Хооллох зуршлаар нь хүнийг шинжвэл…

Хуучирсан мэдээ: 2010.07.27-нд нийтлэгдсэн

Хооллох зуршлаар нь хүнийг шинжвэл…

Хүмүүсийг хурдан бас удаан хооллох байдлаар нь зан араншинг нь тодорхойлж болох юм.

Удаан иддэг хүмүүс хатуу дүрэм журам баримталдаг, маш зөрүүд байдаг аж. Эдгээр хүмүүс өөрсдийн эрх ашгийг бусдынхаас дээгүүр тавих хандлага нэлээн ажиглагддаг нь тэд өөрсдийгөө ертөнцийн төв гэж үздэгтэй нь холбоотой.

Хурдан иддэг хүмүүс хэзээд дунджийг барьж чаддаггүй. Тэд хоолоо бусдаас түрүүлж дуусгадаг нь бусдын эрх ашгийг  түрүүнд тавьдаг. Гэхдээ тэд маш бүтээлч хүмүүс бөгөөд ямар ч ажлыг сайн гүйцэтгэдэг.

Хооллох зуршил ба ажлын  ур чадвар
Хэрэв та ажил олгогч бол хооллох зуршилаар нь тухайн хүний ажилдаа хэрхэн хандахыг мэдэж болно гэдгийг хэлье. Гол зорилго чинь тухайн хүний ур чадвар уг ажилд тохирох эсэхийг  олж мэдэх.

Хоолныхоо махыг эхэлж иддэг хүн маш тооцоотой, холч ухаантай байдаг гэнэ. Ийм хүн инженер, нягтлан бодох, компьютер, технологи гэх мэт бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд ажиллавал хамгийн тохиромжтой. 

Янз янзын зүйл амтлах дуртай хүмүүс төсөөлөн бодох чадвартай тул энэ чиглэлд өндөр амжилт олно. Учир нь тэд байнга шинийг эрэлхийлж, нэг хэв загварт баригдахгүйг хичээдэг.

Түүнчлэн цэсэнд ямар ямар хоол орсныг асуудаг хүн илэн далангүй, нээлттэй байдаг нь тохиолдлын хэрэг биш. Харин хоолоо захиалахдаа цэсийг хардаггүй, асуудаггүй хүмүүс өөрчлөлтөнд дургүй, гөжүүд байх нь элбэг.

Гэхдээ  дан ганц хооллох зуршлаар нь хэн нэгнийг  дүгнэх нь өрөөсгөл ойлголт юм. Ямар ч зан араншинд сайн, муу тал аль аль нь байдаг.

Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж