Монгол Улсын Засгийн газар болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозамын төсөл”-ийн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг сайд Ч.Хүрэлбаатарт олгосон..
“Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг 2019 оны есдүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар соёрхон баталсан бөгөөд Улаанбаатар-Дархан чиглэлд нэмэлт хоёр эгнээ бүхий 202 км хатуу хучилттай зам шинээр барихаар Засгийн газар 2019 оны есдүгээр сарын 18-ны өдөр шийдвэрлэжээ. 137 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл нь 18 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа дөрвөн жил, жилийн хүү /хувьсагч хүү/ LIBOR+1% байх юм.
Б.БАТ
Холбоотой мэдээ