Рио-Тинтод 34 хувиа наймаалцах даалгавар У.Хүрэлсүхэд ирлээ | News.MN

Рио-Тинтод 34 хувиа наймаалцах даалгавар У.Хүрэлсүхэд ирлээ

Рио-Тинтод 34 хувиа наймаалцах даалгавар У.Хүрэлсүхэд ирлээ

Рио-Тинтод 34 хувиа наймаалцах даалгавар У.Хүрэлсүхэд ирлээ

Монголын төдийгүй дэлхийн анхаарлыг татсан шийдвэр Монголын парламентаас өнгөрсөн Пүрэв гаригт гаргасан нь улстөрчдийн 10 жил ярьж байгаа “хэрүүл” буюу  Оюутолгойн төсөлтэй холбоотой шийдвэр байлаа. Тодруулбал, Монгол Улсын Их хурал буюу парламентын хуралдаанаар Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай  УИХ-ын тогтоолыг баталсан билээ. Тогтоолын төсөлд Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангах хүрээнд нийт долоон чиглэлд арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасан нь Оюутолгойн төслийн хувь заяаг Засгийн газарт өгсөн шийдвэр байв.

Монгол Улсын Засгийн газар болон "Рио Тинто" компани нь 2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан байдаг. Уг гэрээний заалтын дагуу тус уурхайн 34 хувийг Монголын тал эзэмшдэг. Үлдсэн 66 хувийг "Туркойз Хилл Ресурс" гэх охин компаниараа дамжуулан "Рио-Тинто" эзэмших болсон юм.

Ийн Оюутолгойн төсөл хөдөлж эхэлснээс хойш өнгөрсөн 10 жил улстөрчдийн попрох сэдэв нь байсан гэж хэлж болно. Учир нь яагаад ч юм энэ төсөлд улстөрчид ихэд дургүй, төслийг хаая, зогсоох гэж хэлэх нь илүүтэй. Харин эдийн засагчдын хувьд эсрэг байр суурь илэрхийлдэг. Оюутолгойн төслийг зогсоовол Монголын эдийн засагт том хохирол авчирна гэдэг бодитой шүүмжлэлийг дэвшүүлдэг. УИХ-аар орохоор удтал дуншсан дээрх тогтоолын төслийг хэлэлцэх үеэр гишүүд харьцангуй сэтгэлийн "диско"-гоо дарж, асуудалд ажил хэрэгч хандсан нь хөрөнгө оруулагч тал болоод гадна талдаа сөрөг мессеж өгсөнгүй. Ингэж хэлэхийн учир нь манай дотоодын улс төрийн үйл явцаас Оюутолгойн хувьцаа өсөх, унахад нөлөөлөх хандлага ажиглагддаг билээ. Оюутолгойн төслөөр аархаж ярих бидэнд хоёр шалтгаан бий. Нэг нь Монголчууд 34 хувийг эзэмшдэг, хоёрдахь нь баялгийн эзэн гэдэг аархал. Энэ хоёр шалтгаан үндсэндээ улстөрчдийн цаашлаад Монголчуудын цөсийг хөөргөдөг гэж болно. Яг л ийм байдлаар асуудалд хандаад бид хэдийнээ 10 жил өнгөрчээ. Энэ хооронд Оюутолгойн төсөл үргэлжилдэгээрээ үргэлжилж, манай дотоодын олон мянган компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж, мөн олон монгол залуус дэлхийн хэмжээний том төсөлд гар бие оролцож байна.

Одоо бид асуудалд бодитой хандах цаг болсон. Алийн болгон сэтгэлийн хөдөлгөөн, цээжний бангаар ярьж хэлж, айлын талд муухай харагдах вэ. Мэдээж Оюутолгой төсөлд сайн, муу аль аль нь бий. Хөрөнгө оруулагч тал гэрээгээр хүлээсэн зарим үүргээ ажил хэрэг болгоогүй нь үнэн. Тухайлбал, 2009 онд байгуулсан анхны гэрээнд 2013 онд Тавантолгой ордыг түшиглэж, цахилгаан станц байгуулна гэж заасан. Гэтэл өнөөдрийг хүртэл Хятадаас эрчим хүчээ авч, жилд 200 гаруй сая ам.долларыг зөвхөн эрчим хүч худалдаж авахад зарцуулж байна.

Хоёрт, Монголчууд 1.4 тэрбум ам.долларын өрөнд орсон. Гуравт, 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний зардлыг нөхсөний дараа 2024 оноос Монгол Улс 50-иас дээш хувийг эзэмших хүлээлт байсан ч энэ нь 2041 он хүртэл хойшлогдож, ингэхдээ үлдэж буй 16 хувийг худалдаж авах ийм л нөхцөл байдал үүссэн гэдгийг чуулганы хуралдааны үеэр гишүүд хэлсэн.

Өөрөөр хэлбэл, Хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх хэрээр Монголын талын ашиг хүртэх хугацаа нь хойшлогдоно. Айлын тал хөрөнгө оруулалтын зардлаа нөхөж дууссны дараа нь баялгийн эзэн хувь эзэмшинэ гэсэн үг. Анхны хөрөнгө оруулалтын хэмжээ 5.3 ам.доллартой тэнцэнэ гэж байсан ч одоо энэ нь хоёр дахин нэмэгдэж, 11.1 тэрбум ам.доллар болжээ.

Оюутолгой төслийн хоёр дахь шатны санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах ёслол 2015 онд болж, далд уурхайн бүтээн байгуулалтад зургаа орчим тэрбум ам.доллар шаардлагатайгаас нийт 4.4 тэрбум ам.долларыг Олон улсын санхүүгийн таван байгууллага, гаднын нэр хүнд бүхий арилжааны 15 банкнаас 12-15 жилийн хугацаатай зээлэхдээ LIBOR+2.5, дээд тал нь LIBOR+4.75 хувийн хүүтэй 6.5 тэрбум долларыг зээлжээ. Энгийнээр тайлбарлавал, олон улсын арилжааны банкнуудаас есөн хувийн хүүтэй зээл авсан гэсэн үг. Гэрээнд Монголын талыг төлөөлж “Эрдэнэс-Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан, “Эрдэнэс-Оюутолгой”-н захирал асан Да.Ганболд оролцсон билээ.

-МОНГОЛЧУУДЫН БОЛОН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН САНААРХАЛ ТЭВРЭЛДЭХ ҮҮ-

Жилд ойролцоогоор нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх бөгөөд далд уурхайн бүтээн байгуулалт 5-7 жил үргэлжилж, 2021 онд олборлолтыг эхлүүлэхээр урьдчилан тооцоолсон. Харамсалтай нь далд уурхайн санхүүжилтийн зардал 1.9 тэрбум хүртэл ам.доллароор өссөний улмаас төслийн хэрэгжилт удааширч, 30 сараар хойшлогдоход хүрээд байна.

Ажлын хэсгийн дүгнэлтийн 1.12-т холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн учраас Дубайн гэрээг хүчингүй болго гэсэн санал тусгагджээ. Мөн өнгөрсөн долоо хоногт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Оюутолгойн төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээтэй холбоотой Засгийн газрын захирамжийг хүчингүй болгох шийдвэрийг гаргасан юм. Найм хоногийн дараа Засгийн газар дээрх шүүхийн захирамжийг бичгээр албажуулж авсны дараа цаашид хэрхэхээ шийдвэрлэнэ гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлсэн.

Мөн Рио-Тинтой компанийн төлөөллүүдтэй эрх бүхий салбарын сайд болон төлөөлж байгаа Засгийн газраас бусад нэг ч хүн албан бусаар уулзалт хийхийг хориглож, Оюутолгойн төсөлд Монголын Засгийн газар нэг цонхоор хандах ёстойг гишүүдэд хатуу анхааруулсан.

Ямартай ч “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолыг ажил хэрэг болгож, Рио-Тинтой компанитай хэлэлцээний ширээний ард суух чиглэлийг УИХ-аас Засгийн газарт хүлээлгэн өглөө. Монголчуудын болон хөрөнгө оруулагчдын санаархал хоорондоо тэврэлдэхгүй ч гэлээ төслийг цаашид амжилттай хэрэгжүүлэхийн тулд  хоёр тал хэлэлцээний ширээний ард суух нь зүйн хэрэг.

РИО-ТИНТОД ӨГӨХ УИХ-ЫН ДААЛГАВАР БУЮУ ТОГТООЛД ТУСГАГДСАН ЗААЛТУУДЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА. 

Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай

Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их хурлаас ТОГТООХ нь:

1.Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангах хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай.

1/Монгол Улсын Засгийн газар болон Айвенхоу майнз Монголиа Инк ХХК,  Айвенхоу майнз Лтд, Рио Тинто Интернэшнл Холдингс Лтд компани хооронд 2009 оны аравдугаар сарын 06-ны өдөр байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, Эрдэнэс Монгол ХХК болон Айвенхоу Оюутолгой /Ви Ви Ай/ Лтд, Оюутолгой Нидерланд Би Ви, Оюутолгой ХХК хооронд 2011 оны зургаадугаар сарын 08-ны өдөр байгуулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээ /нэмэлт, өөрчлөлт оруулж дахин тодотгосон/-ний хэрэгжилтийг УИХ-ын 2008 оны “Үндсэн зарчим, удирдамж батлах тухай” 40 дүгээр тогтоол, 2009 оны “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай” 57 дугаар тогтоол болон Монгол Улсын хууль тогтоомжтой уялдуулан сайжруулах чиглэлээр цогц арга хэмжээ авах, шаардлагатай тохиолдолд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус зөвлөх үйлчилгээ авах,

2/ Монгол Улсын Засгийн газар, Эрдэнэс Оюутолгой ХХК болон Туркойс Хилл Ресурсес Лтд, Ти Эйч Ар Оюутолгой Лтд, Оюутолгой Нидерланд Би Ви, Рио Тинто Интернэшнл Холдингс Лтд, Оюутолгой ХХК хооронд 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр байгуулсан “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт, төлөвлөгөөг”-г Монгол Улсын эрх ашиг, хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах,

3/ Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг Хөрөнгө оруулалтын гэрээ болон 2010 оны ТЭЗҮ-ийн тооцоололд зааснаар нэрлэсэн үнээр 53 хувиас бууруулахгүй байх хүрээнд Монголын талын эзэмшлийн 34 хувийн хувьцаа эзэмшлийг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсвэл ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах хувилбаруудыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах тухай санал боловсруулан УИХ-д танилцуулах.

4/Оюутолгой ордын зэс, алт, мөнгө болон бусад дагалдах элементийн нөөцийн үнэлгээг Монгол Улсад мөрдөгдөж байгаа олон улсын стандартын дагуу дахин хийж, үүнд үндэслэсэн ТЭЗҮ-ийг дахин боловсруулж, эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах,

5/ Байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг шинэчлэн хийлгэж, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны зургадугаар сарын 08-ны өдрийн 175 тоот “Газрыг улсын хэрэгцээнд авах тухай” тогтоолыг өөрчилж, говийн бүсийн гүнийн ус ашиглах нөхцөлийг харгалзан тогтоох,

6/ Монгол Улсын Их хурлын даргын 2018 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар захирамжаар байгуулагдсан Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэрэгжүүлэхэд хэрэгжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ авах,

7/ Оюутолгой төслийн Монголын талын төлөөллийг хэрэгжүүлэгч байгууллагын санхүү болон хүний нөөцийн чадавхыг олон улсын түвшинд хүргэж, бэхжүүлэх,

2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ж.Ганбаатар/, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо /Т.Аюурсайхан/-нд даалгасугай.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

72 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хэнчбиш 2019-11-25 98.244.106.112

Фэншү Ганбааг ОТ-н ТУЗ -д Багабандийн оронд тавьчихаад хэсэг харвал юу болдог бол

Avatar

Эт 2019-11-25 202.9.40.119

Нөөц нь дуусах дөхөж байгаа Эрдэнэтийн 49хувийг улс авахгүй болохгүй гээд нэг Монголоосоо бараг дээрэмдэж авсан.Гэтэл одоо дөнгөж эхэлж байгаа асар их нөөцтэй Оюутолгойнхоо 34 хувийг эзэмшихээс татгалзаж гадныханд бүгдийн эзэмшүүлэх нь зөв гэх болж.харьцуулж бодоорой хүмүүсээ.Эрдэнэт эхнээсээ бас шууд ашгаа өгөөд эхлээгүй.гэрээ хэлцлээр сайжирсан гэдгийг тэр үеийн Бямбасүрэн Содном гуай нар хэлдэг.

Avatar

Зочин 2019-11-25 66.181.180.22

Энэ бол хөрөнгө оруулалтын гэрээ биш мөнгө дөмжуулан зээлдэж хүүлэх гэрээ байсан.

Avatar

Зочин 2019-11-25 103.229.122.34

урвагчдыг цаазлаад, авилгачдыг хөөж гарга

Avatar

Зочин 2019-11-25 64.119.27.95

энэ бол хулгай шүү, хүрэлсүх 40 тэрбум доллар хулгайлах эрхтэй болж бн

Avatar

Зочин 2019-11-25 66.181.177.24

Анхнаасаа 51/ авсан байсан бол ингэж оодгонохгүй л байсан ббайх одоо бүр анхны яриа хэлцэл ёсоор нэг ч хувьгүй тавиад туух юм байна л даа энэ баяр баярцогтэлбэгдорж нарын анхны төслөөр л болж байна үнэндээ яаж сайжруулхыг хүрэлсүх баттулга шатар нар мэдэж дээ амжилт хүсье

Avatar

Иргэн 2019-11-25 202.179.24.154

Оюу толгойн гэрээг зүгээр л одоо цуцал анхнаасаа Дубайд гэрээ хийнэ гэж юу гэсэн үг вэ 10н жилийн алдагдлаа нөхүүлдгүүмаа гэхэд энэ гэрээгэр хөрөнгөжсөн олгиархуудыг бүгдийн барьж хөрөнгийн хурааж цаазаар авсугай ойлгомжтой байхад ийм ил болцон асуудлыг яагаад шийдэж чададгүйн бэ одоог хүртэл адуу мал байгаа бишдээ

Avatar

Зочин 2019-11-25 202.179.25.134

АШИГ НЬ ХЭДЭН 10, 100 ТЭРБУМ $-ААР ЯРИГДАХ ТӨСӨЛД ХАМАГ БАЯЛАГЫГ НЬ ДАНГААРАА ГАРГАЖ БАЙЖ 34%-ИА ЗЭЭЛЭЭР АВДАГ ГЭЭД ДЭЛХИЙН ШИВШИГ БОЛЖ БАЙГАА БИЗ ДЭЭ. ЗУУНЫ БИШ МЯНГАНЫ ЛУЙВАР ГЭЖ ДЭЛХИЙД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ШИЛДЭГ ЭРДЭМТЭН НЬ ХЭЛСЭН БАЙХАД ОДОО ЭНЭ ГЭРЭЭГЭЭ ЦУЦАЛ ЦУЦАЛ. ЭНЭ ОТ ОТ-ГҮЙ БОЛНО БИД. ЭНЭ ТУРКОЙЗООС БИД ТЭДЭН ТЭРБУМ $-ЫН АШИГ ХАРЖ БАЙГАА ГЭЭД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НАРЫН ХУРАЛ ДЭЭР РИО ЦААНА ЧИНЬ ӨЧНӨӨН Л ТОМОРСОН БАЙГАА. ТЭГЖ АШИГ ХАРЖ БАЙЖ МОНГОЛТОЙ ОРУУЛАХ ХӨРӨНГӨӨ ХУВААХ ОНИГОО ШД.

Avatar

Зочин 2019-11-25 192.82.67.90

100 ТЭРБУМЫН АШИГ ОЛОХЫН ТУЛД ЭХЛЭЭД ХЭДЭН ТЭРБУМЫН ЗАРДАЛ ГАРАХ ЁСТОЙ. ТҮҮНИЙГ ХЭН ГАРГАХ ВЭ ГЭДЭГТ Л БАЙГАА ШҮҮ ДЭЭ. ЗҮГЭЭР 100 ТЭРБУМЫН АЛТ ЗЭС ИЛ ХЭВТЭЖ БАЙГАА БОЛ ЮУ ГЭЖ ГАДНЫХАНТАЙ ХУВААЛЦАХ ВЭ ДЭЭ 100% Л ӨӨРСДӨӨ АВНА БИЗ ДЭЭ. 100 ТУРБУМТАЙ БОЛОХЫН ТУЛД ЗАРЦУУЛАХ 10, 20 ТЭРБУМЫГ ГАРГАХ КОМПАНИЙН 34%-ИЙГ ЭЗЭМШИЕ ГЭДЭГ ЧИНЬ ТЭР ГАРГАЖ БАЙГАА ЗАРДЛЫН БАС 34%-ИЙГ НЬ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ БОЛЖ БАЙГАА БОЛОХООР ЗЭЭЛ ТАВЬЖ 34%-ИЙН ЗАРДЛЫГ ГАРГАЖ БАЙГАА ГЭЖ ОЙЛГОЖ БАЙГАА.

Avatar

Зочин 2019-11-25 202.179.25.134

ХЭРВЭЭ БИД АНХНААСАА Л РИО ТИНТОД 100% ӨГЧИХСӨН БОЛ ӨДИЙД ТАТВАР РОЯАЛИГААРАА ЦӨМ ХИЙЧИХСЭН БАЙХ БАЙСАН ТЭЭ. НЭГ ИЙМЭРХҮҮ Л ЮМ ЯРИАД БАЙДАГ БОЛЧИЖ СҮҮЛИЙН ҮЕД. НӨГӨӨ РИО ТИНТО НЬ ЗАРДАЛ ӨССӨӨН АШИГ БАЙХГҮЙ ТЭГЭХЭЭР ТАТВАР Ч БАЙХГҮЙ РОЯАЛТИ Ч БАЙХГҮЙ ШҮҮ ГЭЭЛ СУУЖ БАЙХ БАЙСАН БОЛОВ УУ. 34% ДЭЭР ЯГ ИНГЭЖ МАЛЛУУЛААЛ СУУЖ БАЙГАА БИЗ ДЭЭ. ЗАРДАЛ ӨССӨӨН ОРУУЛАХ ХӨРӨНГӨӨ НЭМЭЭРЭЙ ХҮҮ ТӨЛНӨ ШҮҮ НООГДОЛ АШИГ ЧИНЬ 20 ЖИЛДЭЭ ЯРИЛТГҮЙ БОЛСОН. ЯГ Л ЭНИЙГЭЭ 100% ДЭЭР ХИЙНЭ ШД. АНХ НӨӨЦИЙГ НЬ ДУТУУ ТОГТООСОН

Avatar

Зочин 2019-11-25 202.179.25.134

ЭНД БАС ИХ ОЛОН ХУЦДАГ ГАРУУД БАЙНА. 34 ХУВИА ЗАР Ч ГЭХ ШИГ. АНХНААСАА ШУУД 50 ЮМ УУ 100 ТЭРБУМААР ҮНЭЛЭЭД ЗАРСАН БОЛ БАС ЯАЯ ГЭХЭВ. ГОК ДЭЭР ЖИШЭЭ НЬ МОНГОЛ ОГТ ХУВЬ ЭЗЭМШИХГҮЙ ОРОС ДАНГААРАА 100 ЭЗЭМШЭЭД МОНГОЛ ЗӨВХӨН ТАТВАРААРАА Л БҮХ АШИГАА НӨХӨӨД АВААД ЯВАХ НЬ ЗӨВ БАЙСАН ГЭЖ БИ ХЭЗЭЭ Ч ТИЙМ ЮМ СОНСОЖ БАЙГААГҮЙ. БҮХ КОМПАНИУД ХУВЬЦАА ЭЗЭМШИЛ ДЭЭРЭЭ АЛААН БОЛЖ БАЙХАД МАНАЙХАН 100 ӨГЧИХӨӨД ОЛИГТОЙ ЗӨВ ХЯНАЖ АВАХ ЮМАА АВЧ АМЖИХ УУ. ҮЙЛ АЖИЛЛАГААНД НЬ ОРОЛЦОХОО БАЙХААР ТНЭД ЮУ БОЛЖ БАЙГААГ МЭДДЭ

Avatar

Зочин 2019-11-25 202.179.25.134

ОЮУТОЛГОЙН ДЭЭР РИО ЮУ ХИЙГЭЭД БАЙГААГ МЭДДЭГ ОЙЛГОДОГ НЭГ Ч МОНГОЛ БАЙХГҮЙ БОЛЖ МЭДНЭ. ӨНӨӨДӨР ЯАХАВ АЮУРСАЙХАН ОЮУН-ЭРДЭНЭ НӨГӨӨ ГАНБААТАР ГЭЭД ХЭДЭН НӨХДҮҮД НИЛЭЭН САЙН УХАЖ ТӨНХӨЖ АРД ИРГЭДДЭЭ ЭНЭ БАЯР П ЮУ ХИЙЧИХСЭНИЙГ ТАЛ ХАГАС Ч ГЭСЭН ОЙЛГУУЛЖ ӨГЧ БАЙНА. ХЭН ЭНЭ ГЭРЭЭГ АНХ ҮЗЭГЛЭЖ БАЙХАД ЭСЭРГҮҮЦСЭН ЖАГССАН ЮМ. БҮГД ДУУГҮЙ БАЙЦГААСАН НЬ ҮНЭН. ЯАГААД БИД 34 ХУВЬ ГЭЖ ХЭН Ч ҮҮНИЙГ Ч ОЙЛГООГҮЙ. ЭЦСИЙН ЭЦЭСТ 34% Ч БАЙНАА 0% Ч БАЙНА УУ ЯЛГААГҮЙ. МОНГОЛЧУУД ӨӨРСӨДӨД НЬ 34 ХУВИА ӨГӨӨД ЭНИЙГЭЭ ТАТ

Avatar

Зочин 2019-11-25 202.179.25.134

РИОТИНТОД 100% ӨГӨӨД ӨӨРСДИЙН ХУВИА ТАТВАР РОЯАЛТИГААРАА НӨХӨӨД АВААД ЯВНА ГЭХЭЭР РИОГИЙНХОН БИДНИЙ ШАЛАА МАДАНД УНААД УЙЛАХ ЮМ УУ. ЗҮГЭЭР НЭГ ХУДАЛДААНЫ ТӨВ БАРЬЧИХААД ТЭРИЙГЭЭ ТҮРЭЭСЛЭЭД СУУЖ БАЙДАГ ШИГЭЭ АМРААР СЭТГЭХ ЮМ. БИД ЯАГААД ИДЭВХИТЭЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ ОРОЛЦОЖ БОЛОХГҮЙ ГЭЖ. РИО ТИНТО БИДЭНД ХАМАГ АШИГАА ӨГЧИХӨӨР ЯГ НАЙМААЛЦАЖ ХАРАГДААРАЙ. ЗАРИМ НЬ ДАЛД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАНД БЕТОН НИЙЛҮҮЛСЭН ЧИНЬ ТЭР НЬ ТОП-100-Д ОРЧЛОО ОДОО БОЛОО ЦАДЛАА МОНГОЛЧУУД БИД БОЛНО Ш ДЭЭ ГЭЭД ХУЦААД БАЙХЫН.

Avatar

ИРГЭН 2019-11-25 202.126.89.198

АРД ТҮМНИЙГ ӨРӨНД ОРУУЛДАГ ОЮУ ТОЛГОЙГ ХААХЫГ ШААРДАЖ БАЙНА. ГАРАХ ҮР ДАГАВАРЫГ НЬ ТУХАЙН ҮEД ХАРИУЦАЖ БАЙСАН ДАРГА САЙД НАР ХАРИУЦНА. ТЭДНИЙГ ОЮУ ТОЛГОЙ КОМПАНИД ТУШААГААЧ ЭЭ. МОНГОЛЫН ТӨР ӨӨРИЙНХӨӨ АРД ТҮМНЭЭ БҮҮ ДАРАМТЛААД ЯЛЛААД БАЙГАА Ч ЭЭ…

Avatar

Зочин 2019-11-25 64.119.26.41

Оюутолгой төслийн Монголын талын төлөөллийг хэрэгжүүлэгч байгууллагын санхүү болон хүний нөөцийн чадавхыг олон улсын түвшинд хүргэж, бэхжүүлэх Үүнийг ойлгосонгүй яасан ч бэхждэггүй чадавх вэ

Avatar

Чингис хаан 2019-11-25 185.220.102.6

Хүрэлсүхээ миний анд энэ гэрээг сайжруул, эс чадваас бид баялагаа буцааж авна.

Avatar

Зочин 2019-11-25 64.119.26.41

Ene durak uuruu uildver barichih yum baih daa

Avatar

Иргэн 2019-11-25 202.21.124.20

Энэ тогтоолын 3-р заалтад хамаг учир бна! Яагаад 53% гэж?! Энд ямар нэг “но” байхгүй биз?!
ТЭЗҮ-г шинэчлэхээр үнийн тооцоолол өөр бно!

Avatar

mj 2019-11-25 203.91.115.51

unshaad oyu tolgoin zahiaalgaar iim ym bichsen met sangdlaa bid baelgaa ashigluulchhaad yahara 34 huvi ashgaa 30 jiliin daraa avah estoi bilee

Avatar

Zochin 2019-11-25 103.212.117.201

Oyu tolgoi deeree zov heltsel hiij ediin zasag n hundreltei baidlaasaa garah heregtei. Zasgiin gazar herev ingej chadval ireh jil ard tumniihee sanaliig avch chadna

Avatar

34% naimaaltsah bishee teneguudee 2019-11-25 139.5.217.9

Tednii orlogo zarlagat ni hyanalt tavih heregtei bn, olon ulsiin audit oruul. Naaduul chin albaar ashgaa nuuj aldagdaltai gej gargaad bn. Henees ch hamaaralgui mash hatuu hyanaltiin system baijiij l tednii bulhaig ilchleh yum baigaan shdee

Avatar

Ted ashgaa nuusaar baigaa tsagt yamar ch huvilbaraar tohirood nemergui 2019-11-25 139.5.217.9

Yamar huvilbaraar tohirson bai bid nar hyanaltaa sain tavij chadahgui bol iduulseer baih bolno. Olon ulsiin haraat bus audit oruulj dun shinjilgee hiilgeh heregtei, bas orlogo zarlagiig ni Mongol bankaaraa damjuulj baiya tegvel bid odoonii huvilbaraaraa baisan ch ashig hurtej chadna. Hamgiin gol ni hatuu changa hyanalt shuu dee. Tedend $1 ch zavshih bolomj ugch bolohguim baigaam ug ni.

Avatar

Zochin 2019-11-25 202.126.89.186

Mongoliin bankaar orlogoo damjiulax yu bolson

Avatar

Зочин 2019-11-25 150.129.141.108

Одоо л ярьдаг цаг шүү дээ.

Avatar

Зочин 2019-11-25 150.129.141.208

Uldsen huvia bas ogoh geed baigaa yumuu haashaa yum? Aldsan huvia buysaaj avah talaar yarih bishuu?

Avatar

Зочин 2019-11-25 150.129.141.108

Хувь эзэмшээд 10 жил юу ч авч чадахгүй байхад нэмээд хувь авна гээд тэмээ гэхээр ямаа гэдэг хар эргүү вэ?

Avatar

Зочин 2019-11-25 119.40.98.177

ОТ-оос хувь хүртэж чадаагүй хэсгийнхэнд Монгол улсын нэр хүнд огт хамаагүй юм байх даа. Гэрээг цуцалж л болохгүй. Хамгийн сайн арга Фенгшү Гамбаагийн хэлсэн нөөцөө үнэлээд зарах.

Avatar

Чиглэл 2019-11-25 64.119.18.114

Гэрээ хуваах гэрээг анх Энхсайханы Засгийн газар 1998 оноос хэрэглэсэн юм. АМНАТ-ыг Жасрайн Засгийн газар 1994 оноос хэргэлсэн. Өөр өөр зориулалттай, өөр өөр нөхцөлд хэргэдэдэг татварын арга. Тусгай зориулалтын АМНАТ нь зардал хасч орлогод татвар ногдуулалг уул уурхайн орлогын татварыг бодвол бүдүүлэг, шудрага бус хэлбэр. Гэрээг хуваах гэрээ нь бүр илүүтэй шудрага бус татварыг бий болгоно. Хоёр муугаас арай бага мууг нь сонговол АМНАТ-ыг сонгох болжээ.

Avatar

Зочин 2019-11-25 202.126.89.59

Дээрх тогтоолоо гүйцэтгэж дуусах хугацаагаа тавиагүй байна. Хэлцэж байна гээд л сонгууль болгоод зугтацгаах юм байна лдаа

Avatar

Зочин 2019-11-25 103.229.120.122

Монгол залуучуудын сурах технологи, чадвар нь Монгол улсыг хэдэн зуун жил тэжээх болно. Харин Оюу толгойн доорх алт зэс-ээс олох орлого нь Монголын үрэлгэн төрийн төсвийн алдагдлыг нөхсөөр байгаад дуусна Монгол залуучууд өнөөдөр Оюу толгойгоор дамжаад Рио болон гадны том компаниудын технологи, туршлагыг сураад авчихаж байгаа юм. Хэдэн жилийн дараа Монголын компаниуд гадны төслүүдэд ажиллаад эхлэх болно. Цаашлаад Монгол улс уул уурхайн технологийн нэг гол төв нь болох боломжтой.

Avatar

Зочин 2019-11-25 202.55.191.194

ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ӨӨРЧИЛЖ ЧАДАХГҮЙ ЯВСААР 10 ЖИЛ ӨНГӨРЛӨӨ. ЭНЭ ХУГАЦААНД 4,8 САЯ ТОНН ЗЭСИЙН БАЯЖМАЛ, 32 ТОНН АЛТ, 10 ТН МОЛИБДЕН, 193 ТОНН ЦАГААН МӨНГӨ ЭКСПОРТОЛЖ АМЖСАН БАЙНА. ӨДӨР БҮР 2-2,5 МЯНГАН ТОНН ЗЭСИЙН БАЯЖМАЛ ГАРСААР Л БАЙНА. ХУРДАН АСУУДЛЫГ ШИЙДЭХГҮЙ БОЛ ХАМАГ БАЯЛАГ НЬ ДУУСЛАА. 34 ХУВИА ӨГӨӨД ОРОНД НЬ БҮТЭЭГДХҮҮН ХУВААХ ГЭРЭЭГЭЭР 20:80 ГЭЖ ТОХИРООД РОЯЛТЫН ХЭМЖЭЭГЭЭ 14 ХУВИАР ТОГТООЧ.

Avatar

ИРГЭН 2019-11-25 202.126.89.198

ОДОО ӨӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ХУВЬ Ч ҮГҮЙ БОЛОО ЮУ….ДАРААН ГАЗАР НУТГАА ӨГ ӨГӨХГҮЙ БОЛ…ГЭЭД ЭХЛЭХ БАЙЛГҮЙ ДЭЭ….

Avatar

Энэн хувиа зарах хэрэгтэй 2019-11-25 43.228.129.131

Энэ хувиа зараад, авах татвараа нэмье.

Avatar

салбарынхан 2019-11-25 202.9.43.250

нохой зодоонч сумьяабазар дэслэгч хүрэлсэлэм хоёрын толгой х үрэхгүй харин Бямбасүрэн Хурц нарын удирдлагын дор тусгай баг гаргаж ажиллуул малуудаа

Avatar

Ахмад мргэн 2019-11-25 66.181.187.84

Бямбасvрэн гэж ярандаа баригдсан хегшиг гюлкооз юугаа мэдхэв дээ. . . 1990 онд 20-р тогтоол гэгчийг гаргаж ард тvмнийхээ ясаацайтал ажиллаж хуримтлуулсан жаахан хэдэн юмуг нь нэг шенийн дотор цаас болгосон том нvгэлтэн. Одоо vйлийн vрээ эдлээд амьдаараа етний хоол болж ерее телж байгаа

Avatar

Зочин 2019-11-25 103.229.120.122

Монголын дийлэнх үйлдвэрүүд дампуурсан, 4 тонн алтаа алдсан, улс орныг картын бараанд оруулж ард түмнээхээ нэг хэсгийг өвгөнтийн хөндийд аваачсан, гэмт хэрэг, авилга хээл хахуулийг гааруулах эхлэлийг тавьсан гавьяатай ерөнхий сайд бол Бямбасүрэн. Энэ хүн ард түмнээ сайн сайхан нийгмийн төлөө зөв манлайлаад явсан бол "гараа сайн бол бариа сайн" гэгчээр Монголчууд хууль ёст жинхэнэ ардчилсан нийгмийг байгуулж чадах байсан.

Avatar

зочин 2019-11-25 66.181.169.108

Ерөнхиййдөө бол ОТ гэдэг төслийн нэг хувьцааны үнийг 30 доллароос нэг доллар хүргэхгүй болтол унагаж байгаад наймаалцах санал тавьдаг нь жинхэнэ төрийн менемент, Монгол төрийн бодлого гэж ямар түвшинд юу хийдэгийг харуулж байна даа.
Энэ ОТ төслийн үнэ цэнэ, түүний хувьцааны үнийг унагахад идэвхилэн оролцсон ПОПрогчдыг 2021 оноос шүүж эхэлвэл яасан юм вэ

Avatar

Зочин 2019-11-25 202.126.89.198

ATG Barilgiin yaamnii Turiin nariin bichgiin darga S.Magnaisuren, TZUG-iin dargiin uureg gvitsetgegch D.Bayarsaihan nariig hezee shalgah ve??? Barilgiin salbariig Barilgiin yaamiig avilgaliin uur uurhai bolgoloo ene hoyor avilgachin chin !!!!!

Avatar

зочин 2019-11-25 66.181.169.108

За за, ОТ-н 34 хувийг зарахын тулд одоо хувьцааны ханшийг өсгөх менежмент хийж байж зарахгүй бол ёстой бүтэн алуулна гээч болно биз дээ НӨХӨД ДӨӨ.
Ерөнхийдөө өнөөгийн дарга нар цавчаагаа хийж, хөрөнгө оруулагчидын зам нь шулуудаж, Монголчууд хэрүүлээс салж, гурван том эрх ашиг хангагдвал , бурхандаа мөргөе.

Avatar

Зочин 2019-11-25 203.169.49.112

Анхнаасаа л хувь авахгүй харин харин онцгой өндөр татварууд авахаар гэрээлсэн бол эхний өдрөөсөө л орлогоо бүрэн аваад эхлэх, ямар ч хөрөнгө оруулалтын өрөнд унахгүй байсан юм. Ийм гэрээг ямар ч хөрөнгө оруулах чадваргүй улс орон байгуулдаг, ашигтай хувилбар. Зарим улс орнууд энэ гэрээгээр ашигтай л ажиллаад байгаа.Тэр үед энэ саналыг ямар ч гишүүн ойлгохгүй байсан юм.

Avatar

Ceev 2019-11-25 64.119.25.21

Бүсээ чангалж байгаад ч Монголд ашигтайгаар өөрчлөхөд хатуу зогсоорой.

Avatar

Зочин 2019-11-25 202.179.25.192

Гэрээ өөрчлөгдөхгүй. Өөрчлөгдөхгүй байсан нь ч дээр.

Avatar

Мильтон 2019-11-25 122.201.24.161

Зар зар хурдан зараадах Хүүкээ.Тэгээд татвар роялтийгаа аваад сууж байвал овоо мөнгөтэй болно

Avatar

т1 2019-11-25 66.181.177.24

тэр татвар рояалтыг чинь өгөх гэж зовооно доо одоо өрөнд орчихоод байгаа нөхдүүд хувьгүй бол бүр хилиин дээс татаад миний юм битгийй х** гээд хамгаалагч нэртэй цэрэг оруулан хаах биз

Avatar

Зочин 2019-11-25 103.9.90.50

Одоо 34-өө зараад, АМНАТ-аа, бусад татваруудаа аваад, мөн мөнгөн гүйлгээгээ Монголоор дамжуулах гээд ажиллууд байна даа. Тэгвэл одооноос улс овоо хэдэн төгрөгтэй болох болов уу.

Avatar

Зочин 2019-11-25 103.9.90.50

Мөн өсөн нэмэгдэх татвараа авахаа мартав аа.

Avatar

Зочин 2019-11-25 66.181.161.59

Оюунэрдэнэ гөлөг попрох шалтагаа олох юмаа.Риотойгишүүд уулзаж бн, нэг ч гишүүн уулзахгүй шүү ч гэх шиг.Уулзсан хэн бн.юунд нөлөөлөв.ямар үр дүн гарсан тухаы юу ч бхгүй.Хүүк эдийн засгийн сайн шийдвэр гаргавал өөрийнх нэр хүнд нь унана.Баатарлаг , хийрхэгчээс алиалагч ,урвагч болно.Хоосон толгой хийрхэгчийн ирээдүй ийм юм.Хүүк мал угаасаа шийдвэр гаргахгүй гэсэн үг.

Avatar

Уншигч 2019-11-25 202.131.225.227

Анхнаасаа л 34% гэж тэнэгтэх ямар ч хэрэггүй байсан юм. Мөн л өнөөгийнхөн шиг солиотой поп улстөрчид зүтгүүлсээр байгаад ийм юм хийлгэсний горыг олон жилийн турш амсаж, улс орон ард түмнийг хохироож өнөөдрийг хүрсэн. Тэр хорлогчдыг л цаазалмаар байгаа юм. Одоо 34%-иа тэр үеийнх шиг өндөр үнэээр зарж чадахгүй шүү дээ. Тэр үед бол гуядаж өгөх байсан, одоо бол гуйж өгнө.

Avatar

Их мэдэх 2019-11-25 59.153.115.198

ГЭРЭЭНИЙ ООРЧЛОЛТ САЙЖРУУЛТЫН ХАЖУУГААР ЯРИХ ОРХИЖ БОЛОХГУЙ ТОМ АСУУДАЛ БОЛ ЦАХИЛГААН СТАНЦ. РИО ТИНТОД БАРИХ ЭРХИЙГ НЬ ОГЧООД БАЙГАА ШИГЭЭ ЗАСАХГУЙ БОЛ ИРЭЭДУЙД ОМНИЙ ГОВЬД БАРИГДАХ БУХ УЙЛДВЭР УУРХАЙНУУД ЭРЧИМ ХУЧНИЙ ХАРААТ БОЛНО

Avatar

Зочин 2019-11-25 202.9.40.15

Энэ хэлэлцээрт Намбарын Энхбаярыг оролцуулах хэрэгтэй .Хүрэлсүх үнэндээ барахгүй ээ.Гадныхантай хэлэлцээр хийж чадах хүн Монголд ганц Энхбаяр л байна. Одоо хүлээн зөвшөөр.Чадвартай хүмүүсээ хэрэгтэй үeдээ ашигладаг байлдаа!

Avatar

Зочин 2019-11-25 59.153.115.198

ГЕОЛОГИ УУЛ УУРХАЙН САЙД БАЙСАН ХУРЦ ОВГОНООР АХЛУУЛАН АЖЛЫН ХЭСГИЙГ БАЙГУУЛЪЯ. ХУРЭЛСУХ СУМЪЯАБАЗАР 2 -Т ХУРЦДАНА ШУУ

Avatar

Зочин 2019-11-25 202.131.230.50

намбар ван уу? Их горьдов оо

Avatar

зочин 2019-11-25 66.181.190.100

Үнэхээр их гарын туршлагатай луйварчид бол оюутолгой энэ үеийн монголчууд өөрсөддөө алдагдалтай ч байсан хамаагүй алдаагаа засч бүсээ чангалах шаардлагатай ч болсон хамаагүй энэ гэрээг заавал засуулах ёстой цаашдаа 100 зуун жилд сургамж үлдээх ёстой газар нутаг баялаг бол зөвхөн энэ 60 нд амьдарч буй бидний юм биш шүү гэдгийг зүрх сэтгэлдээ суулгах ёстой хамгаалах хэрэгтэй

Avatar

зочин 2019-11-25 203.91.116.154

Зөв зарсан нь дээр. Хувь нэрийн дор өр өсгөө л суух хэрэггүй. татвараа л сайн авах хэрэгтэй

Avatar

Зочин 2019-11-25 202.9.43.211

Jenkod vgchihhamgiin bayan mongol boloh shunal ni bielne

Avatar

mgl 2019-11-25 202.179.11.230

za ashgui odoo l nomooroo shiidegdeh zam ruugaa orloo. saikhanbalag ulsiig mash hetsuu baidald oruulsan, odoo arga hemjee avah heregtei.

Avatar

Зочин 2019-11-25 64.119.21.107

Яг зүйтэй!!! 34%-иас хагацахгүй л бол бид ерөөс юм хүртэхгүй шүү!!! Харин рояльти+татвараа сайн авах хэрэгтэй!!! Анх 34% оруулсан гэм буруутныг тогтоож шийтгэх хэрэгтэй!!!!

Avatar

Зочин 2019-11-25 202.179.25.134

ЭНЭ НЭГ МАЛААС ДОР ЮМЫГ МАХЛААЧ НОХОЙНЫ ХООЛ БОЛГООД ИДШИНД НЬ ТӨХӨӨР ГАРЗГҮЙ Х УЛГАЙЧ БАЙНА.

Avatar

НН 2019-11-25 203.91.115.248

Яааг үнэндээ бол Оюутолгой компани Монголд болон Монголын ард иргэдэд түй ч хамаагүй. ОТ дээр хэдэн дарга нарын компаниуд ажилладаг. Тэдэнд л хамаатай. Туслан гүйцэтгэгч гэх ОТ-той холбоотой хуйвалдсан гадаадын компаниуд л хамаг мөнгий нь авч ажил хийдэг. Монголчуудаас ажлын хувцас, шуудай төдий худалдан авдаг ш дээ. Юу үнэн энэ үнэн. Хамаг мөнгө нь гадаадын банкиар дамждаг. Оюутолгой компанийг зогсооход Монгол улс үнэндээ яах ч үгүй ш дээ. Бид байдгаараа, улс хөгждөгөөрөө байж л байна.

Avatar

НННН 2019-11-25 203.91.115.248

Яааг үнэндээ бол Оюутолгой компани Монголд болон Монголын ард иргэдэд түй ч хамаагүй. ОТ дээр хэдэн дарга нарын компаниуд ажилладаг. Тэдэнд л хамаатай. Туслан гүйцэтгэгч гэх ОТ-той холбоотой хуйвалдсан гадаадын компаниуд л хамаг мөнгий нь авч ажил хийдэг. Монголчуудаас ажлын хувцас, шуудай төдий худалдан авдаг ш дээ. Юу үнэн энэ үнэн. Хамаг мөнгө нь гадаадын банкиар дамждаг. Оюутолгой компанийг зогсооход Монгол улс үнэндээ яах ч үгүй ш дээ. Бид байдгаараа, улс хөгждөгөөрөө байж л байна.

Avatar

Зочин 2019-11-25 66.181.165.44

Joohon medeeleltei bolchood hudlaa yarina shuu. Top 100 tatvar tulugch dotor OT hangan niiluulegch 26 company baigaa shuu. Bugd Mongol companiud. Gunii uurhain buteen baiguulaltad olon mongol companiud oroltsoj baigaa. Premium concrete gehedl suuld gunii uurhain hongiluudiig betonjuulah tendert yalsan sanagdaj baina. MCS construction bas gunii uurhain buteen baiguulaltad oroltsdog geh met olon jisheenuud baigaa shuu. Harin ter 34 huvias salah heregtei gedeg mash zov shuu.

Avatar

Зочин 2019-11-25 202.179.25.134

2019-11-25 66.181.165.44 ЭНЭ НЭГ МАЛААС ДОР ЮМЫГ МАХЛААЧ НОХОЙНЫ ХООЛ БОЛГООД ИДШИНД НЬ ТӨХӨӨР ГАРЗГҮЙ Х УЛГАЙЧ БАЙНА.

Avatar

Bolor Uhaan 2019-11-25 192.82.71.7

nebteruulegch Bulgantuya aab Edenbayar odoogos 3jiliin omno miss Selenge, Sodtuya 2-g hurdan morini uyan deer buzarlasan geed Miss Selenge gedeg hoorhon ohinig zeremdeg amitan bolgoj haysan yargachin bilee. Bid sain Miss ohinoo dursajina…chi harna unen yalna.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа 2019-11-25 66.181.178.225

Гаднаас зөвлөх авна гэхээр найдвэргүй байх эрсдэлтэй. Авахгүй гэхээр өөрснөө мега төслийн гэрээ хийх чадавхи тааруу. Монгол, Германы хамтарсан "ГАЗАРЧИН" кинон дээр английн цэргүүд адуугаа туулгах газарчин авлаа гэсэн чинь адууных нь эзнийг газарчингаар мэдэхгүй авчихсан байдаг шиг Рио-той сүлбээтэй компаний зөвлөхүүдийг авчих вий дээ. Бид энэ талын мэдлэг муу, мэдэхгүйгээ мэдэхгүй, цөм л олон улсын гэрээ эрх зүйн мэргэжилтэй, мэргэшсэн хүмүүс гэж боддог нь бидний гол дутагдал юм шүү дээ.

Avatar

Zochin 2019-11-25 202.126.88.206

Одоо л хийдэг газар. Сонгуулийн шоу биш байгаасай.

Avatar

Нараа 2019-11-25 203.91.115.248

Хүрэлсүх нь даварсан муу Рио Тинтог цавчаад өгөх хэрэгтэй ш дээ. Тэгвэл ирэх сонгуульд МАН болон Хүрэлсүх өөрөө гарах нь мэдээж.Амжилт

Avatar

Зочин 2019-11-25 59.153.115.198

МОНГОЛЧУУДАА ХУРЭЛСУХ ГЭДЭГ ХУН ДЭЭРЭЭС НЬ СУМЪЯАБАЗАР ОРОЛЦООД ЭНЭ ТОСОЛ ГЭРЭЭГ САЙЖРУУЛНА ГЭЖ БИТГИЙ БОДООЧ. ЦАГТАА НААД ГЭРЭЭН ДЭЭР ЧИНЬ ИЙМ БАЙДАЛД ХУРГЭХ ТОГТООЛЫГ ДЭМЖИГСДИЙН НЭГ НЬ. ЖЕНКО БОЛ БУУР ШАЛ ДОР.

Avatar

н 2019-11-25 203.91.115.248

Хүрэлсүх нь цавчаад өгөх хэрэгтэй дээ. Тэгвэл ирэх сонгуульд яалт ч үгүй МАН шүү амжилт.

Avatar

Зочин 2019-11-25 103.14.36.18

gereeg tsutsalval taarna.

Avatar

Зочин 2019-11-25 59.153.112.211

Баяр Хүрэлсүх хоёр чинь нэг тэрэгний дугуйнууд шүү дээ.Их өөрчлөлт гарахгүй дээ

Avatar

Зочин 2019-11-25 202.21.108.106

Риотой үр дүнтэй хэлэлцээ хийж гэрээг Монголд ашигтай болгон өөрчлөхөд Хасын Ганхуяг мэтийн Риогоос нүдэнд нь зоос цутгачихсан далдгарууд их гай болох юм шиг байгаамаа.

Avatar

bid 2019-11-25 121.50.225.228

ouy tolgoig gargaj chadah uu ….odoo ta nart hen itgeh um………

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж