. Санхүүгийн асуудал тулгарвал зөв гэж бодсон зүг рүүгээ зоригтой алхаж болно. Энэ долоо хоногт та олз омог ихтэй байж, санамсаргүй эх үүсвэрээс багагүй хэмжээний мөнгө орж ирэх бололтой. Жижиг сажиг гэлтгүй бүх зүйлд няхуур хандаарай. Эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй.

ХУМХ

Хүсэл эрмэлзэл, эрч хүч дүүрэн долоо хоног. Ажилтай холбоотой удаан хүлээсэн сайхан мэдээгээ сонсоно. Амжилтаа тэмдэглэхдээ бэлдээрэй. Санхүүгийн асуудалд санаа зоволтгүй. Харин хайр дурлалын хувьд өөрөөсөө багагүй хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Энэ долоо хоногт нэгэнтээ зогсонги байдалтай харилцаанд эерэг өөрчлөлт оруулах боломж нээгдэж байгаа учир хичээгээрэй.

ЗАГАС

Ирээдүйд тань нөлөөлөх шийдвэр гаргах бололтой. Таны эрч хүч урам зориг өссөнөөр танд ажил хэргээ амжуулахад хялбар байх болно. Хянуур, нямбай байсныхаа ачаар гэрээ хэлцэлд буй алдаатай зүйлийг илрүүлж, алдагдлаас сэргийлж чадна. Удаан хугацааны турш эв түнжин муутай байсан найз эсвэл хайрттайгаа учраа олох болно. Гэр бүлдээ илүү цаг зарцуулж, оюун санаагаа амраах хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж