Зүүнбаянгийн төмөр замд цэргийн 8 анги ажиллаж байна | News.MN

Зүүнбаянгийн төмөр замд цэргийн 8 анги ажиллаж байна

Зүүнбаянгийн төмөр замд цэргийн 8 анги ажиллаж байна

Зүүнбаянгийн төмөр замд цэргийн 8 анги ажиллаж байна

Тавантолгой- Зүүнбаян чиглэлийн 414 км төмөр замыг гурван хэсэгт хувааж доод бүтэц болон төмөр замын ажлыг зэрэг хийж байгаа юм.    Одоогоор 14 км далан барьж дуусган төмөр замаа тавихад бэлэн болгоод байгаа аж. Энэ чиглэлийн төмөр зам нь зургаан зөрлөг, хоёр том өртөөтэй байх бөгөөд ирэх сарын 1-н гэхэд зөрлөгийн барилгын ажлыг дуусгахаар төлөвлөжээ.

Төмөр замын зураг төслийг төрийн өмчит компани хийсэн бөгөөд цэргийн найман ангийн алба хаагч, 64 аж ахуйн нэгжийн нийт 2,300 хүн, 1,300 техник хэрэгсэлтэй ажиллаж байна. Говийн бүс нутагт түгээмэл тархацтай дүүргэлтийн материал ховор байдаг нь төмөр замын далангийн ажил хийхэд хүндрэл учруулж байгаа аж. Гүйцэтгэгч байгууллага хэрэгцээт балласт чулуугаа энэ өвөл бэлтгэх юм. Мөн 36 худаг гаргахаас дөрвөн худаг гаргаад байна.

Энэ төсөлд 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Тавантолгой- Зүүнбаян чиглэлийн төмөр зам дагуу ашигт малтмалын 37 орд байрладаг бөгөөд газрын тос боловсруулах үйлдвэрээс гадна ОХУ, БНХАУ-ыг холбосон хоёр дахь транзит төмөр замтай холбогдох зэрэг стратегийн чухал ач холбогдолтой төсөл гэж Засгийн газар үзэж буй юм.

Б.БАТ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

J. Erka 2019-11-24 66.181.161.125

Энэ маш чухал арга хэмжээ байна. Цэргийн эрдэмд суралцахын зэрэгцээ бие бялдар, эрүүл саруул хөгжих цаашилбал ажил хийж амьдрахад суралцах "сургууль" болно.Хөдөлмөр хүнийг хүмүүжүүлж, тэвчээртэй, зоригтой, чин эрмэлзэлтэй болгодогт оршино.
Манайхан чадна, чадна … Манай өндөр албан тушаалтанууд Эбий ерөнхийлөгч шиг хүүхдүүдээ цэргийн албыг хаалгах хэрэгтэй … өөрсөдөд нь хэрэгтэй шүү дээ. Өмнөд Солонгос шиг цэргийн албыг бүх нийтийн болговол ямар вэ ?

Avatar

Зочин 2019-11-24 202.9.46.131

Эх Орон чинь цэрэг эрийг 1000 өдөр тэжээж нэг л өдөр ашиглана гэдэг сэн … Чулуу зөөлгөхөө хэлээд байсан байхнээ …б** шагайж үзэлгүй халагдаж байгаа амьтасыг ямар цэрэг эр гэхэв дээ ..Гол нь ерөнхий командлагчынхаа тушаалаар хүрз барьж байгаа залуусын буруу ч гэж юу байхав . Армийнхаа байлдааны чадварыг муужруулдаг ерөнхий командлагч гэж байж болохуу ?? ..

Avatar

зочин 2019-11-24 83.205.75.233

Энхийн цагт улс орны бүтээн байгуулалтад цэрэг дайчдын хүчийг бүрэн дүүрэн дайчлах маш зөв, амжилт хүсье.

Avatar

ЖДҮ чин ахтай хүн 2019-11-24 78.209.187.2

цэргүүдээр сайн чулуу зөөлгөх хэрэгтэй. хэнтэйгээ байлдана гэж тэд нарыг тэжээж байхав.. тэд нарын байлдана ч гэж юу байхав … тэгсэнээс чулуу зөөж улсад нэмэр болсон нь дээр.. халагдаад хэдэн төгрөгтэй ээж аавдаа очихгүй юу

Avatar

Зочин 2019-11-24 73.92.12.67

Улирал харгалзахгуй ургэлжлэх бутээн байгуулалт юм гэсэн. Цэргууд 21 – р зуунд том том чулуу тэврээд гуйж явахаар сонин байна шуу. Аягуй бол енгерсен зууны ЗХУ- ын зохиолч Николай Островскийн " Болд хэрхэн хатаагдсан нь " зохиолын баатрууд энэ евел цэргуудийн дундаас терж магад…… Энэ зохиолоор кино, бур олон ангит кино хийсэн байдаг

Avatar

Зочин 2019-11-24 73.92.12.67

Цэрэг болгон 2 сая тегрег сард авч байгаа юу? 25 -р сувгийн мэдээгээр том том чулуу тэвэрчихсэн черийсен амьтад цуваа цуваагаар явж буй харагдсан. Далан шороо овоолох хамгийн хунд ажлыг нь хийж буй болтой, чааваас…. Ядаж хэдэн цаастай, бие нь чийрэгжээд халагдвал яамай даа.Б.Бат цэргийн сарын цалингийн талаар мэдээлмээр юм. Аягуй бол бид тэгэж хэлээгуй болцон байх шуу

Avatar

Oyunbat 2019-11-24 103.229.122.14

Guya ganbattai hamt hiisen hulgaigaa Mongoliin tsergeer tseverluuleh gesiim baihdaa

Avatar

Зочин 2019-11-24 78.175.52.2

ЗХЖШ-ын дарга Ганбат огцорсон шалтгаан нь төмөр замыг барих ажлыг удирдаж буй компани нь Ерөнхийлөгч Өатутлгын нэрийг барьж БХЯ-наас асар их мөнгө нэхдэг, хийсэн ажил байадггүй байсан байна, Ганбат ч Баттулгыг буусны дараа мөн л АТГ-т дуудагдах, баривчлагдахаас сэрэмжлэн "өвчний" учир хэмээн ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна. Дууссаны дараа шалгахад мөн л ОТ шиг вм гарч ирнэ дээ…

Avatar

зочин 2019-11-24 202.21.117.194

юу үнэн тэр л үнэн. маш зөв бичсэн байна. Үнэхээр буруу зүйл хийгээд байгаам даа. Ингэж болох бсан бол 5 толгой Гашуун сухайт аль хэдийн баригдаад өнөөдөр жолооч нар үхэж өлсөж байгаа асуудал гарахгүй л байсан даа.Улсын толгойд рецидив этгээдүүд гарсны том гэрч энэ бүтээн байгууллалт болж бна.

Avatar

Зочин 2019-11-24 122.201.22.235

ҮЛГЭР ЮМ УУ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж