Уртын дуу дэлхийн соёлын өвийн төлөөлөгчөөр бүртгэгдэв /2005.11.25/

Хуучирсан мэдээ: 2019.11.25-нд нийтлэгдсэн

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

Уртын дуу дэлхийн соёлын өвийн төлөөлөгчөөр бүртгэгдэв /2005.11.25/

NEWS агентлаг энэ долоо хоногт Монголын түүхэнд өрнөсөн онцлох үйл явдлыг багцлан хүргэж байна-

1911.11.30 Халхын хүрээний бүх хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газар хэмээх түр Засгийн газар байгуулав.

1911.11.30 Их Хүрээний ойролцоох хошуудаас цэрэг татан, Их Хүрээнд оруулж, Манж сайд Сандо-г Ар Монголоос зайлахыг шаардав.

1924.11.25 Улсын анхдугаар их хурал өндөрлөв. Арваннэгдүгээр сарын 8-25-ны хооронд үргэлжилсэн хурлаас Монгол Улсын анхны үндсэн хуулийг хэлэлцжээ.

1924.11.26 БНМАУ-ыг тунхаглан, Улсын анхдугаар Үндсэн хуулийг батлан гаргав. Анхдугаар үндсэн хуулиар Монгол Улсын нэрийг БНМАУ болгон тунхаглаж, улсын нийслэлийг Улаанбаатар хот гэж нэрлэхээр тогтов. Мөн улсын сүлд, далбаа, тамга зэргийг баталлаа.

1924.11.29 БНМАУ-ын анхдугаар Бага хурал хуралдаж, Бага хурлын тэргүүлэгчдийг П.Гэндэн даргатай, Ардын Засгийн газрыг Б.Цэрэндорж тэргүүнтэйгээр байгуулжээ. Улсын Бага хурлын нарийн бичгийн даргаар Ламжавыг сонгосон байна.

  • Ардын Засгийн газрын бүрэлдэхүүнд жинхэнэ орлогч сайдад А.Амар
  • Бүх цэргийн зөвлөлийн тэргүүлэгчид Элбэгдорж Ринчино
  • Эдийн засгийн зөвлөлийн тэргүүлэгчид Амгаа
  • Бүх цэргийн жанжинд Х.Чойбалсан
  • Улсын хянан байцаагчид Бүрнээбаатар
  • Дотоод ЯЯ-ны сайдад Навааннэрэн
  • Гадаад яамны сайдад Гиваабалжир
  • Цэргийн яамны сайдад Магсаржав
  • Сангийн яамны сайдад Бадрах
  • Аж үйлдвэрийн яамны сайдад Амар
  • Шүүх яамны сайдад Найдансүрэн
  • Ардыг гэгээрүүлэх яамны сайдад Батхаан нарыг тус тус сонгон баталжээ.

Богд хаан, Цэцэрлэг мандал, Хан тайшир, Хан Хэнтий уулын аймгуудын Өмнөд хилийг хошуудаас томилогдсон орон нутгийн цагдаа харуул хамгаалж эхлэв.

Ардын Засгийн газраас Цэргийн яамны сайд Магсаржавт “Ардын Хатанбаатар” цол, Дилов хутагт Жамсранжавт “Самади багш” цол, тамга, жуух бичгийг олгов.

Монголд цаг уурын анхны дөрвөн станц байгуулагдав.

Улсын төв музей байгуулагджээ. Анх “үндэсний музей” нэртэй байгуулагдаад 1940 оноос “орон нутгийг судлах музей”, 1956 оноос “Улсын төв музей” гэж нэрлэгдэх болсон. Анх 200 орчим үзмэртэй нээгджээ. 1976 онд уг музей “Алтан гадас” одонгоор шагнажээ.

Зөвлөлтийн шинжлэх ухааны академийн монгол-төвдийн шинжилгээний анги П.К. Козловын удирдлагаар Ноён ууланд хүннүгийн язгууртны булш малтав.

Улсын хэмжээгээр явуулсан мал тооллогын дүнд нийт 15.4 сая мал тоологдов.

1925.11.25 Хянан байцаах яам байгуулагдав.

Ц.Дамбадорж, Б.Цэрэндорж нарын шаардлагын дагуу Э.Ринчино, К. Баторун нарын үйл ажиллагааг Коминтернийн ГХ-оос шалгасан бөгөөд Э.Ринчиног Монголын дотоод хэрэгт цаашид оролцуулах шаардлагагүй хэмээн дүгнэж, тусгай тогтоол гаргажээ.

1934.11.27 ЗХУ, БНМАУ-ын хооронд харилцан туслалцах аман гэрээ байгуулагдав.

1960.11.26 Монгол-Хятад хоёр улсын гадаад худалдааны эргэлт түүхэнд хамгийн өндөр буюу 130 сая төгрөг хүрсний 20 хувийг БНМАУ-ын гадаад худалдаа эзэлж байв.

1960.11.30 БНМАУ ба Камбожийн вант улсын хооронд дипломат харилцаа тогтоов.

1974.11.25 “БНМАУ-ын Хүндэт иргэн” цолыг бий болгож, Л.И.Брежневт анх удаа тус цолыг хүртээв.

1974.11.26 БНМАУ-ыг тунхагласны 50 жилийн ой болов.

  • БНМАУ-ын ХАА-н гавьяат механикжуулагч цолыг Ц.Шатарт анх олгожээ.
  • БНМАУ-ын ойн гавьяат ажилчин цолыг Н.Гомбожавт анх олгожээ.
  • Сүхбаатар аймагт хилийн отряд байгуулагдав.

1978.11.25 БНМАУ, БНХАУ-ын Засгийн газар “Байнгын худалдааны нийлүүлэлтийн аргыг өөрчлөх тухай хэлэлцээрийн протокол”-д Улаанбаатар хотоо гарын үсэг зурав.

1988.11.28 БНМАУ, БНХАУ-ын Засгийн газар хооронд Монгол, Хятадын хилийн дэглэм, хилийн асуудлыг зохицуулах тухай гэрээ байгуулав.

БНСРУ-н ерөнхийлөгч Н.Чаушеску БНМАУ-д айлчлав.

1990.11.25 Батлан хамгаалах яаманд Тамгын хэлтэс шинээр байгуулав.

1990.11.26 БНМАУ-ын БЯ-ны сайд Н.Уртнасан тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д айлчлав. Хоёр тал “БНХАУ болон БНМАУ-ын 1991-1995 оны боловсролын хамтын ажиллагааны төлөвлөгөө”-нд гарын үсэг зурав.

1990.11.26 Хятадын олон улсын худалдааны ӨМӨЗО дахь худалдааны салбар Хөх хотын улсын худалдааны ордонд “БНМАУ-ын экспортын бүтээгдэхүүний үзэсгэлэн зохион байгуулагдаж, арилжааны нийт дүн 870 мянган юаньд хүрэв.

1991.11.25 Монголын ардын армийн алба хаагчид цэргийн шинэ тангараг өргөв.

2005.11.25 НҮБ-ын ЮНЕСКО-ын ерөнхий гүйцэтгэгч Сун Пухуанаас НҮБ-ын ЮНЕСКО-д байнгын суугаа төлөөлөгчийн орлогч Ма Яншөн болон Монгол Улсаас Франц улсад суугаа Элчин сайд Ш.Алтангэрэл нар “Монгол үндэстний уртын дуу”-г “Дэлхийн соёлын өвийн төлөөлөгч” мөн хэмээх гэрчилгээг зарлан тунхаглав.

2010.11.25 Монгол туургатны хөгжмийн зохиолчдын “Тэнгэрийн дуудлага” хөгжмийн наадам Улаанбаатар хотноо анх удаа болов.

2011.11.28 Шилдэг бүтээл туурвисан О.Батсайхан, Д.Болд, Ж.Баатархүү, Ц.Туяа, Ч.Ганзориг нарт Төрийн соёрхол хүртээв.

2012.11.26 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, яруу найрагч Ц.Бавуудорж, математикч Т.Жанлав, Р.Энхбат, Ч.Алтаннар, О.Чулуунбаатар нарт 2012 оны Төрийн соёрхол хүртээв.

2015.11.30 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь Конвенцийн талуудын Төр, засгийн нарын XXI уулзалтад оролцож, үг хэлэв.

2015.12.01 ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал И.Бокова Монголд айлчилж, Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг Дэлхийн өвд бүртгэсэн тухай Батламж бичгийг гардуулав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж